| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07286/И |
| Дугаар | 101/ШШ2016/05335 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05335
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05335 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 29 дүгээр байр, 45 тоотод оршин суух, Ноёд овогт Зогсохын Зина /регистрийн дугаар ОЮ74011202/-ийн нэхэмжлэлтэй,
“Э.Болор-Эрдэнийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Зина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Зина нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Болор-Эрдэнэ нь Зина миний биетэй 2015 оны 03 дугаар сарын 13-аас 2016 оны 03 дугаар сарын 13-ыг хүртэл 1 жилийн хугацаатай хувиараа зээлийн гэрээ хийж 12,000,000 төгрөгийг зээлэсэн боловч өдийг хүртэл үндсэн мөнгө хүүнээс ямар ч төлөлт хийхгүй алга болсон. Э.Болор-эрдэнэ зээл авах үедээ Баянзүрх зах дээр лангуу ажиллуулдаг байсан ба 4 дүгээр сараас хойш лангуугаа орхиод алга болсон. 2015 оны 8 дугаар сард Чингэлтэй шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ оршин суудаггүй гэх тодорхойлолтоор хэрэгсэхгүй болгосон байгаа. Э.Болор-эрдэнэ нь аав ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг боловч аав ээж нь хөдөө ажиллаж байгаа гээд нуун дарагдуулаад хаан ажиллаж амьдарч байгааг нь хэлдэггүй. Аав ээж нь Чингэлтэйн эцсийн буудлаас нааш нэг буудал “Дуки” гээд хүнсний дэлгүүрийн залгаа арын хашаанд амьдардаг.
Иймд Э.Болор-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Зина нь 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Болор-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 28164 дүгээр захирмжаар Э.Болор-Эрдэнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Шүүх, хариуцагч Э.Болор-Эрдэнээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай З.Зинагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 75 дугаар гудамж, 828 а тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийжээ.
Гэвч хариуцагч Э.Болор-эрдэнэ нь одоо хаана оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 28164 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Э.Болор-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА