| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06649/И |
| Дугаар | 101/ШШ2016/05337 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05337
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05338 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 52 дугаар байр, 16 тоотод оршин суух, Тугчингууд овогт Нацагийн Буянжаргал /регистрийн дугаар ЦД38010377/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 37 дугаар байр, 75 тоотод оршин суух, Тайчууд овогт Ичинноровийн Төмөрчөдөр /регистрийн дугаар ХБ49070167/-т холбогдох,
3,682,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Буянжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Төмөрчөдөр нь 2012 оны 12 сарын 12-нд зээлийн гэрээ хийж 3,682 ,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Энэ мөнгийг би өөрийнхөө нэр дээр Ариг банкнаас дам зээлж өгсөн юм. Гэтэл авсан зээлээ буцаах байтугай хүүгээ ч төлөхгүй гэрээгээ хөсөрдүүлсээр өнөөдрийг хүрлээ. Анх зээл авсанаас хойш 3 жил 5 сар өнгөрсөн тул гэрээ ёсоор бол нийт 10,562,000 төгрөгийг банк нэхэмжилж байна. Энэ хугацаанд би банкинд 4,537 төгрөг зөвхөн хүүнд төлөөд байгаа юм. Хэдийгээр ийм боловч миний зүгээс зээлэгчийн эрүүл мэнд, ахуй байдлыг харж, хөнгөлөлт үзүүлэн гэрээнд заагдсан хүү ба алдангийг би төлж эрсдэлийг нь хүлээх болж байна.
Иймд анх зээлдсэн 3,682,000 төгрөгийн одоо шууд барагдуулах нөхцөлөөр нэхэмжилж байна. Цаашид би хүү төлөх боломжгүй. Иймд энэ мөнгийг нэн яаралтай барагдуулах шаардлагатай байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Төмөрчөдөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ичинноров овогтой Төмөрчөдөр миний бие Н.Буянжаргалын нэхэмжилсэн 3,682,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Буянжаргал нь хариуцагч И.Төмөрчөдөрт холбогдуулан 3,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Төмөрчөдөр нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,682,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА