Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 236

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: Г.Дын өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч: Л.Б түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 191400034000293 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Луугар 1 дүгээр багийн нутаг Мэнхэн гэх газарт өөрийн эзэмшлийн 1172 УНМ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завсарлах явцдаа болгоомжгүй үйлдлийн улмаас авто тээврийн хэрэгслийн гар карданыг мулталж улмаар өнхөрч авто тээврийн хэрэгслийн баруун талд зогсож байсан буюу хамт явсан Н.Л нь дугуйнд хавчуулагдаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Миний хувьд яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, тогтоол дээр гар карданыг мулталжулмаар өнхөрч бусдын амь насыг хохироосон гэж бичсэн байна, миний хувьд гар карданыг санаатайгаар мулталсан зүйл байхгүй, машин өнхрөх шиг болохоор нь гар карданаа татсан юм, миний хувьд ийм зүйл болсонд харамсаж байна, талийгаачийн ар гэрт өөрийнхөө боломж бололцоогоор оршуулгын зардлыг өгнө. Би 2019 оны 04 сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглээгүй, өмнөх өдөр нь согтууруулах ундаа бол хэрэглэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 173-176/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Талийгаач нь Л.Бтай 2007 оноос хот хооронд хүн тээвэрт явж эхэлсэн тэр үеэс хойш найзалж, нөхөрлөж эхэлсэн, сүүлийн 4 жилийн хугацаанд Л.Бтай хамт машинаар Улаанбаатар, Баянхонгор аймгийн хооронд зайрмаг зөөдөг мөн том ачааны машинаар ажилд цуг явдаг байсан, тэр хугацаанд талийгаач байнга охинтойгоо ярихдаа Тайван ахынд байна, Тайван ахтай нь архи ууж байна гэж ярьдаг байсан, талийгаач өнгөрөхөөсөө хэдэн хоногийн өмнө Тайван ах нь уурхай явъя гээд гуйгаад байна, ажлаасаа гараад цуг явна гэж ярьж байсан... Талийгаач бид хоёр 2015 салсан тэр үеэс хойш 2 жилийн хугацаанд өөрийн гэртээ байсан тэрнээс хойш Баянхонгор, Улаанбаатар 2-н хооронд смэн жолооч хийгээд явдаг мөн Улаанбаатар хотод найз нөхөд, дүү нарынхаараа байдаг байсан, тогтсон гэр орон байгаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/

4. Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 … 2019 оны 04 сарын 18-ны өглөө 10 цагийн үед манай гэрийн гадаа улаан өнгийн ачааны Хово машин ирээд цуг явсан хүн өнгөрчихлөө хамт өргөөд машин оруулаад өгөөч эндээс сүлжээ барих уу гээд байсан. Тэгээд бурханд зул өргөчхөөд утас олоод өгөөч гэж байгаад яваад өгсөн. Тэр хун айсан сандарсан байдалтай гар хуруу нь чичрээд байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/

5. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 04 сарын 18-ны өглөө манай гэрийн гадаа улаан өнгийн ачааны Хово машин ирээд жолооч нь орж ирээд бурханд зул өргөөд ямар нэгэн юм яриагүй гэрээс гараад манай хүүг доошоо яваад очоодхооч гэж хэлсэн гэсэн. гэх мэдүүлэг. / хх-ийн 71-72 /,

6. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хониндоо яваад өдөр 13 цагийн үед гэртээ иртэл манайд улаан өнгийн ачааны машин ирсэн зогсож байсан. Гэртээ ороход жолооч гэх хүн надтай мэндлээд дүү хүү ахдаа тусад утас олж өгч яриулаач гэхээр нь утас өгч яриулсан. Тэр хүн цагдаагийн 102 руу залгаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/

7. Гэрч Э.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн үед манай гэрт ачааны машинтай хүн ирээд зул байна уу зул өргөөд өгөөч гээд байсан. Тэр үед манайд зул байгаагүй. Тэгэхэд тэр хүн танай нөхөр байгаа юу гэхээр нь хониндоо явсан гэж хэлсэн. Тэгтэл удалгүй манай нөхөр ирсэн. Тэгээд манай нөхөртэй мэндлээд туслаач гээд байсан. Манай утсаар цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгөөд хамт явсан жолооч өнгөрчихлөө гээд байсан.гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/

8. Гэрч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 04 сарын 18-ны өдөр 13-н цагийн үед Л.Бгийн эхнэр Туяа залгаад эгч нь муу юм дуулгах нь байна гэж хэлээд ах чинь өнгөрчихлөө гэж нөхөр ярилаа гэж надад хэлэхээр нь яасан вэ юу болов гэхэд юу болсон талаар бол мэдээгүй байна. Богдод явж байгаад өнгөрчихлөө та яаж мэдэв гэхэд нөхөр сүлжээтэй газраас хэллээ, өөртөө авч явсан архиа уусан байна, бие нь өвдөөд бас зүүн гар нь өвдөөд байсан тэгээд өнгөрчихлөө гэж хэлж байна гэж надад хэлсэн, тухайн орой хотоос гараад 2019 оны 04 сарын 19-ний өглөө аймагт ирсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/

9. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2019 оны 04 сарын 18-ны өдөр 13-н цагийн үед манай нөхөр утсаар залгаад уйлаад орилоод миний Мо өнгөрчихлөө гэхээр нь яасан юм, юу болсон юм, юу болов гэхэд машин эвдрээд зогсоод янзалж байхад Мо машинаа асаагаадах гэхээр нь машинаа асаахад ёо гэх шиг болохоор би буугаад харахад машины дугуйны урд талд хэвтэж байна гээд уйлаад орилж байгаад утас нь тасарсан дахиж утас руу нь залгахад ярьж байгаа дохио өгөөд байсан тэгж байгаад нэг холбогдоход чиний утас яасан юм гэхэд миний утас сүлжээ барихгүй айлын утсаар сая цагдаад дуудлага өгч байсан юм ганцхан скайтелын сүлжээ барьдаг юм байна гэж хэлсэн би тухайн үед бас сандраад бие чичрээд байсан болохоор зарим үгийгсайн сонсоогүй. гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/

10. Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

…2019 оны 04 сарын 15-нд Улаанбаатар хотоос Н.Л бид 2 цуг гарч байна гэж ярьсан. 2019 оны 04 сарын 17-ны өглөө би ажлаасаа буух гэж байхад Л.Б над руу залгаад талийгаач Н.Л бид 2 Нарийн тээл сумтай ойрхон байна чи хүрээд ир гэхээр нь би аймгаас таньдаг дүү болох Эг гуйгаад машинаар нь явсан. Аймгаас гарахдаа Л.Б руу залгахад одоо сүлжээгүй газар очно замаар явж байхад чинь говийн сум руу салдаг замаар гараад зогсож байна тэнд хүрээд ир гэсэн тухайн газарт өдөр 13-н цагийн үед очиход талийгаач Н.Л, Л.Б нар машиндаа суусан архи уусан бололтой халамцуу байсан, Би очихдоо хуушуур, ус, ундаа, 1 шил 0.75 литртэй Ерөөл архи авч очсон. Миний авч очсон хоол унд архийг уусан, мөн намайг очиход 1 шил Ерөөл архи ууж байсан хэдэн граммтай байсан талаар санахгүй байна би тухайн газраас 19-н цагийн үед хөдлөөд 21-н цаг өнгөрч байхад Баянхонгор аймагт гэртээ ирсэн, талийгаач Н.Л, Л.Б нар тэндээ үлдээд, одоо явлаа гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 84-86/

11. Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

…2019 оны 04 сарын 15-ны өглөө 10-н цагийн үед Сараа эгч миний дугаар руу залгаад говийн сум руу салдаг зам дээр хүнтэй очиж уулзчихаад ирье гэхээр нь би өөрийн верна машинаар цуг явсан. Сараа эгч захаас хуушуур, дэлгүүрээс чихэр жимс, нэг архи аваад бид 2 говийн сум руу салдаг зам дээр очиход улаан өнгийн Хово машин тоосго ачсан зогсож байсан. Жолооч нь гээд 2 эрэгтэй хүн байсан. Сараа эгч бид 2-ыг очиход тухайн 2 хүн бууж ирж байсан. Сараа эгч аймгаас авсан юмнуудаа аваад Ховонд суусан тухайн 2 хүнтэй машинд 8-9 цаг орчим болоод орой Сараа эгч бид хоёр 19-н цаг өнгөрөөд тухайн газраас хөдлөөд аймагт ирсэн... Тэнд ямар нэг хэрүүл, маргаан болоогүй, машин дотроо авчирсан хоолоо идээд архи уугаад байсан, Сараа эгч 0.75 литртэй Ерөөл архи авч очсон, тухайн орой би Сараа эгчийг хүлээгээд нэлээд удахаар нь машин дээр очоод Сараа эгчийг явъя гэж хэлчхээд машиндаа суусан Сараа эгч араас ирээд машинд суугаад явсан Сараа эгч дунд зэргийн согтолтой харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/

12. Гэрч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

… Л.Б миний 3 дахь дүү байгаа юм, бид нар эцэг эхээс 6 уулаа юм, Л.Б 1976 онд төрсөн, бага насандаа цэцэрлэгт явж байгаад, 1984 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд ороод 1992 онд 8 ангиа төгсөөд, Улаанбаатар хотруу барилгын техникд сурч байгаад сургуулиа орхиод, буцаж сургуульдаа ороод 1994 онд 10 ангиа төгсөөд, төгссөн жилээ жолоонд сууж жолооч болсон, 1995 онд цэрэгт явж Дотоодын цэргийн 05 ангид нэг жил алба хаасан, 2003-2009 онд ШУТИС-г геологич мэргэжлээр төгссөн.

Эхнэр Д.Ттэй 1996 онд танилцаад 1996 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан, одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, сүүлийн 4-5 жилийн хугацаанд Улаанбаатар Баянхонгор аймгийн хооронд зайрмагны машин барьж, зайрмаг зөөдөг байж байгаад 2018 оны зун ачааны машин аваад, машинаараа уурхайд түрээсээр явж байгаад өвөл болоод уурхайн ажил зогсоод энэ хавараас Өмнөговь аймагт уурхайд ажиллахаар талийгаачийн Н.Лгийн хамт явж байгаад тухайн хэрэг болсон юм. Миний дүү тусархаг, цайлга, шударга, худлаа ярьдаггүй, даруу төлөв зантай, ажилд махархуу, сэтгэлээсээ хийдэг, маш их ажилсаг, согтууруулах ундаа хааяа нэг хэрэглэдэг, тамхи татдаг, өмнө хэрэг төвөг, янз бүрийн зүйлд орооцолдож байгаагүй, багаасаа хар ажил байсан, 1999-2000 онд Солонгос улсад ажиллаж байсан.

Талийгаач Н.Л хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд бараг манай дүүгийнд амьдардаг мөн тэрнээс өмнө манай дүүтэй хамт зайрмагны машиныг нь унаад, смен жолоочийг нь хийгээд явдаг хүн байсан, талийгаач, манай дүү 2 хааяа нэг цуг архи уусан надтай таардаг байсан, мөн талийгаачийн хувьд мөн тусархаг сайн хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/

13. Гэрч И.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

…2019 оны 04 сарын 18-ны өдөр 12 цагийн үед миний утасыг дуугарахаар нь эхнэр авсан тэгтэл чамтай Л.Б яръя гэж байна гэхээр нь утсаа аваад ярьхад Баянговь сумруу явж байхад, цуг явсан Н.Л буюу Мо өнгөрчлөө гэж хэлсэн юу болсон талаар асуухад өнгөрчлөө гэж хэлээд өөр зүйл хэлээгүй, их айсан байдалтай, эмнэлэг, цагдаа дуудсан гэж хэлээд утас нь тасарсан дахиж яриагүй, би зах дээр ажил дээрээ очоод, надруу залгасан дугаарлуу нь залгахад холбогдохгүй байсан, тухайн дугаар нь скайтелийн дугаар, танихгүй дугаар байсан. Л.Б нь манай эхнэрийн 3 дахь дүү байгаа юм, Улаанбаатар хотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 1995 онд цэрэгт явж Дотоодын цэргийн 05 ангид нэг жил алба хаасан, 2003-2009 онд ШУТИС-г геологич мэргэжпээр төгссөн, геологич мэргэжлээрээ 1 гаран ажилласан, 1998-2000 онд Солонгос улсад ажиллаж байсан, би тухайн үед Солонгост эхнэрийн хамт ажиллаж байгаад татаж авч байсан юм, ажилд их сайн, махаруу, хүнд тусархуу, их шударга, ажилсаг дүү минь байгаа юм, айлын ганц банди учраас надад их сайн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

14. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач Н.Л нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

2.Талийгаач Н.Лгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх хууч өвчин тогтогдсонгүй

3.Талийгаач Н.Лгийн цогцостхоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт, уушги, бөөр, элэгний эдийн няцрал, задрал, цус хуралт үений мултрал, толгойн хуйхны дотор гадаргуун духны хэсгийн цус хуралт, дух, чих, бугалга, шуу, хэвлийн, хөмөг, хацар, цээж, нуруунд зулгаралт, шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас бүгд нэг цагт хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10,3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Талийгаачийн учирсан цээж, хэвлийн хэвлийн хавсарсан гэмтэлүүд нь шууд үхэлд хүргэсэн байна.

5. Талийгаачид тухайн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнч амь насыг аврах боломжгүй.

6. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 4.1, промилли, ходоодны шингэнд 7.6 % промилли мпирт агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн цус нь 0 (I) бүлгийн харвяалалтай байна.гэх дүгнэлт / хх-ийн 101-104 /,

15. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн шинжээчийн:

1. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд тухайн автомашин нь замын хөдөлгөөнд оролцож явсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул уг ослыг зам тээврийн осол гэж үзэхгүй. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.19-д “Замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ.

3. Жолооч Л.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэг заалт зөрчөөгүй байна

4. Цагдаагийн байгууллагын мэдээлийн сангаас шүүхэд Лундаа овогтой Б нь ВССЕД ангилалын 10245 дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй байна. гэх дүгнэлт / хх-ийн 120-121 /, хавтаст хэргийн 13-21 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 22-37 дугаар хуудсанд авагдсан цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 42-46 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 55-57 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 135-139 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 154-160 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 187 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлийн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хохирогч Г.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хохирогч ажил төрлөөс шалтгаалж ирээгүй талаар тайлбарыг хэлж хохирогчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг гаргасан тул хохирогч Г.Дыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлж, хавтаст хэргийн материалаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийн зүгээс оршуулганы зан үйлд арван сая хоёр зуун мянган төгрөг төлсөн талаар тайлбарыг гаргаж цаашид сэтгэл санааны хохирол хорин дөрвөн сая найман зуун мянган төгрөг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн байна.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Бы зүгээс оршуулганы зардалд арван сая хоёр зуун мянган төгрөг төлсөн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн бөгөөд хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирол хорин дөрвөн сая найман зуун мянган төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хорин дөрвөн сая найман зуун мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Луугар 1 дүгээр багийн нутаг “Мэнхэн” гэх газарт өөрийн эзэмшлийн 11-72 УНМ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг засварлах явцдаа болгоомжгүй үйлдлийн улмаас авто тээврийн хэрэгслийн гар карданыг мулталж улмаар өнхөрч авто тээврийн хэрэгслийн баруун талд зогсож байсан буюу хамт явсан Н.Л нь дугуйнд хавчуулагдаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт болсон нь гэрч Г.У, С.Э, Д.П нарын мэдүүлгээр болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны 36 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Быг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нь оршуулганы зардалд арван сая хоёр зуун мянган төгрөг төлсөн талаар нотлох баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс оршуулганы зардал төлсөн талаар тайлбарыг гаргасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн дэрний уут, улаан өнгийн хуванцар, машины гуперийн хагархай зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Л.Бы эзэмшлийн 11-72 УНМ улсын дугаарын авто машин, самсунг маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 05, 06-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож авто машин, зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг эзэмшигч Л.Бд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч Л.Б нь урьд нь шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Л.Тыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан / 1 жил 06 сар / сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн шийдвэрт хяналт тавьж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялтан Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлаггүй гэж үзсэнийг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д заасснаар ялтан Л.Б нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоожмгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.                                 

5. Уг хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 45.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Н.Даас 24.8 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн дэрний уут, улаан өнгийн хуванцар, машины гуперийн хагархай зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д хэрэгт шүүгдэгч Л.Бы эзэмшлийн 11-72 УНМ улсын дугаарын авто машин, самсунг маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 05, 06-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож авто машин, зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг эзэмшигч Л.Бд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ