| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07155/И |
| Дугаар | 101/ШШ2016/05337 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05337
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05337 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 47 дугаар байр, 6 тоотод байрлах, “Фин Инвест ББСБ” ХХК, /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2707454/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 22 байр, 66 тоотод оршин суух, Монгол овогт Мягмарын Пүрэвсүрэн /регистрийн дугаар ЦВ64121007/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 22 байр, 66 тоотод оршин суух, Монгол овогт Ганбатын Байгалмаа /регистрийн дугаар ЦВ84120202/ нарт холбогдох,
3.325.334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Фин Инвест ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Пүрэвсүрэн, Г.Байгалмаа нар нь тус ББСБ-аас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан билээ. Зээлдэгч нар зээл авснаас хойш 2 удаа төлбөр төлсөн нь үндсэн хүүд 149,333, нэмэгдүүлсэн хүүд 14,000 нийт 163,333 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй. Зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэж байсан боловч тэд нар хугацаа өгөхийг хүсэж хойшлуулсаар өдийг хүргэсэн. Хамгийн сүүлд орон сууцаа зарж зээлийн төлбөрийг барагдуулна гэсэн боловч төлбөр төлөгдөхгүй байна.
Иймд М.Пүрэвсүрэн, Г.Байгалмаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 2,000,000 төгрөг, үндсэн хүү 1,103,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 221,667 нийт 3,325,334 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Фин Инвест ББСБ” ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч О.Эрдэнэчимэг, хариуцагч М.Пүрэвсүрэн, Г.Байгалмаа нар дараах нөхцлөөр эвлрэн хэлэлцэж, энэхүү гэрээг байгуулав. Үүнд: хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 3,325,334 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг сайн дураараа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах, дуусгаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан төлүүлэхээр эвлэрэн хэлэлцэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Фин Инвест ББСБ” ХХК нь М.Пүрэвсүрэн, Г.Байгалмаа нарт холбогдуулан 3,325,334 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Пүрэвсүрэн, Г.Байгалмаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,325,334 төгрөгийг төлж барагдуулахаар бүрэн хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар, хэрэв төлж дуусгаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан төлүүлэхээр тохиролцсон нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА