Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 232

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004350303тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Наранмандал ХХК-нд ажилладаг, урьд шийтгэгдэж байгаагүй, М.Э

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баруун бүс худалдааны төвийн гадаа Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 06 дүгээр сарын 02-ны өдөр өглөө нь манай хамт ажилдаг хотын хүн хонь аваад явуулаач гэж хэлсэн тэгээд мөн манай нэг дүү ирсэн тэр хүмүүстэйгээ нийлж архи уусан мөн хонио янзалчхаад А гэх найзын гэрт очиход гэрийн үүдэн дээр Э эхнэр хамт таарсан. Тэгээд хамт “Баруун бүс” орсон Аы үүднээс эхэлж “Баруун бүс” явах хооронд намайг хэл амаар доромжилж эхэлсэн мөн Аы хоолойноос нь Эрдэнэбаатар гэх залуу боож бариад байсан би боль наадах чинь машин барьж яваа гэж хэлсэн тэгээд баруун бүсийн үүдэн дээр очоод байж байхад нутаггүй гуйлгачин гэж хэлэхэд миний уур хүрч цохиод авсан би нэлээд хэд цохисон байх тийм зүйл болсон. Машин дотор Эрдэнэбаатар намайг хэд хэдэн удаа цохиод авсан би боль арай ирүү цохисон байх эрүүл шахуу байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

…2019 оны 06 дүгээр сарын 02-ны өдөр өглөө нь манай хамт ажилладаг хотын хүн хонь аваад явуулаач гэж хэлсэн тэгээд мөн манай нэг дүү ирсэн тэр хүмүүстэйгээ нийлж архи уусан мөн хонио янзалчхаад А гэх найзын гэрт очиход гэрийн үүдэн дээр Э эхнэр хамт таарсан тэгээд хамт “Баруун бүс” орсон Аы үүднээс эхэлж баруун бүс явах хооронд намайг хэл амаар доромжилж эхэлсэн мөн Аы хоолойноос нь Эрдэнэбаатар гэх залуу боож бариад байсан би боль наадах чинь машин барьж яваа гэж хэлсэн тэгээд баруун бүсийн үүдэн дээр очоод байж байхад нутаггүй гуйлгачин гэж хэлэхэд миний уур хүрч цохиод авсан би нэлээд хэд цохисон байх тийм зүйл болсон. Машин дотор Эрдэнэбаатар намайг хэд хэдэн удаа цохиод авсан би боль арай ирүү цохисон байх эрүүл шахуу байсан юм. гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 07-08/

4. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

… Бүгдээрээ уулзалдаад эхнэрүүд болох Отгонжаргал, Түмээ 2 нэг машинаар би тусдаа өөрийн машинаар, манай нөхөр Э, Э, А 3 машинтайгаа гудамжинд үлдсэн. А өөрөө эрүүл учир машинаа жолоодож байсан. Би Отгонжаргал, Түмээ нарын хамт Баруун бүс-1-ийн үүдэнд очоод бүгдээрээ дотогш орсон. Эрчүүд ирээгүй байсан. Тэгээд дотор бид нар бэлэг аваад буцаж гарч байхад “Э, Э 2 зодолдож байна" гэж хамт явсан хүүхнүүдийн нэг нь хэлсэн. Хэн нь хэлснийг одоо санахгүй байна. тэгээд би гараад баруун бүсийн урд зогсоолоо машинаа аваад Баруун бүс-2 ын үүдэнд очиход манай нөхөр Э Баруун бүс-2 ын үүднээс зайтай хашааны дэргэд хашаа налаад уйлаад сууж байсан. Дэргэд нь А байсан ба Э Аы машинд сууж байсан. Эын дэргэд очиход зүүн шанаа хавдсан, уруул цус болсон байсан. Э “Э намайг зодчихлоо” гээд орилоод байсан...Тэгээд машинд явж байхад Э орилоод “үхлээ” гээд байснаа би бариач эгч дээр авч очиход үзэхгүй түргэн дууд гэхээр нь түргэн дуудаж эмнэлэг рүү авч явсан. Эын дүү нь түргэний тэрэгтэй хамт авч яваад би араас нь машинаараа явсан. намайг эмнэлэг дээр ирэхэд дотогшоо оруулчихсан байсан ба Э ухаангүй байсан. Тэгээд 20 орчим минут болоод сэргэсэн...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10-11 /

 5. Гэрч Т.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Э, Э 2 миний машинд сууцгаасан. Э ирэхдээ нэлээн согтуу ирсэн ба Э бас согтуу байсан би өөрөө архи уугаагүй эрүүл байсан. Би хүү А.Тыг дагуулж явсан бөгөөд бид нар эхнэрүүдийнхээ араас яваад Баруун бүс очсон. Манайхаас анх машинд суугаад хөлдөхдөө Э нь Эаасаа “чи баян та нар намайг тоодоггүй би бол амьдралын төлөө явдаг “гээд Эаасаа үг гуйж байсан. Э эхлээд уг нь аргаад байснаа сүүлдээ хэрэлдээд байсан...Тэгэхэд машин дотор тэр 2 бие биенийгээ нүүр рүү цохилцоод байсан. Э нь Эын нүүр толгойд, Э нь мөн адил Эын нүүр толгойд нь цохиж байсан. Би тэр 2-ыг салгахад тэр 2 машинаас бууж дахин барилцаж аваад байхаар нь буцааж машинд суулгаад Баруун бүс-2-ын урд очсон. Тэгэхэд Э нь Эыг “чи бол нутагггүй гуйлгачин” гээд үг гуйгаад дахиад хэрүүл болж биенийг адилхан цохилцсон. Тэгээд машинаас гараад тэр 2 хэрэлдээд Э нь Эыг цохиж амжаагүй харин Э нь гараараа Эын толгой, нүүр рүү нь нэлээн хэд цохисон...Эын ам нь цус болчихсон байхаар нь амыг нь цэвэрлэсэн. Эын зүүн шанаа нь бас шалбарсан байхаар нь ус өгч цэвэрлүүлсэн. Эын эхнэр нь ирээд машиндаа Эыг би суулгаж өгөхөд Э нь бас дайраад байсан ба зодолдоогүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12-14/

6. Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Өнөөдөр би найзындаа байхад манай гэрээс над руу залгаад “Э ахыг зодуулчихсан байна” гэсэн. Тэгээд би гэртээ очих гээд явж байхад замд ээжтэй таараад бариачийн гадаа очоод ороход Э ах орон дээр нь хэвтэж байсан. түүнийг Бариач бариагүй барихгүйгээр эмнэлэгт үзүүлэх болж эмнэлгээс ирчихсэн эмнэлэг рүү авч явах гэж байсан. Э ахыг насилкан дээр авч яваад би өргөлцөж эмнэлгийн машинаар хамт эмнэлэгт ирсэн. Эмнэлэг дээр ирээд Э ах ухаан алдсан ба эмч нар шууд эмчилгээ хийсэн. Тэгээд түрүүн ухаан орсон. Анх намайг очиход Э ахын уруул нь цус болсон. Толгойн баруун хэсэгт нь хавдсан. Нүд нь жаахан хөхөрсөн согтуу байсан. гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-16/

7. Гэрч Ж.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баруун бүс-1 дээр Нямдарамэрдэнэсүрэн, Отгонжаргал, Б бид 4 бэлэг аваад гарахад манай хүү Т Отгонжаргал руу залгаад “Э Э 2 Баруун бүс-2-ын урд зодолдож байна аав салгах гээд барахгүй байна” гэсэн. Тэгээд бид нар бүгдээрээ очиход Э нь манай машинд суучихсан Э нь хашааны ёроолд ус барьчихсан сууж байсан ба Эын уруул нь цус болсон хавдсан байсан. Эын зүүн шанаа нь хавдаж цус болсон байсан. Тэгээд Б Эыг авч яваад бид нар Эыг эхнэртэй нь авч яваад гэрт нь хүргэж өгсөн... /хавтаст хэргийн 17-18/

8. Арван найман насанд хүрээгүй гэрч А.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Машин дотор Э ах орилоод байсан. Тэгэхэд Э ах би чамайг тэнэтэл чинь нэг л алагдана шүү гээд байсан. Э ах урд суудлын голоор Э ахын толгойг дараад байсан. Баруун дээр очоод хэрүүл болоод Э Э нар хоорондоо зодолдсон манай аав тэр 2-ыг салгасан. Э ах Э ахыг нутаггүй гээд байсан чинь Э уурлаад Э ахыг машинаас гарсны дараа цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/  

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн:

1. Б.Эын биед тархи доргилт, зүүн дээд, доод баруун доод зовхи зүүн бугалга, чих духанд цус хуралт, завжинд язрал, цус хуралт, дух чихэнд зулгаралт, зовхи, хацар, чамархай, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэлүүд нь мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэх ба тухайн хэрэг болсон гэх 2019.06.02-нд үүсгэгдсэн байх боломжтой.

6.Харин хэсэг газрын үзлэгийн сүүл хэсэгт бичигдсэн цээж, баруун, зүүн булганы цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй.гэх дүгнэлт /хх-ийн 39-40/

10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн:

1. М.Эын биед зүүн хацар, шуунд зулгаралт, баруун өвдөг, зүүн гуяны цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-т зааснаар гэмтэлийн зэрэгт хамаарахгүй

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэлүүд нь мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэх ба тухайн хэрэг болсон гэх 2019.06.02-нд үүсгэгдсэн байх боломжтой. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 болон хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Эын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 59-62 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Эрдэнбатын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Э нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баруун бүс худалдааны төвийн гадаа Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Эрдэнбаярын мэдүүлэг, гэрч Б.Б, Т.А, Б.Б, Ж.Т, арван найман насанд хүрээгүй гэрч А.Т нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч М.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Эрдэнбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Эын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Эад хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Эыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Эад шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Эын эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч М.Эад буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ