| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00345/И |
| Дугаар | 181/ШШ2016/00962 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2016/00962
|
2016 оны 10 сарын 12 өдөр |
Дугаар 181/ШШ2016/00962 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Т гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Н нд холбогдох
Н наас иргэн Д.Т г улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн, хувийн дансны гүйлгээг зогсоосон, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 1 дүгээр байрны 42Б тоотыг захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 151 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Д, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар ,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаа сарын 03-ны өдрийн 8354 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Д.Т надаас 140,428,975 төгрөг гаргуулж Б.М ид олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа иргэн миний эрхэнд халдаж улсын хилээр гарахыг 2016 оны 3 дугаар 28-ны өдөр түдгэлзүүлсэн, хувийн дансны гүйлгээг зогсоосон, миний өмч болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 1 байрны 42Б тоотыг захиран зарцуулалтыг түдгэлзүүлж битүүмжилсэн.
Дээрх шийдвэрүүд нь бүгд хууль бус бөгөөд иргэн миний гадаад, дотоодод чөлөөтэй зорчих эрхийг ноцтой зөрчиж байгаа болно. Дээрх шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцал байдлын улмаас хянуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан байгаа тул түүнийг эцэслэн шийдвэрлэтэл иргэн Д.Т г улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн, хувийн дансны гүйлгээг зогсоосон, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 1 дүгээр байрны 42Б тоотыг захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8354 дүгээр шийдвэрээр Д.Т гээс 140 428 975 төгрөгийг гаргуулан Б.М ид олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 29454 тоот захирамжаар Д.Т гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 42б тоот эрхийн улсын бүртгэлийн Y-2203021833, Y-2203010935 дугаартай орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Дээрх орон сууцыг 2016.04.19-ний өдрийн 04/19 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн хөрөнгө хамгаалах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2016.03.16-ны өдрийн 03/16 тоот мэдэгдэл өгч 2016.03.17-ны өдрийн 9 цагт Н ны 400 тоот өрөөнд ирэх зарлан дуудах мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн 6-р хороо 73/1-42б тоотод ирж Ногоон алим цэцэрлэгийн багш Б.Цэцэгмаагаар дамжуулан Д.Т д үлдээсэн боловч ирээгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болно.
Д.Т д 2016.03.28-ны өдрийн 3/11329 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийн мэдүүлэг ирж өгөх мэдэгдэл, 03/28 тоот Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, төлбөр төлөх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч заасан хугацаанд ирж эд хөрөнгийн мэдүүлэг өгөөгүй.
Иймээс 2016.04.07-ны өдрийн 1/12878 тоот албан бичгээр арилжааны банкууд дахь төлбөр төлөгчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.4-д заасны дагуу түдгэлзүүлсэн.
Төлбөр төлөгчид Шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Д.Т дээрх орон сууцнаас өөр хөрөнгөгүй гээд байдаг бөгөөд бид өөрийнх нь хүсэлтийн дагуу гадаадад зорчих эрхийг нь нэг удаа нээж өгсөн. Явж ирээд ч төлбөрөө төлөөгүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Д.Т нь Н нд холбогдуулан иргэн Д.Т г улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн, хувийн дансны гүйлгээг зогсоосон, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 1 дүгээр байрны 42Б тоотыг захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдврийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8354 дүгээр шийдвэрээр Д.Т гээс 140 428 975 төгрөгийг гаргуулан Б.М ид олгохоор шийдвэрлэсэн байна.
Н нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 16280328 дугаар тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8354 дүгээр шүүгчийн захирамж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 914 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 18-22-р хуудас/
Б.М ийн нэхэмжлэлтэй Д.Т д холбогдох хэрэгт ажиллагаа хийх явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр ёарын 17-ны өдрийн 29454 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Т гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх захирамжийн дагуу Н нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3/34825 тоот албан бичгийг Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 1 дүгээр байрны 42Б тоотыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. /хх-ийн 23-25-р хуудас/
Н наас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/16, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/28, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/19 тоот мэдэгдлүүдээр ... шүүхийн 8354 дүгээр шүүгчийн захирамжийг биелүүлэхийг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3/11329 тоот мэдэгдэлээр эд хөрөнгийн мэдүүлгээ өгөхийг, мөн өдрийн 03/28 дугаартай мэдэгдэх хуудсаар ... улсын хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах болсныг төлбөр төлөгч Д.Т д тус тус мэдэгдсэн байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/12878 тоот албан бичгээр түүний данснаас хасалт хийх тухай мэдэгдлийг нэр бүхий банкуудад хүргэжээ. /хх-ийн 3-6,30-32,34-р хуудас/
Д.Т нь шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8354 дүгээр шийдвэрээр Д.Т гээс 140 428 975 төгрөгийг гаргуулан Б.М ид олгохоор шийдвэрлэсний дагуу Н наас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 34.1.3., 36 дугаар зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1, 133 дугаар зүйлийн 133.1.4., 133.4.4-д заасан шаардлагатай нийцжээ. /х.х-ийн 3-8,18-43,45-р тал/
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8354 дүгээр шүүгчийн захирамжаар Д.Т гээс 140 428 975 төгрөгийг гаргуулан Б.М ид олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Т гийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Т гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8354 дүгээр захирамжийн дагуу явагдсан иргэн Д.Т г улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн, түүний хувийн дансны гүйлгээг зогсоосон, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 1 дүгээр байрны 42Б тоотыг захиран зарцуулах эрхийг битүүмжилсэн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай Д.Т гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО