Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 234

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Хохирогч: Р.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч: Г.Б, Г.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Шүүгдэгч: Г.Ц, Д.А тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000349 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Б.

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Д

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Ц.

4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 301 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 000 төгрөгөөр торгох ялаар,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөг хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Д.А.

5. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар жилийн хорих ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, О.М

 Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар багийн нутаг Хуурай гэх газраас Р.Ганбаатарын эзэмшлийн 32 тооны буюу олон тооны адууг хулгайлж бусдад 23.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 .... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна би хонио хариулаад явж байсан чинь Ц миний 88442004 гэсэн дугаар луу эхлээд залгаад ярихаар нь би танихгүй, мэнд солиод утсаа тасалсан. Тэгээд дахиж Ц залгаад би Бороо байна сайн намаржиж байна уу гэхээр нь би Цыг ярьж байна гэж таньсан. Тэгээд Ц над руу утсаар ярихдаа надад 3-4 адууны хэрэг байна гэхээр нь би бүл муутай би тийм юм хийж чадахгүй гэсэн, тэгсэн чинь наагуур чинь адуу байвал ойртуул би нэг адуу хараадахъя гэсэн, тэгэхээр нь би за гээд Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хуурай” гэдэг газарт байсан 20-иод тооны адуу байхаар нь би өөрийн ах Дгийн хамт очоод тэр адуунуудыг бүгдийг нь тууж яваад Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хойд үүд” гэдэг газарт туугаад очсон чинь Ц хоёр хүнтэй хамт ирчихсэн байсан, тэгээд бид хоёр адууг нь хүргэж өгөөд дотор нь адууг нь үзчихээд буцааж хөөгөөрэй гэсэн чинь Ц цуг явах уу гэхээр нь би явахгүй гээд яваагүй ээ, тэгсэн чинь Цтай хамт явж байсан намхан эрэгтэй хүн нь би дараа нь нэрийг нь мэдэж авсан Батаа гэж дууддаг хүн нь бид хоёр шорон оронд явж байсан бүгдийг нь нам далд хийсэн ч чадна, энэ адуунууд багадна л гэхээс биш ихдэхгүй гэж тэр хоёр нь хоорондоо яриад байсан, тэгээд тэр гурав Д бид хоёрын ууж очсон адууг гурвуулаа туугаад явсан. Тэгээд Д ах бид хоёр эргээд гэрүүгээ явсан... Тэр үед Ц нь миний эзэмшлийн 88442004 гэсэн дугаар луу нэг жи мобайлын дугаараас л залгасан... бид нар хоёр мотоциклтой явж байгаа л гэж ярьсан, тэгээд очиход 2 мотоциклтой гурвуулаа ирчихсэн байсан байж байсан... Би бол Цт Хуурай гэдэг газарт адуу байна лээ гэж хэлээгүй энэ урагшаа л адуу байгаа байх гэж хэлсэн тэгээд би адуу аваачиж өгөхөөр болоод явж байгаад Хуурай гэх газарт адуу байхаар нь би туугаад аваачаад өгчихсөн юм. Би очоод 20 гаруй тооны адууг тууж очоод Цт хүлээлгэж өгсөн, адууг нь туугаад очоод би, Д, Ц, М нартай хамт бөөгнөөд уулзаад зогсож байхад л тэр би тэр үедээ нэрийг нь мэдэхгүй байсан, тэр Батаа гэж дууддаг хүн нь л бид хоёр шорон оронд явж байсан, энэ адуунууд багадна л гэхээс биш ихдэхгүй ээ, бид хоёр нам далд хийчихнэ, бид хоёр араа өөрсдөө даана, та нарыг чирэхгүй, янз бүрийн асуудал гарвал бид хоёр өөрснөө даана гэж хэлж байсан юм... Тэр адуу хүргэж өгдөг өдөр Цолмонбатаар над руу утсаар ярихдаа бид хоёр хоорондоо тавиул адуу маллуулах гэж ерөөсөө яриагүй, Цын хэлсэн үг гэвэл 3-4 адууны хэрэг байна, наанаасаа дөхүүлээд өгөөдөх гэж ярьсан, 2018 оны 10 дугаар сарын эхээр би хөдөөгөөс аймгийн төв рүү явж байгаад Баян-Овоо сумын антены хөтөл гэх газар би Цтай тааралдсан ба тэр үедээ нэг их олон яг яриагүй, зүгээр сонин сайхан юу байцгаана гэж хэлчхээд л би давхиад явчихсан, би тэр хоёртой өөр зүйл яриагүй ээ. Би тэр үедээ Цаас хөлсөөр адуу маллах хүн байна уу гэж ерөөсөө асуугаагүй, зүгээр юу байна юмгүй гэчхээд л тэгээд л би хөдлөөд давхиад яваад өгсөн. Тэр үед Цын ар талаар нь нэг цэнхэр өнгийн дээлтэй А гээд хүн сундалчихсан намайг юу байна гэж мэндэлж байсан, тэгэхээр нь би мэндэлчхээд л яваад өгсөн... 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Ц нь 98881862 гэсэн дугаараас өдөр 12:00 цагийн үед ярьсан, энэ ярих үедээ л Ц нь надад хэдэн адууны хэрэг байна, наанаасаа ойртуулаад өгөөч, намайг яваад наана чинь очихоор улсууд харчихна тэгээд намайг ойртуулаад өгөөч гэж хэлсэн юм. тэгээд үүнээс хойш нь тэр өдрийнхөө орой 86545470 дугаарын утаснаас дараа нь ахиж залгаад намайг бид нар явж байна чи ирж байна уу гээд яриад байсан юм... Д нь тэр үед цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой байсан, одооч гэсэн тэр мотоциклтойгоо л байгаа... Тэр үед Дгийн мотоцикл нь манай гэрийн гадаа байсан бөгөөд тэр үед Д нь өөрийнхөө мотоциклийг гэрийнхээ гадаа орхиод миний мотоциклийн ар талаар нь сундалж суугаад бид хоёр хамт явсан юм...” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 19-25 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Тухайн өдөр Г.Ц над руу 3-4 удаа залгаад наана чинь адуу байна уу дотроос нь адуу үзэх гэсэн юм гэж хэлсэн. Би ахыгаа дагуулаад Хуурай гэх газарт байсан 20 гаран тооны адууг туугаад Үүд гэх газарт очсон. Тэнд Г.Ц 2 хүнтэй хамт хүлээж байсан. Надад айлд тавих олон тооны адуу байхгүй. Тэгээд адуугаа үзчихээд наанаа үлдээгээрэй гэж хэлсэн боловч цааш нь туугаад явсан байсан. Миний ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

3. Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... Тэр өдөр Б надад адуу дөхүүлж өгчхөөд ирье л гэж хэлсэн...Тэр адуунууд нь бараан голдуу адуу байсан ба дунд алаг, хул азаргатай адуу байсан, бас нэг унага харагдаж байсан...Бид хоёр тэр өдрөө тэр адуунуудыг тууж яваад Галуут сумын Хойд үүд гэдэг газарт хүргэж өгсөн ба тэнд 2 мотоциклтой 3 хүн хүлээж байсан, тэгээд тэнд нь очоод би тэр гурван хүнтэй уулзаагүй, манай дүү Б нь уулзаад байсан, цаад гурван хүн нь нядлах юм яриад байсан, тэд нар надаас арай тусдаа уулзсан ба надад зарим яриа нь сонсогдохгүй байсан, ямар гэсэн адуунуудыг нядлах гэж яриад байсан. Тэр адуунуудыг хүргэж өгөхөөр очиход тэр хүлээж байсан гурван хүн гурвуулаа цуг байж байгаад л хүлээж авсан... Надад цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байдаг бөгөөд тэр үедээ би гэрийнхээ гадаа уг мотоциклийг үлдээчхээд Бн улаан өнгийн мотоцикл дээр сундалж суугаад явсан юм. Надад цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байдаг аа...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 62-65/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: Намайг гэртээ унтаж байхад манай дүү ирээд адуу дөхүүлээд өгье араар суучих гээд дагуулаад явсан. Би араар нь суугаад Хуурай гэх газраас адуу туугаад Үүд гэх газарт хүргэж өгсөн. Тэнд байсан хүмүүсийг би танихгүй. Манай дүү уулзаад байсан гэв.

5. Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг Баянцагаан гэдэг газарт байдаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 28,29-ны өдрийн аль нэгэнд нь би яг өдрийг нь санахгүй байна, манайд 12:00 цагийн үед А, М хоёр хамтдаа нэг мотоцикл дээр сундалчихсан ирсэн. Тэгээд манайд ирэхдээ тавиул адуугаа алдчихлаа гээд адуу эрж яваа гээд ирсэн...би Б рүү утсаар яриад чи адуугаа хүн дээр тавих юм уу, энд нэг хүн тавиул адуу авна гэж байна гэсэн чинь Б адуугаа тавья тавья гэсэн...би дөхүүлж өгье та нар өөрсдөө ирээд аваадах гэсэн, тэгтэл Ад би авчирч өгч чадахгүй гэж байна дөхүүлж өгье гэж байна гэсэн, тэгээд Б нь би Хойд үдэд туугаад очъё гэж хэлсэн, тэгээд Б Аийг танихгүй, А Бг танихгүй юм чинь би уулзуулж өгье гээд манайхаас би өөрийнхөө мотоциклийг унаж жолоодоод А, М хоёр өөрсдийнхөө мотоциклоор яваад бид нар замдаа Галуут сумын төвд ирж мотоциклдоо бензин аваад нар жаргаж байхад Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хойд үүд гэдэг газарт ирсэн, тэгээд тэнд очиход Б ирээгүй байсан ба бид гурав жаахан хүлээе, гээд байж байсан чинь сүүлдээ харанхуй болохоор нь ирэхгүй юм болов уу гээд явах уу гээд явах гээд байж байтал Б өөрийнх нь ах гэсэн нэг залуугийн хамт мотоцикл дээр сундалж суугаад барагцаагаар 20 гаруй тооны адуу туугаад ирсэн, тэгээд А, Б хоёр уулзаад байсан, би тэр хойгуур нь Бн тууж ирсэн адууг нь хоргоогоод байж байсан... Би 98881862 гэсэн дугаараас Бн 88442004 гэсэн дугаар луу залгаж ярьсан... Тэр үед буюу адуу тосож авахаар явахдаа А, М нар өөрсийнхөө унаж ирсэн мотоциклоор сундалж суугаад явсан, би болохоор өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн, мустанг-5 маркийн мотоциклоор явж байсан...” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 34-37/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

7. Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Галуут сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагааны ам” гэдэг газарт нутаглаж байсан Цын гэрт нь очсон чинь гэрт нь Ц эхнэрийн хамт байсан...Тэгээд гэртээ байж байгаад Ц тэр хүнээс асуугаадахъя гээд нэг өөрийнхөө гар утсаар ярьсан, тэгээд тэр хүнтэй ярьчхаад адуугаа өгье гэж байна, ирээд авчих гэж байна гэхээр нь очиж авч чадахгүй ээ гэсэн, тэгээд байж байсан чинь Цын гэрийн гаднаас гар утасны сүлжээ барихгүй болчихсон, тэгэхээр нь М, Ц бид гурав Ц гэрийн ойролцоо байдаг сүлжээ барьдаг уулан дээр гараад дахиад тэр хүнтэйгээ Ц утсаар яриад мал дээрээ ганцаараа байгаа гэж байна, Хойд үүд гэдэг газарт дөхүүлж өгөхөөр боллоо тэнд очоод үнэ өртгөө ярина биз дээ гэсэн...Ц, М бид гурав тэр адуу нь цааш нь тууж яваад замдаа Баянцагааны ам гэдэг газраас Ц гэрүүгээ яваад М бид хоёр цааш нь тэр адуунуудыг тууж явсаар байгаад Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Бор хайрхан гэдэг газарт тууж аваачсан. Тэгээд маргааш нь М айл руу явсан, тэгээд би тэр адууг нь харж байгаад хэд хоногийн дараа нь би тэр адуунаас нь адуу малласны хөлсөнд нь өгөхөөр тохирсон 2 адууг нь нядалж А гэдэг хүнд зарж нэг адууны махыг нь 500,000 төгрөгөөр зараад нийтдээ 1,000,000 төгрөг авсан...Адуу хүлээлгэж өгсөн хоёр хүн нь энэ Д, Б нар мөн, өөрсдийгөө ах дүү хоёр гэж хэлж байсан. Надад тэр хоёр яг 29 тооны адуу хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 52-54/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: 2018 оны 10 сарын үед О.М тавиул адуугаа алдчихлаа гэж манайд ирсэн. Тэгээд би хамт хайлцхаар болоод адууг нь хайж яваад Г.Цынд очсон. Тэгээд адуугаа сураглаад сууж байтал та тавиул адуу авч байгаа юу гэхээр нь авч байгаа гэсэн. Ямар үнэ ханштай байдаг вэ гэхээр нь 20 тооны адуунд нэг адуу эсвэл нэг адууг 5.000 төгрөгөөр авдаг гэсэн. Урд Баян-Овоо сумын нэг хүн адуу тавина гэж байсан та авах уу гэхээр нь авна гэсэн. Тэгээд утсаар яриад ирээд авах уу гэж байна гэхээр нь очиж чадахгүй гэсэн. Гэтэл наашаа Үүд гэх газарт дөхүүлж өгнө гэж байна та авах уу гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Үүд гэх газарт очиход 2 хүн адуу тууж ирсэн. Ирээд хөлсөө тохироод надад 2 гүү зүсэлж өгсөн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас 2 адууг А гэх хүнд 1.000.000 төгрөгөөр зарсан. Зарахаасаа өмнө нь зургийг нь авсан. Дараа нь хулгайн адуу болж таарсан гэв.

9. Шүүгдэгч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Би А гэх хүний мотоциклийн ар талаар нь сундалж суугаад малын эрэлд явж байсан, тэгээд явж байгаад Галуут сумын нутаг Дөтийн ам гэх газарт байдаг Цын гэрт нь очсон чинь Ц утсаар ярихаар болоод Ц, А бид гурав утсаар ярих гээд сүлжээ барьдаг овоотой дөрөлж дээр гарсан, тэгээд тэнд очоод Ц, А хоёр утсаар яриад байсан, тэгээд би бие засаж байх хооронд тэр хоёр утсаар яриад байсан, тэгээд намайг бие засчхаад тэр хоёр дээр очсон чинь Ц, А хоёр надад адуу тосож авахаар боллоо явъя гэсэн, тэгээд тавиул адуу тосож авъя гээд А бид хоёр нэг мотоцикл дээрээ сундалж суугаад, Ц өөрийнхөө мотоциклийг жолоодож яваад Галуут сумын төв дээр ирээд шатахуун түгээх станцаас мотоциклдоо бензин хийсэн, тэгээд цаашаа явсаар байгаад нар жаргахаас арай өмнөхөн Галуут сумын нутаг Хойд үүд гэдэг газарт ирсэн, тэгээд тэнд очоод энд адуугаа хүлээлцэнэ гээд тэнд нэлээд хүлээж байсан чинь мотоциклтой 2 залуу хүрээд ирсэн, ирэхдээ адуу туучихсан ирсэн, би тэр үедээ адууг нь тоолж үзээгүй, тэгээд А, Ц хоёр тэр ирсэн 2 залуутай уулзаад байсан, тэр үед нь би мотоциклынхоо хажууд нь байж байсан, тэгээд нэг их удаагүй, уулзаж ярилцчихаад Ц, А бид гурав тэр 2 залуугийн тууж ирсэн адууг нь туугаад Галуут сумын Үнэгтийн бригадын голыг гатлаад явж байгаад Ц буцаад гэрүүгээ явсан, А бид хоёр тэр адуунуудыг нь тууж явсаар байгаад Галуут сумын нутаг Бор хайрхан гэх газарт очоод тэнд адуунуудаа орхиод гэр гэртээ харьсан...Тэр хоёр утсаар ярьж дуусчхаад надад урагшаа Галуут сум орж бензин авчхаад Хойд үүд ороод адуу тосоод аваадахъя гэж хэлсэн...адуунуудыг тууж ирсэн хүмүүс нь 2 хүн байсан, тэр хоёр нэг мотоцикл дээр сундалж суугаад ирсэн. Тэр хоёр яг хэдэн тооны адуу тууж ирснийг нь би мэдэхгүй ээ, барагцаагаар 20 гаруй тооны адуу л байх шиг байсан... : Бор хайрхан гэх уулын ойролцоо Аийнх байдаг юм. Адууг тууж аваачсанаас хойш тэр хавьд А гэдэг хүн агт авах гээд оччихсон байсан, тэр хүнд А нь 2 тооны гүү нь зарсан гэж л сонссон... гэх мэдүүлэг / 2 дугаар 74-76/,

10. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: Би тухайн үед 23 тооны адуугаа алдчихаад хайж яваад Д.Аийнд очсон. Тухайн үед би морьтой явж байсан. Тэгээд мотоциклоор явбал арай хурдан байх гэж бодоод Д.Аийн мотоциклоор цааш адуугаа хайхаар болоод. Д.Атэй хамт адуугаа хайж яваад Г.Цынд очсон. Д.А, Г.Ц нар өмнө нь нэгнийгээ таньдаг байсан юм байна лээ. Тэгээд тавиул адуу авна гэж ярилцаж байгаад Г.Ц нэг хүн рүү утсаар яриад адуу өгөлцөж авалцахаар боллоо гэсэн. Утсаар ярьж байхад би хажууд нь байгаагүй. Тэгээд Галуут сумаас шатахуун хийгээд Хойд үүд гэх газарт очиж адуу тосож авсан. Тухайн үед юу ярилцсаныг мэдэхгүй байна. Би мотоциклийнхоо хажууд байж байсан. Тэгээд бид 3 адууг тууж яваад Баянцагааны амны голоор гараад Г.Ц гэр рүүгээ явсан. Би Бор хайрхан гэх газар хүртэл адууг туулцаж явсан. Маргааш нь би гэр рүүгээ явсан гэв.

11. Хохирогч Р.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Манайх нийтдээ 4 азарга адуутай байснаас нэг азарга адууг нь алдчихаад байгаа юм. Жаргалант сумын нутгаас манай дүү явж байгаад 9 тооны адуугаа олсон, яг олсон адууныхаа зүсийг нь манай дүү сайн мэдэж байгаа, би тэр 9 адууг нь олсноос хойш ямар ямар адууг нь олсон бэ, гэж очиж үзээгүй байгаа юм аа. 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр манай дүү А л очиж адуугаа бүртгэж үзээд ирэхдээ бүрэн байна гэж хэлж байсан, маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01 -ны өдөр мөн л манай дүү А л очиж бүртгэж үзээд 29 тооны адуу алга болсон байна гэж ирсэн, тэгээд маргаашаас нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд л манайх адуугаа хайж эхэлсэн юм. гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 100-102/

... Жаргалант сумаас манай дүү явж байгаад 9 тооны адуугаа олсон...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дүү А л очиж адуугаа бүртгэж үзээд ирэхдээ бүрэн байна гэж хэлж байсан маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай дүү А л очиж бүртгэж үзээд 29 тооны адуу алга болсон байна гэж ирсэн...Манайх нийтдээ 32 тооны адуу алдсан юм байна, би өмнө нь мэдүүлэг өгөхдөө 29 тооны адуу алдсан гэж мэдүүлэг өгсөн. Яагаад 29 тооны адуу алдсан гэж мэдүүлэг өгсөн гэхээр би 32 тооны адуу алдаад адуугаа эрж хайж байх явцад хар алаг, хүрэн алаг 2 тооны нас гүйцсэн бүдүүн морьд нь Галуут сумын нутаг Олгойн гол гэдэг газарт байж байхад нь олж авсан, тээгээд би тэр хоёр адуугаа олж авсан болохоор л бусад байхгүй адуунуудаа хэлээд 29 тооны адуу алдсан гэж мэдүүлэг өгсөн юм. Мөн би мэдүүлэг өгөхдөө манай адуунд хээр зүстэй, 2018 оны хавар төрсөн нэг унага байсныг хэлээгүй орхигдуулсан байна лээ, ингээд 29 тооны адуун дээр Олгойн гол гэдэг газраас олж авсан 2 тооны алаг морь, нэг унага зэргийг нь нэмээд нийт би 32 тооны адуу алдсан юм... Жаргалант сумын нутгаас олж авсан 9 тооны адуунд дунд тэр унага байж байна лээ, тэгэхээр тэр унагатай нийлээд 10 тооны адууг олж авсан гэсэн үг юм аа. Надад өөр нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 103-107/

12. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Ганбаатар мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дүү А адуугаа очиж үзэхэд байсан. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр очиж үзэхэд алга болсон байсан. Тэгээд адуугаа хайж яваад Галуут сумын Олгойн гол гэх газраас 2 алаг адуугаа олж авсан. Цаашаа явж байгаад Байдрагийн нутаг Сүмбэн цацлын нуруу гэх газраас 1 унагатай 10 тооны адууг олсон. Ингээд нийт 12 тооны адууг олж авсан. 20 тооны адууг одоо болтол олоогүй байгаа гэв.

Энэ нь зөвхөн алдагдсан адууны үнэлгээ. Нааш цаашаа явсан замын зардал нэхэмжилнэ. Би 4 удаа шүүх хуралдаанд оролцох гэж ирсэн. Түүний замын зардлыг нэхэмжилж байгаа. Нэг удаа ирэхдээ 60.000 төгрөгөөр шатахуун хийдэг гэв.

13. Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

... Би төрсөн дүүгийнхээ хамт мал маллаж байдаг манай төрсөн дүү Г.Б малдаа яваад 2018 оны 10 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ санахгүй байна манай дүү Г.Б рүү Бор хочтой Ц хэдэн адуу хэрэг байна гэж утсаар ярьсан гэсэн тэгээд манай дүү Г.Б над дээр ирээд хоёулаа Ц хэдэн адууны хэрэг байна гээд надад зн тэгэхлээр нь Г.Б бид хоёр Баян-Овоо сумын 3 дугаар багийн хуурай гэх газраас Хул азаргатай зөв талын гуян дээрээ бүгд ширээтэй бундан тамгатай адуунууд туугаад Галуут сумын Хойд үүд гэх газар Ц гэх адуунууд тууж аваачиж өгсөн тухайн үед Ц хоёр залуугийн хамт байсан Бас хоёр залууг нь өмнө нь хараагүй хүмүүс байсан тэгээд Г.Б бид хоёр цуг явсан адуугаа өгчихөөд буцаад гэр рүүгээ явсан. Ц гэх залуу манай сумын хүргэн байгаа юм урьд нь 2017 онд удаа уулзаж байсан манай дүү Г.Бгийн найз залуу байгаа юм, Б бид хоёрын туусан адуу яг хэдэн тооны адуу байсан талаар сайн мэдэхгүй байна ойролцоогоор 20 гаран 30 адуу хүрэх байх гэж бодож байна. Ц надтай адуу хэрэгтэй байна гэж яриагүй манай дүү Г.Бтэй адуу хэрэгтэй байна гаргаад өгчих гэж хэлсэн гэсэн тэгээд манай дүү хэлээд бид хоёр адуу гаргасан Г.Б бид хоёр тэр гурван залуугаас мөнгө гэж аваагүй, Ц адууны хэрэг байна гэхлээр нь нутгаасаа адуу гаргаад өгчихсөн юм урьд нь тэгж адуу гаргаж байгаагүй. Одоо тэр адуунууд хаана байгаа талаар би мэдэхгүй, Ц тууж явснаараа мэдэж байгаа байх, Г.Б бид хоёр манай нутгийн Ганбаатар гэх айлын адууг тууж явсан, Баян-Овоо сумын Хуурай гэх газар Ганбаатарын адуунаас өөр адуу байгаагүй тэдний адуу байхлаар нь дүү бид хоёр туугаад явсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 07-08/

14. Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

... Манайх Галуут сумын 3 дугаар багийн Баян цагаан гэх газар байсан. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэрт Батаа, Нэмэхээ хочтой М хоёр өдөр 12 цагийн үед ирсэн би эхнэр аваад удаагүй байсан Батаа, М хоёр найрнаар ирээгүй гээд манайд хоол унд хийлгэж идээд сууж байтал М намайг хоёулаа гараад уулзье гэж хэлээд М ах бид хоёр манай гэрээс гарсан М ах намайг хоёулаа адуунд яваад олоод ирье гэж хэлсэн, би хаа явах юм гэж М ахаас асуусан чинь хаашаа ч яахав адуу олоод ирмээр байна гээд байхаар нь би нэг хүнтэй утсаар ярье Г.Б гэх залуу урьд нь хэдэн адуу байна энийг би гаргаад өгье чи цааш нь дамжуулаад янзлаатах гэж хэлж байсан гэж М ахад хэлтэл М ах тэгвэл тэр хүн рүүгээ одоо утсаар асуугаатах гэж хэлсэн тэгэхлээр нь би Г.Бгийн гар утас руу нь залгаад өнөөх адуу чинь байгаа юу гэж асуутал Г.Б адуу байгаа ш дээ гэж надад хэлээд би өнөөдөр яваад очвол чи нааш нь гаргаж чадах уу гэж Г.Бгөөс асуутал өнөөдөр гаргаад өгч чадна гэж надад хэлээд Галуут сумын хойд үүдэд уулзахаар болоод би утсаа салгаад тэр орой нь Батаа, М ах бид гурав хоёр мотоциклоор Галуут сумын хойд үүдэд шөнө очсон. Тэгээд Батаа, М ах бид гурав үүдэд байж байтал Г.Б, Г.Д хоёр 20 гаран 30 хүрэх байх адуу туугаад хүрээд ирсэн би тууж ирсэн адууг нь хоргоогоод Батаа, М хоёр Г.Б, Г.Д нартай уулзсан тэгтэл удалгүй Батаа, М хоёр над дээр ирээд за явъя гээд Батаа, М ах бид гурав өнөөх адууг нь туугаад явсан Г.Б, Г.Д хоёр буцаад гэр лүүгээ явсан би адууг тууж явж байгаад Галуут сумын Баянцагааны ам гэх газраас Батаа, М ах хоёроос би салаад гэр рүүгээ явсан тэр хоёр цааш нь өнөөх адууг туугаад Батаа, М ах хоёр өнөөх адуунаас нядалж мах авдаг хүнд өгсөн гэсэн Би тэр хоёроос мөнгө аваагүй тэрнээс хойш уулзаагүй. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 09-11 /

15. Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр адуу эрж явж байгаад Цын гэрт нь очсон, тэгээд Цтай уулзсан чинь Ц миний таньдаг 2 хүн адуу борлуулаад өгөөч гэж байна яах уу гэхээр нь би тэгье тэгье гэсэн. Тэгээд Ц бид хоёр хамт байж байгаад Ц хүн рүү утсаар яриад байсан, тэгээд утсаар ярьж байгаад тэр өдөртөө адууг нь авахаар болсон, тэгээд Ц бид хоёр өөр өөрсдийнхөө мотоциклоор яваад Галуут сумын нутаг “Хойд үүд” гэдэг газарт орой нар жаргаж байхад ирээд байж байтал Б, Д хоёр нэг мотоцикль дээр сундлаад хоёулаа хамт хүрээд ирсэн, ирэхдээ 28-29 орчим тооны адуу туугаад хүрээд ирсэн, тэгээд тэр адуунуудыг нь Ц бид хоёр хамт тууж яваад Галуут сумын нутаг Баянцагаан гэдэг газарт очоод Ц гэр лүүгээ явсан, би тэгээд цааш нь тэр адуунуудыг тууж яваад Галуут сумын 4 дүгээр багийн нутагт байдаг Бор хайрхан гэдэг газарт аваачаад тэнд тууж явсан адуунуудаа орхичихсон. Тэгээд үүнээс хойш 2-3 хоногийн дараа нь хүрэн гүү, хээр гүү хоёрыг нь нядлаад А гэдэг хүнд арьс шир, мах зэргийг нь зараад 1,000,000 төгрөг аваад үрээгээд дуусгасан. Бусад адуунуудыг нь тэндээ байлгаж байгаад би Галуут сумын төв ороод эргээд тэр газартаа очсон чинь алга болсон байсан. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 130-132/

16. Шүүгдэгч О.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

... 2018 оны 10 дугаар сард Батаа бид хоёр хамт адууны эрэлд явж байсан чинь Цын гэрт нь очоод байж байгаад Ц, Батаа бид гурав хамт утсаар ярих гээд уулан дээр гарсан, тэгээд уулан дээр гараад би бие засах гээд сууж байсан чинь Батаа, Ц хоер утсаар яриад байсан, тэгээд намайг бие засаад дуусаж байсан чинь за явъя гээд бид гурав хамт явсан, тэгээд би хаачих нь вэ гэсэн чинь Батаа адуу тосож авна гэсэн, тэгээд бид гурав хамт яваад Галуут сумын төв дээр очиж бензин аваад Галуут сумын Хойд үүд гэдэг газарт очсон чинь 2 залуу нэг мотоцикль уначихсан бас 20 гаруй адуу туучихсан ирсэн, тэгээд Ц, Батаа хоёр тэр хоёр залуучуудтай уулзаад байсан, тэгээд тэр хоёр залуу нь буцаад давхиад яваад өгсөн, тэгээд Ц, Батаа бид гурав хамт нөгөө адууг нь тууж яг байгаад замаасаа Ц гэр лүүгээ яваад өгсөн, тэгээд Батаа бид хоёр хамт тэр адууг нь тууж яваад Галуут сумын нутаг Бор хайрхан гэдэг газар аваачиж үлдээсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Батаа 2 гүүг нь нядалсан, би ч гэсэн хамт байж нядлалцсан. Тушаагаад мөнгийг нь Батаа авсан, би бол мөнгө төгре аваагүй ээ. Би хулгайн адуу гэж мэдээгүй ээ. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 133-134/

17. Гэрч Р.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Жаварт” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Тэгээд манайх адуугаа манай багийн нутаг Хуурай гэх газарт бэлчээрлүүлж орхиод өдөр бүр эргэж тойрч бүртгэж байдаг ба хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр очиж адуугаа бүртгэж үзэхэд манай адуу бүгд бүрэн байсан, тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр адуугаа бүртгэж үзэхэд тэр Хуурай гэх газарт би өөрөө очиж үзэхэд манай 29 тооны адуу алга болсон байсан. Тэгээд маргаашаас нь эхлээд тэр хавиар хайгаад ерөөсөө олоогүй ээ. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн мотоциклоор Ц гэдэг хүнийг өдрийн 50,000 төгрөгөөр хөлсөлж хамт яваад малаа хайгаад 20 гаруй хоног хайгаад Галуут, Жаргалант, Бөмбөгөр, Заг, Гурванбулаг сумын нугаар явж хайсан, тэгээд хамгийн сүүлд Жаргалант сумын нутаг “Сүмбэн цацал” гэдэг газраас 9 тооны адуугаа олсон, тэгээд бусад адуунуудыг нь би ерөөсөө олоогүй ээ... 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр очиж бүртгэж үзэхэд л манай адуунууд бүгд бүрэн байсан, тэгээд маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр очиж бүртгэж үзэхэд манай адуунаас 29 тооны адуу алга болсон байсан юм. Би 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр бол 14:00 цагийн үед очиж адуугаа бүртгэж үзэхэд манай адуунууд бүрэн байсан, маргааш нь би 201 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 11:00-12:00 цагийн үед л очиж бүртгэж үзэхэд л манай адуу алга болсон байсан. Тэгэхээр манай адуу нь 2018 оны 10дугаар сарын 31-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ын өдөрт шилжих шөнө л алга болсон байх гэж бодож байна...Б, Д нар нь арваад жилийн өмнөөс одоог хүртэл манайхтай саахалт нутаглаж байгаа, тэр хоёр бол манай адууг танихын дээдээр таньж байгаа...Би Жаргалант сумын 1 дүгээр багийн нутгаас Саарал алаг үрээ, 2 хээр гүү, Бор хээр гүү, хондон гүү, Хээр морь, 3 даага зэрэг адуугаа олж авсан... Манайх нийтдээ 32 тооны адуу алдсан.Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө манай алдсан адуунуудаас 2 морь нь адуундаа гүйж ирсэн үүнийг би олчихсон юм чинь гэж бодоод алдсан адууныхаа тоонд оруулаагүй байна, мөн нэг унага алдсан чинь тэр унагаа жижигхэн юм болохоор нь алдсан адууныхаа тоонд оруулаагүй байна, тэгээд 2 морь, нэг унага нэмэгдээд нийтдээ 32 тооны адуу алдсан нь үнэн. Би унагыг нь эхтэйгээ хамт тоологдох юм болов уу гэж бодсон юм. ...Манайх нийтдээ 32 тооны адуу алдаад 12 тооны адууг нь олсон, одоо 20 тооны адуу дутуу байгаа. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 118-124/

18. Гэрч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А нь надад адуугаа хулгайд алдчихлаа гээд цуг ханьтай явж хайлцаад өгөөч ээ би өдрийн 50,000 төгрөгийн хөлс өгье өө гэсэн. Тэгэхээр би за гээд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нийтдээ 24 хоног Атай хамт явж адууг нь хайсан юм... Бид хоёр адууг нь Заг, Жаргалант, Галуут, Гурванбулаг сумдын нутгаар явж хайсан ба хамгийн сүүлд Жаргалант сумын нутаг Сүмбэн цацал гэдэг уулан дээрээс 9 адууг нь олсон, бусад адууг нь олоогүй ээ, тэр адуунуудыг нь олох үед тэр адуунуудыг хашаа хороонд хийгээгүй, хүн тууж, хариулж яваагүй, зүгээр уулын орой дээр гаргаад орхичихсон байсан. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 125-127/

19. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Д.А нь миний төрсөн дүү байгаа юм, бусад хүмүүстэй нь би ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Ойлголоо, би мэдүүлэг өгнөө. Би худлаа мэдүүлэг өгч болохгүйг ойлголоо. Д.А нь миний төрсөн дүү бөгөөд, А нь Жаргалант суманд оршин сууж мал маллаж байгаа, зан байдлын хувьд зүгээс гайгүй ааш зантай, жаахан архи л хааяа уучихдаг, өөр ямар нэгэн гэм байхгүй төлөв түвшин, ажлсаг, малд сайн малд нүдтэй хүн байгаа юм. Өөрийн гэсэн мал цөөтэй, хүний тавиул мал малладаг хүн байгаа юм. Би хэргийнх нь талаар ерөөсөө мэдэхгүй байна. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 128-129/

20. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...М нь манай сумын 3 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг бөгөөд ам бүл зургуулаа, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, М нь архи дарс уудаггүй, нутгийн ард түмэнд нэр хүнд сайтай багаасаа лам хийсэн, Галуутын хийдэд шавилан сууж байсан, ард түмний дунд нэр хүнд сайтай байдаг, зан харьцаа сайтай, даруухан, төлөв түвшин зантай хүн байгаа юм. Аийн хувьд гүндүүгүй, ажилсаг, малд сайн, малд нүдтэй айлуудын тавиул мал маллаж цалин авч амьдардаг, илүү дутуу янз бүрийн муухай зан ааш байхгүй, манай нутгийнхэн Бажга Батаа гэж дууддаг хочтой байгаа юм. А, М хоёр нь хоёулаа нутгийнхаа ард түмэн, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүмүүс байгаа юм. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 135-136/

21. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би эдгээр хүмүүсээс Цыг л танина, бусад хүмүүсийг танихгүй, би эдгээр хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ Ц нь ээж, дүүгийн хамт амьдардаг байж байгаад гурван жилийн өмнө эхнэр авсан гэсэн, хөдөө мал малладаг, хажуугаар нь хувиараа алт олборлох гэж шороонд их явдаг, зан байдлын хувьд илүү дутуу муухай зан ааш байхгүй, хүнтэй зан харьцаа сайтай, төлөв томоотой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, ажилсаг, хар бор ажилд сайн, ажлыг голохгүй хийдэг, хүнд тусархуу, архи, тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 137-138/

22. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Д нь манай төрсөн дүү бөгөөд их хөнгөн талдаа, аймхай янз бүрийн муухай зан ааш, араншин байхгүй, ажилсаг, хичээнгүй, төлөв даруухан, архи дарс хэрэглэдэггүй хүн байгаа юм. Харин Б нь бас миний төрсөн дүү бөгөөд жаахан эрхдүү талдаа, архи дарс хэрэглэдэггүй төлөв томоотой, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, малд сайн, нутгийн хүмүүсийн дунд тэдний хоёр банди гээд нэр хүнд сайтай хүүхдүүд байгаа юм Д, Буянөлзий нар нь өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй ээ. Би хэргийнх нь талаар ерөөсөө мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/

23. Гэрч Д.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Би хөгшин хүн болохоор адуундаа их хайртай байдаг, манай адуунууд нь их сайхан адуу байсан, би адуугаа хөтлөөд л хонио дагаад явж байдаг хүн байгаа юм. Би хэдэн сайхан адуугаа алдсандаа их харамсаж, их гол харлаж байна, шөнө ч нойр хүрэхгүй юм. Хулгайч нар гэдэг чинь их горьгүй юм байна даа. Сэтгэл санааны хохирол гэж байдаг бол би тэрүүнд чинь л ормоор байна. Энэ адуунууд нь манай гэр бүлийн дундын өмч болохоор манай хүүхэд Ганбаатар хэрэгт хохирогчоор оролцож энэ хэргийг хөөцөлдөнө, би өөрөө сайн ч ойлгохгүй, аягүй бол буруу зөрүү юм яриад явчих байх, хөгширнө гэдэг чинь л их хэцүү юм байна шүү дээ. Хамгийн гол нь хурдан шийдэж өгөөсэй л гэж бодож байна, өөр зүйл алгаа. Манай хүүхэд Ганбаатар нь тусдаа гараагүй надтай хамт амьдардаг, тэгээд энэ адуунууд нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай гэр бүлийн л дундын өмч болохоор манай хүүхэд Ганбаатар энэ хэрэгт хохирогчоор оролцоно. Ганбаатар адуунуудаа сайн мэдэж байгаа, тэгээд үнэ өртөг, содон шинж тэмдгийн талаар хэлж өгнөө. Хамгийн гол нь хохирлыг л хурдан барагдуулж өгөөрэй л гэж хэлье...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 143-144/

24. Гэрч В.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манайхыг Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг “Баянцагаан” гэдэг газарт нутаглаж байхад 2018 оны 10 дугаар сарын сүүлээр бүр 30, 31-ны хавьцаа манайд М, А гэдэг хоёр хүн ирээд тавианыхаа адууг алдчихлаа гэж манайд ирсэн, тэгсэн чинь манай нөхөр Ц тавианыхаа адууг маллаж байгаа юм уу гэж асуусан чинь А нь тиймээ гэж асуусан, тэгсэн чинь манай нөхөр Ц урдаас нэг хүн адуу маллах хүн байна уу гээд асуугаад байгаа та маллах уу гэж асуусан чинь тэр А гэдэг хүн нь маллая маллая тэр хүнтэйгээ яриулаад өгөөч гэж хэлсэн, тэгээд манай утсаар манай нөхөр Ц нэг хүнтэй утсаар яриад энд нэг хүн адуу авъя гэж байна, адуугаа тавих уу гэж ярьж байсан. Тэгээд нөгөө хүн нь адуугаа тавихаар болсон юм шиг байна лээ тэгээд нэг азарга адууг маллахад хөлсөнд нь нэг сайн адуу авна гэж байсан, тэгээд манай гар утасны сүлжээ унаад сүлжээ барьдаг уулан дээр гарж утсаар дахиад сайн ярья гээд тэр А, М, манай нөхөр Ц нар хамт гараад явсан. Тэгээд уулан дээр гарж утсаар ярина гээд явахаар нь би хонио хариулах гээд явсан, тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй ээ. Тэгээд тэр өдрийнхөө шөнө манай нөхөр Ц гэртээ ирсэн... Тэр А, М нар нь манайд 2018 оны 10 дугаар сарын сүүлээр ирсэн, яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна, тэр өдрийнхөө 12:00 цагийн үед л ирсэн. Манай нөхөр шөнө гэртээ ирээд надад хаашаа явсан, хэнтэй уулзсан талаараа ямар нэгэн зүйл яриагүй ээ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 145-147/

25. Гэрч О.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Мал мах авахдаа Баянхонгор аймгийн Галуут суманд очиж байнга мал мах авдаг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Галуут сумын “Хасдай” гэх газарт мал мах авч байхад Батаа гэж дууддаг А гэх хүн нь надад 2 адуу өгөөдөхье гэхээр нь би гэрийнх нь гадаа нь очиж адууг нь үзээд 2 адууг нь авахаар болсон, тэгээд зургийг нь аваад Батаагийн гэрийнх нь гадаа гаргуулсан юм. Батаа надад шар хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү гээд нийтдээ 2 тооны гүүг надад гэрийнхээ хажууд нядлаад надад тушаасан. Зарахдаа хоёр гүүг нь тус бүрд нь тав таван зуун мянгаар зарсан. Бас Нэмэхээ гэх М гэх хүн нь Батаагийн гэрийн гадаа ирээд надад бас 2 адуу тушаая гээд надад Бор гүү, хар хүрэн гүү хоёрыг зарсан, зарахдаа нэг гүүг нь 450,000 төгрөгөөр зарсан. Эхлээд Батаа нь хөгшин чинь адуунаасаа 2 адуу өгье л гэж хэлсэн, тэгэхээр нь би хаана байгаа юм бэ гэсэн чинь манай гэрийн гадаа байгаа гэсэн, тэгээд би Батаагийн гэрийн гадаа нь очоод адууг нь үзээд тэр хоёр адууг нь нядлуулаад байж байтал Нэмэхээ нь тэнд хүрээд ирсэн, тэгээд бас би хоёр адуу өгье гээд Батаагийн гэрийн гадаа адуугаа хурааж байгаад адуу барьж аваад надад мөн л зарсан. Зарахдаа Батаа, Нэмэхээ нар нь хэний адуу болох, яагаад зарж байгаа талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй, би ч өөрсдийнх нь адуу юм байх л гэж бодсон... Батаагийнх нь зарсан адуу нь шар хээр гүү, хүрэн гүү хоёр байсан, шар хээр гүү нь зуузай тамгатай байсан, хүрэн гүү нь тамгатай байсан эсэхийг би анзаараагүй ээ. Харин Нэмэхээ нь бор гүү, хар хүрэн гүү зэргийг зарсан, хар хүрэн гүү нь буйлан тамгатай байсан, бор гүү нь тамгатай байсан эсэхийг би анзаараагүй ээ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 148-150/

26. Гэрч З.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би мэдүүлэг өгөхгүй ээ. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 151-152/

27. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2018 оны 10 дугаар сард Ц бид хоёр аймгийн төвөөс гарч яваад Цын гэрт оччихоод буцаад аймаг руу явж байсан чинь Баян-Овоо сумын нутаг Антентай хөтлийн ойролцоо мотоциклтой хүн даллаад байхаар нь Ц бид хоёр очсон чинь Б мотоцикл жолоодоод явж байсан тэгээд бид нар уулзалдаад Ц Б хоёр нэг адууны талаар л яриад байсан, тэр үед Б нь адуу тавьчих айл олмоор байна гээд асуугаад байсан, надаас ч гэсэн адуу тавих айл олдох болов уу гэж асуусан, тэгсэн чинь би ч юм хэлээгүй, харин Ц сураглаж л байя хө гэж хэлж байсан, тэгээд бид нар салаал явсан, өөр зүйл болоогүй ээ. Бид нар тэр үед уулзахад Б нь адуу тавих айл байна уу гэж асуусан, тэгэхээр нь би ч аймаг дээр байдаг юм чинь надад ямар тийм айл байх вэ, харин Ц л сураглаж л байя хө гэж хэлж байсан, бил нар өөр юм яриагүй ээ. Тэр үед Б нь хэний адууг айлд тавьж маллуулах гэх байгаа талаараа юу ч хэлээгүй, зүгээр л адуу тавиулах айл олдох болов уу гэж асууж байсан, өөр зүйл хэлээгүй ээ. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 153-155 /

28. Гэрч О.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Би өөрийнхөө малыг маллуулахаар Дд 2018 оны 10 дугаар сарын эхээр өгсөн, өгөхдөө би Дд амаараа хэлж яриад л өгсөн юм, ямар нэгэн мал хүлээлгэж өгсөн баримт бичээгүй ээ, би эхлээд малаа 2018 оны 10 дугаар сарын эхэн үеэр малаа хүлээлгэж өгөөд араас нь би тэр мотоциклийг Дд өгөөд ах нь мал маллуулсны хөлсөнд сар бүр хөлс хүч өгч чадахгүй ээ, энийг хөлсөнд нь аваарай гээд тэр цэнхэр өнгийн мотоциклийг авч өгсөн, мотоцикл өгөхдөө ч гэсэн би ямар нэгэн хүлээлгэж өгсөн бичиг үйлдээгүй ээ. Би малаа маллуулсны хөлсөнд нь л тэр үедээ буюу 2016 оны 10 дугаар сард Дд тэр мотоциклийг бүрмөсөн өгсөн юм , би өгөхдөө миний хэдэн малыг л маллаад өгөөрэй, хөлсөнд нь энэ мотоциклийг өгье, чи тэгээд зарна уу үрнэ үү хамаа байхгүй гэж хэлээд л өгсөн. Тэр мотоцикль нь Дгийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Д нь манай малыг 2016 оны 10 дугаар сараас эхлэн 2018 оны 10 дугаар сар хүртэл малласан, би мотоциклоо 2016 оны 10 дугаар сард Дд өгөөд тэрнээс хойш ерөөсөө аваагүй ээ. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 156-159/

29. Гэрч Т.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Ганбаатар ах над дээр ирээд манайх адуугаа алдчихлаа А бид хоёр алдсан адуугаа хайгаад сумдын нутгаар явж адуугаа хайж явах шаардлагатай боллоо энэ хугацаанд ирээд манай малыг хараад өгөөч ээ би өдрийн 40,000 төгрөгийн хөлс өгье гэсэн, тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлээд 2018 онь 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тэдний малыг нь харж хөдөө гэрт нь байсан Тэгээд би мал малласныхаа хөлсөнд нь Ганбаатар ах надад 1,200,000 төгрөг бэлнээр нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр надад өгсөн. Ганбаатар ах бид хоёр малыг нь маллахдаа ямар гэрээ байгуулаагүй ээ, зүгээр бид хоёр амаараа ярьж тохироод л малыг нь би 1 сарын хугацаанд маллаж өгсөн юм. Надад мал малласных нь хөлсөнд нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг өгсөн, мөнгийг нь өгөхдөө надад бэлнээр өгсөн, тэр мөнгийг нь би өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн, надад 1,200.000 төгрөг авсан гэх баримт байхгүй ээ.гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 160-162/

30. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, би гэртээ байж байсан чинь манай нохой хуцаад байхаар нь би гэрээсээ гараад харсан чинь манай гэрийн урдуур нэг мотоциклтой хүн мал туугаад явж байхаар нь би өөрийнхөө мотоциклоор наанаас нь очих гээд явж байсан чинь тэр мотоциклтой хүн миний урдаас мотоциклоороо хүрээд ирсэн тэгээд хүрээд ирэхээр нь уулзсан чинь тэр хоёр хүн нь Б, Д хоёр байсан, тэгээд бид гурав уулзаад мэнд мэдэлцээд би тэр хоёрыг хаа хүрэх нь вэ гэсэн чинь тэр хоёр хойш нь адуугаа хүнд хүргэж өгөх гэж явна гэж хэлсэн, тэгэхээр нь би за за гээд би гэрүүгээ яваад өгсөн...Тэр хоёр тухайн үед 20-30 тооны орчим адуу тууж явсан, би тэр хоёр луу дөхөж явсан чинь тэр хоёр миний урдаас тууж явсан адуугаа орхиод хүрээд ирсэн учраас би тэр хоёрын адуунд нь ойртож очиж хараагүй болохоор ямар ямар зүсмийн хэдэн тооны адуу байсан гэдгийг нь би мэдээгүй ээ, адууных нь зүсийг ерөөсөө хараагүй ээ... өнөөдөр над руу Б, Д, А нар нь надтай уулзаад Б, Д хоёр нь хоёулаа та бид хоёрыг гэрчилсэн байна гэхээр нь би юун гэрчлэх вэ та хоёр чинь хулгай хийж явсан юм уу гэсэн чинь Б, Д хоёр тэгэхэд чинь бид хоёр хулгай хийж явсан юм тэгсэн чинь та гэрчилчихлээ гэсэн, би тэр үедээ та хоёрыг хулгай хийж явааг мэдээгүй ш дээ тэр үедээ мэдсэн бол та хоёрыг тэр дор нь цагдаад мэдэгдэлгүй яах вэ, одоо л та хоёрыг хулгай хийснийг мэдлээ гэж хэлсэн юм...2018 оны 10 дугаар сарын сүүлээр тэр үед манай гэр Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Урд үүд гэдэг газарт байсан бөгөөд Галуут сумын нутаг Хойд үүд гэдэг газар нь манайхаас 1 км орчим зайтай газар байгаа юм. Баян-Овоо сумын нутаг “Хуурай” гэх газраас Галуут сумын нутаг Хойд үүд гэдэг газар луу явахад манай хажуугаар гараад явдаг юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 245-247/,

31. Гэрч П.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...2018 оны 11 дүгээр сарын 1, 2-ний аль нэгэнд Баянхонгор сумын төвөөс гараад Галуут сум руу явж байсан чинь Баян-Овоо сум өнгөрөөд явж байхад адуу туучихсан 1 хүнтэй тааралдсан, тэгээд би зогсоод тэр залуутай уулзсан чинь тэр залуу манай машинд сууж байгаад тэр залуугаас би энэ адууг хаанаас хөөж яваа юм бэ гэсэн чинь Баян-Овоо сумаас юм гэсэн, тэгээд манайх 1 морь алдчихсан юм тэрнийхээ орыг авч байгаа юм гэсэн тэгээд энэ адуу Р гуайн 2 бандийн адуу байгаа юм манай эгч зах дээр зах дээр суудаг юм очиж бараа авч байгаараа гэж байсан...Харанхуй шөнө байсан болохоор би хэн хэн тууж явсаныг нь мэдэхгүй байна ямар тэр Д явж байсан...цагаан дээл улаан хүрэм өмссөн, хүрэн ноосон малгайтай явж байсан...нэг мотоцикль ганцаараа унчихсан дээр нэг ууттай юм ганзаглачихсан явж байсан...Би Дтэй тааралдсаныхаа дараа нь Галуут суманд суманд очсон ба Галуут суманд байхад Б ирж уулзаад Дг адуу тууж явсан гэж битгий хэлээрэй хүүхдийн тоглоом биш шүү гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108-114/

32. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 333 дугаар шинжээчийн

1. Азарга угшил сайтай бор голтой хул зүсмийн нэг бүрийн 1800.000 төгрөг

2. Гүү 2 толгой зүүн аймгаас авсан нас гүйцсэн нэг бүрийн үнэ 1000.000

3. Хязаалан гүү 5-н ширхэг нэг бүрийн үнэ 700.000

4. Даага 6-н ширхэг нэг бүрийн үнэ 400.000

5. Морь 2 ширхэг нэг бүрийн үнэ 1000.000

6. Гүү 7-н ширхэг нэг бүрийн 800.000

7. Хязаалан үрээ 2 ширхэг нэг бүрийн үнэ 600.000

8. Нас гүйцсэн бүдүүн морь 4-н ширхэг нэг бүрийн үнэ 800.000 төгрөг нийт 21.600,000 төгрөг гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 168-169/

33. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 377 дугаар шинжээчийн:

Г.Дгийн эзэмшлийн нэг мотоцикль нэг ширхэг 300.000 төгрөг гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 180-181/,

34. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 361 дугаар шинжээчийн:

1. Нас гүйцсэн бүдүүн морь 2 ширхэг нэг бүрийн үнэ 800.000

2. Унага 1 ширхэг 150.000 төгрөг нийт нэг сая долоон зуун тавин мянган төгрөг гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 191-192/

35. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 360 дугаар шинжээчийн:

1. Г.Бгийн эзэмшлийн нэг мотоцикль нэг ширхэг 100.000

2. Г.Цын эзэмшлийн нэг мотоцикль 200.000

3. Д.Аийн эзэмшлийн нэг мотоцикль 100.000 төгрөг гэх дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 202-203/,

Шүүгдэгч: Г.Цын өөрийн 98881862 дугаарын гар утснаас яллагдагч Г.Бгийн 88442004 дугаарын гар утас руу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4 удаа ярьсан болохыг нотолсон ярианы лавлагаа / 1 дүгээр хх-ийн 87 /, болон 1 дүгээр хавтаст хэргийн 01 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаар өргөдөл гомдол хүлээн авсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 17-39 дүгээр хуудсанд авагдсан хохиролын нотлох баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 651 дугаар тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 82-93 дугаар хуудсанд авагдсан 88442004 дугаарын орсон гарсан дуудлага, 1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудсанд авагдсан хохирогч Р.Ганбаатарын 2017 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч нарын Хаан банкны тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 94-98 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.Мын багийн Засаг даргын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 119-122 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын нь урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Дгийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Г.Бгийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар хуудсанд авагдсан хохиролын үнэлгээ, 2 дугаар хавтаст хэргийн 160-162 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Аийн өршөөл үзүүлсэн тогтоолын хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 163-174 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 220-222 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.А, Г.Ц нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваагаас гаргасан хүсэлт, 2 дугаар хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудсанд авагдсан Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 03 дугаар тогтоол, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч 1 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа 1 хуудас нотлох баримт тус тус гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгч Г.Б, Г.Д нарын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаагаас хавтаст хэрэгт авагдсан П.Гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар хасуулах, шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Л.Батбаяр, Г.Ц, Д.А нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нараас хавтаст хэрэгт авагдсан “Номгон” аудитийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг бичиг үсэг мэдэхгүй хүмүүсээс мэдүүлэг авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт тус тус гаргасан байна.

Өмгөөлөгч нар хүсэлтдээ гэрч П.Г нь Г.Б, Г.Д нарын унаж явсан тээврийн хэрэгслийг цэнхэр өнгийн гэж хэлсэн гэмт хэрэг үйлдэх үедээ улаан өнгийн мотоциклтой явсан харанхуй шөнө таарсан зэргээр илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн учир нотлох баримтаар тооцохгүй байх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна.

Мөн “Номгон” аудитийн шинжээч нар алдагдсан адууг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт дээгүүр үнээр үнэлсэн хэрэгт хамааралгүй Пүрэвбаатар гэгч хүнээр тодорхойлолт бичүүлж үүнийг үндэслэл болгосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлийг гаргав.

Шүүх өмгөөлөгч нарын хүсэлтийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар нэгдүгээр хавтаст хэргийн 108-117 дугаар талд авагдсан Пүрэвсүрэнгийн Гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтад тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Учир нь мөрдөгчөөс П.Г гэх хүнийг хууль сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул уг хүний мэдүүлгийг нотлох баримтаар хасах үндэслэлгүй гэж үзлээ.

Гэрч П.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нараас илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь түүний мэдүүлгийг нотлох баримтаас хасах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Харин нэгдүгээр хавтаст хэргийн 216-219 дүгээр талд авагдсан Номгон ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 19/03 дугаартай хохирогч Р.Ганбаатарын алдагдсан адууг үнэлсэн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Учир нь шинжээч нар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шинжээчийн эдлэх эрхийг хэтрүүлсэн, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д зааснаар “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах” гэсэн шинжээчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг зөрчиж хэрэгт хамааралгүй Пүрэвсүрэн гэгчээр тодорхойлолт бичүүлж үүнийг үндэслэн үнэлгээ гаргасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д зааснаар нэгдүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр талд авагдсан “Энх-нахиа” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 333 дугаартай, мөн нэгдүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар талд авагдсан “Энх-Нахиа- ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар нэгдүгээр хавтаст хэргийн 216-219 дүгээр талд авагдсан Номгон ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 19/03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Мөн Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг бичиг үсэг мэдэхгүй хүмүүсээс мэдүүлэг авсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргасаныг хангах үндэслэгүй гэж шүүх үзлээ.

Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Б.Алтангадас нь Г.Б, Г.Д, Г.Ц нараас гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Т.Пүрэвдавааг байлцуулан мэдүүлэг авсан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр мөрдөгч Г.Гансүх нь яллагдагч Д.А, О.М нараас гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд яллагдагч нараас гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д “гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” гэсэн эрхийг нь урьдчилан сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж нотлох баримтаас хасах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Энх нахиа ХХК-ийн шинжээчийн гаргасан үнэлгээгээр хохирол 16.988.614 төгрөг гэж гарсан. Үүнээс олдоогүй 20 тооны адууны үнэ 15.700.000 төгрөг, телевизд өгсөн зарын үнэ 65.000 төгрөг, шатахууны мөнгө 1.223.614 төгрөг болж байгаа. Үүнийг нэхэмжилнэ. Бусад зүйлийг баримтгүй учраас нэхэмжлэх боломжгүй. Гэхдээ Г.Ц, Г.Б, Г.Д нар тус бүр 3.257.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 7.217.614 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Шүүгдэгч Г.Б, Г.Д, Д.А, О.М, Г.Ц нар нь хохирогч Р.Ганбаатарын 32 тооны адууг Б, Г.Д нар нь хулгайлан тууж шүүгдэгч Д.А, О.М, Г.Ц нарт аваачиж өгсөн нь тогтоогдсон бөгөөд энэ үйлдэл нь шүүгдэгч Д.А, О.М, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “ гэмт хэргийг үйлдэх талаар...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж зааснаар гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Б, Г.Д, Д.А, О.М, Г.Ц нар нь гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б, Г.Д нарын өмгөөлөгч нар болон шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулах дүгнэлт болон хүсэлтийг гаргасан байна.

Мөн шүүгдэгч Г.Б, Г.Д нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь бусдын адууг тууж Д.А нарт өгөөд цаашид гэмт хэрэг туйлд хүргэхээс сайн дураар татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Д.А, Г.Ц нарын өмгөөлөгөөс гэмт хэргийг үйлдээгүй, харин бусдын тавиул малыг ашигласан, гэмт хэргийг санаачлаагүй, уруу татаагүй тул гэм буруугүйд тооцуулах, шүүгдэгч О.Мын өмгөөлөгөөс бусдын малыг хулгайлж байгааг мэдээгүй, бусдын тавиул малыг авч байгаа гэж ойлгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Дгийн “...Би төрсөн дүүгийнхээ хамт мал маллаж байдаг манай төрсөн дүү Г.Б малдаа яваад 2018 оны 10 дугаар сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ санахгүй байна манай дүү Г.Б рүү Бор хочтой Ц хэдэн адуу хэрэг байна гэж утсаар ярьсан гэсэн тэгээд манай дүү Г.Б над дээр ирээд хоёулаа Ц хэдэн адууны хэрэг байна гээд надад зн тэгэхлээр нь Г.Б бид хоёр Баян-Овоо сумын 3 дугаар багийн хуурай гэх газраас Хул азаргатай зөв талын гуян дээрээ бүгд ширээтэй бундан тамгатай адуунууд туугаад Галуут сумын Хойд үүд гэх газар Ц гэх адуунууд тууж аваачиж өгсөн тухайн үед Ц хоёр залуугийн хамт байсан Бас хоёр залууг нь өмнө нь хараагүй хүмүүс байсан тэгээд Г.Б бид хоёр цуг явсан адуугаа өгчихөөд буцаад гэр рүүгээ явсан...” гэх / 1-р хх-ийн 07-08 /, шүүгдэгч Г.Цын “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэрт Батаа, Нэмэхээ хочтой М хоёр өдөр 12 цагийн үед ирсэн би эхнэр аваад удаагүй байсан Батаа, М хоёр найрнаар ирээгүй гээд манайд хоол унд хийлгэж идээд сууж байтал М намайг хоёулаа гараад уулзье гэж хэлээд М ах бид хоёр манай гэрээс гарсан М ах намайг хоёулаа адуунд яваад олоод ирье гэж хэлсэн, би хаа явах юм гэж М ахаас асуусан чинь хаашаа ч яахав адуу олоод ирмээр байна гээд байхаар нь би нэг хүнтэй утсаар ярье Г.Б гэх залуу урьд нь хэдэн адуу байна энийг би гаргаад өгье чи цааш нь дамжуулаад янзлаатах гэж хэлж байсан гэж М ахад хэлтэл М ах тэгвэл тэр хүн рүүгээ одоо утсаар асуугаатах гэж хэлсэн тэгэхлээр нь би Г.Бгийн гар утас руу нь залгаад өнөөх адуу чинь байгаа юу гэж асуутал Г.Б адуу байгаа ш дээ гэж надад хэлээд би өнөөдөр яваад очвол чи нааш нь гаргаж чадах уу гэж Г.Бгөөс асуутал өнөөдөр гаргаад өгч чадна гэж надад хэлээд Галуут сумын хойд үүдэд уулзахаар болоод би утсаа салгаад тэр орой нь Батаа, М ах бид гурав хоёр мотоциклоор Галуут сумын хойд үүдэд шөнө очсон. Тэгээд Батаа, М ах бид гурав үүдэд байж байтал Г.Б, Г.Д хоёр 20 гаран 30 хүрэх байх адуу туугаад хүрээд ирсэн би тууж ирсэн адууг нь хоргоогоод Батаа, М хоёр Г.Б, Г.Д нартай уулзсан тэгтэл удалгүй Батаа, М хоёр над дээр ирээд за явъя гээд Батаа, М ах бид гурав өнөөх адууг нь туугаад явсан Г.Б, Г.Д хоёр буцаад гэр лүүгээ явсан би адууг тууж явж байгаад Галуут сумын Баянцагааны ам гэх газраас Батаа, М ах хоёроос би салаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 09-11 /, шүүгдэгч Г.Бн “ “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр хонинд явж байтал миний гар утас руу Бороо хоётой Ц залгаад 2-3 адууны хэрэг байна гэхээр нь би хонинд явж байна бүл байхгүй гээд утсаа салгасан орой нар жаргах гэж байхад Ц дахин над руу утсаар залгаад чи хэдэн адуу дөхүүлээд өгчих би дотроос нь 2-3 адуу аваад тэнд нь үлдээнэ гэхээр нь тэгэе гэж хэлээд утса салгасан тэгээд гэртээ хариад төрсөн ах Дгээ дагуулж гараад би мотоциклоо унаад араар Д суугаад Баян-Овоо сумын “Хуурай” гэх газраас хул азаргатай 29 тооны адуу туугаад Галуут сумын хойд үүд орсон тэнд хоёр мотоциклтой 3 хүн байсан, тэр нь Бороо хочтой Ц, Нэмэхээ гэж дууддаг М, Мын үеийн настай нэг ах байсан. ...Тэр 3 адууг туугаад Галуут сум руу явсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 5-6 /, зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нар нь бусдын адууг бүлэглэн, гэмт хэргийг үйлдэх талаар үгсэн тохиролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт авагдсан байна, шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзаагүй бөгөөд Р.Ганбаатарын 32 тооны адууг хулгайлж хүргэх талаар үгсэн тохирсоны дагуу адууг тууж аваачиж өгч гэмт хэргийг төгсгөсөн бөгөөд уг аваачсан адуунуудыг хамт туулцаж цааш яваагүй нь гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсан гэж үзэхгүй юм.

Иймд өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Ийм учраас Шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нар нь 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 02-ний хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Хуурай” гэх газраас иргэн Р.Ганбаатарын 32 тооны адууг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлж 23.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Р.Ганбаатарын мэдүүлэг, гэрч Г.Д, Г.Ц, Д.А, О.М, Р.А, Т.Ц, Д.Р, В.Л, О.А, Б.А, О.Л, Д.Г нарын мэдүүлэг 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн Юнител компанийн 7076 дугаартай албан бичиг, үнэлгээ тогтоосон Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 333, 360, 361, 377 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, бичгээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц Д.А, О.М нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээр хохирогч Р.Ганбаатар нь гучин хоёр адуу / 32 / тооны адуу хулгайд алдаж, хорин гурван сая гурван зуун тавин мянган / 23.350.000 / төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс арван хоёр / 12 / тооны адууг олж авч, хорин / 20 / тооны адуу олдоогүй ба түүний үнэ арван таван сая долоон зуун мянган / 15.700.000 / төгрөгийн хохирол төлөгдөөгүй мөн бензин тос, эрж хайсны бусад зардал нийт нэг сая хоёр зуун наян найман мянга зургаан зуун арван долоон / 1.288.617 / төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нь нэхэмжилсэн бөгөөд нийт арван зургаан сая есөн зуун наян найман мянга зургаан зуун арван долоон / 16.988.617 / төгрөгийг шүүгдэгч Г.Б, Г.Д, Д.А, О.М, Г.Ц нараар хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс гурван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун долоон / 3.398.807 / төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ганбаатарт олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц нар нь хохирогч Р.Ганбаатарт учруулсан хохирлоос гурван сая хоёр зуун тавин долоон мянган / 3.257.000 / төгрөгийг төлж барагдуулсан байсан бөгөөд шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц нараас нэмж нэг зуун дөчин мянган / 140.000 / төгрөгийг тус тус гаргуулж, шүүдэгч Д.А, О.М нараас гурван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун долоон / 3.398.807 / төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Ргийн Ганбаатарт / ВГ80032410 / олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д заасан “онцгой нөхцөл байдал буюу хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж гурппт орсоныг”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Г.Б, Г.Д, Д.А, О.М, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан”гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.Б, Г.Д нарын өмгөөлөгч ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулах дүгнэлтийг гаргасаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан шүүх...хорих ялыг хөнгөрүүлж...болно” гэж заасан байгаа нь шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн шаардах бөгөөд нөгөө талаар уг заалтыг заавал хэрэглэх талаар шүүхэд үүрэг болгоогүй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А, О.М нар нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар бичгээр болон амаар мэдүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “ ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол” гэж заасан тул шүүгдэгч Д.А, О.М нарыг хохирлыг нөхөн төлсөн гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүхээс бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг...гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн энэ хэргийн учир шүүгдэгч Б, Г.Д, Д.А, Г.Ц нарын цагдан хоригдсон нэг зуун далан дөрөв / 174 /, шүүгдэгч О.Мын цагдан хоригдсон нэг зуун наян зургаан / 186 / хоногийг эдлэх ялд нь тус бүр оруулан тооцож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын Бн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн заалтыг хүчингүй болгож, эзэмшигч Г.Б, Г.Д, Г.Ц нарт буцаан олгож, шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн заалтыг хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Мөн энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Бн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, шүүгдэгч Г.Цын эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ хоёр зуун мянган / 200.000 / төгрөгийг тус тус Г.Б, Д.А, Г.Ц нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Г.Дгийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Г.Дгийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг эзэмшигч Г.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц , Д.А, О.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.А, О.М нар нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд орсон бөгөөд шүүгдэгч нар нь оногдуулсан ялыг эдэлж дууссанаас хойш шинээр гэмт хэрэг үйлдсэн тул ялыг нэмж нэгтгэх шаардлаггүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Бг дөрвөн жил зургаан сарын / 04 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Дг гурван жилийн / 03 жил / хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч, Г.Цыг дөрвөн жил таван сарын / 04 жил 05 сар / хугацаагаар хорих ялаар

Шүүгдэгч Д.Аийг дөрвөн жил найман сарын / 04 жил 08 сар / хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч О.Мыг дөрвөн жилийн / 04 жил / хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан Г.Бд оногдуулсан дөрвөн жил зургаан сарын / 04 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг, ялтан Г.Дд оногдуулсан гурван жилийн / 03 жил / хугацаагаар хорих ялыг, ялтан Цт оногдуулсан дөрвөн жил таван сарын / 04 жил 05 сар / хугацаагаар хорих ялыг, ялтан Д.Ад оногдуулсан дөрвөн жил найман сарын / 04 жил 08 сар / хугацаагаар хорих ялыг, ялтан О. Мад оногдуулсан дөрвөн жилийн / 04 жил / хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэргийн учир ялтан Г.Б, Г.Д, Д.А, Г.Ц нарын цагдан хоригдсон нэг зуун далан дөрөв / 174 /, ялтан О.Мын цагдан хоригдсон нэг зуун наян зургаа / 186 / хоногийг эдлэх ялд нь тус бүр оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Г.Б, Г.Д, Г.Ц нараас тус тус нэг зуун дөчин мянган / 140.000 / төгрөгийг, ялтан Д.А, О.М нараас тус тус гурван сая гурван зуун ерэн найман мянга найман зуун долоон / 3.398.807 / төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ганбаатарт 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8 –д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Бн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын Бн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн заалтыг хүчингүй болгож, эзэмшигч Г.Б, Г.Д, Г.Ц нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн заалтыг хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ялтан Г.Бн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, ялтан Д.Аийн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, ялтан Г.Цын эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ хоёр зуун мянган / 200.000 / төгрөгийг тус тус Г.Б, Д.А, Г.Ц нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, ялтан Г.Дгийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклыг эзэмшигч Г.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ