Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00953

 

 

 

 

 

   2016 оны 10 сарын 12 өдөр

 

 

   Дугаар 181/ШШ2016/00953

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:  Н.Б ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:Н нд холбогдох

            барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.М, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай  шүүгчийн захирамжаар Н.Б нь Их ирээдүй капитал ББСБ-д 45 786 750 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байна.

 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03045 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 22 000 000 төгрөгийн төлөлт хийсэн боловч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш буцаагаад авчихсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь дараах байдлаар миний хууль ёсны эрх ашгийг хөндөөд байна.

Төлбөр төлөгч , төлбөр авагч нараас Сонгиохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 213 м.кв талбай бүхий зоорийн давхарын үл хөдлөх хөрөнгө дээр үнийн санал авахад талууд тохиролцон 532 500 000 төгрөгөөр үнэлсэн.

Энэ үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиар буюу 372 750 000 төгрөг, хоёр дах дуудлага худалдаанд 50 хувиар буюу 266 250 000 төгрөгөөр тус тус үнэ бууран дуудлага худалдаанд орсон боловч сонирхогч этгээд гарч ирээгүй, худалдан борлогдоогүй болно.

Нийслэлийн шүийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Д.Анхтуяагийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 3/4404 албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ болох 138 836 280 төгрөгийн 70 хувь болох 97 185 539 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоох болохыг мэдэгдсэн байдаг. Энэ мэдэгдлээс үзэхэд талууд 532 500 000 төгрөг гээд үнийг тохирсон байхад үндэслэлгүйгээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж үнэлгээ хийлгэсэн хөлс болох 160 000 төгрөгийн зардал гарсан гээд төлбөр төлөгч надад нэмэлт дарамт учруулж төлбөрийн хэмжээг ихэсгэж байна.

Анхны болон хоёр дах дуудлага худалдааг явуулсны дараа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/20907 дугаартай мэдэгдлээр үл хөдлөх эд хөрнгийг маань 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр комиссын хурлаар оруулж төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ-д шилжүүлэн өгөхөөр болсон тул 6 дугаар сарын 06-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг суллаж өгөхийг шаардсан. Гэтэл үүний цаана үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүтэй асуудал үүсч, миний эрх ашиг хөндөгдөж байна.

Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулж өгнө үү гэв.   

Хариуцагч Н ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай  шүүгчийн захирамжаар Н.Б аас  45 786 750 төгрөг гаргуулж  Их ирээдүй капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Батмандахын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 213 м.кв талбайтай зоорийн давхрыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Б , төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ харилцан тохиролцоогүй бөгөөд Их ирээдүй капитал ББСБ-нь хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гарган Бэсгэ ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход барьцаа хөрөнгийг 138 836 280 төгрөгөөр үнэлсэн байна.

Шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Н.Б ад 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 3/4404 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 532500 төгрөгөөр тогтоосон тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тэдний тогтсон үнийн 70 хувь буюу 372750 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг төлбөр төлөгч Н.Б ад 2016 оны 2 дугаар сарын 26-ны 3/7196 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй тул 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ-д санал болгож 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд харилцан тохиролцсон бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Н.Б ад 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/7196 дугаар мэдэгдэл, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны 3/7973 дугаар мэдэгдэл, 3/82 дугаар тогтоол 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2/12206 дугаар мэдэгдэл, 4/106 дугаар тогтоолоор тус тус мэдэгдэж байсан.

Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь хуульд заасан хугацаанд үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй  бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Н.Б нь Н нд холбогдуулан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай  шүүгчийн захирамжаар Н.Б аас  45 786 750 төгрөг гаргуулж  Их ирээдүй капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            Н нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай  шүүгчийн захирамж,  2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03045 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 27-29-р хуудас/

Н наас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/20, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 169/02 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 21455 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхийг, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/4409 тоот мэдэгдлээр  анхны албадан дуудлага худалдаанд оруулах дуудлага худалдааны санал болгох доод үнийг, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/7973 тоот мэдэгдлээр өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ 532 500 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/20937 тоот мэдэгдэлээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг суллаж төлбөр төлөгчид тус тус  мэдэгджээ. /х.х-ийн 5-7,10-11, 34, 39, 40, 42-48, 70-р хуудас/

Төлбөр төлөгч Батмандахын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 60 дугаар байрны 213 м.кв талбайтай зоорийн давхрыг битүүмжилэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Б , төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ харилцан тохиролцоогүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж Бэсгэ ХХК-нь барьцаа хөрөнгийг 138 836 280 төгрөгөөр үнэлжээ. /х.х-ийн 36,71,76-88-р хуудас/

Шинжээчийн дүгнэлт гарсны дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 532500 төгрөгөөр тогтоосон тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу тэдний тогтсон үнийн 70 хувь буюу 372 750 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож дуудлага худалдаа явуулахад борлогдоогүй тул 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. /х.х-ийн 37,38-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ-д санал болгож 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 47,48-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарын тогтоосон үнэ болох 532500 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох, 50 хувиар тооцон 266 250 000 болохыг мэдэгдсэн байна. /хх-ийн 39-44-р хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/82 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт, 4/106 тоот тогтоолоор  хоёр дахь дуудлага худалдааг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт болохоор тус тус товлож, уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2016 оны 3 дугаар сарын 04, 4 дүгээр сарын 01-ний өдрүүдийн  Өнөөдөр сонинд тус тус мэдээллэсэн байна. /хх-ийн 41,43,72,73-р хуудас/

Н.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай  шүүгчийн захирамжаар Н.Б аас  45 786 750 төгрөг гаргуулж  Их ирээдүй капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 30 дугаар зүйлийн 30.1.,  34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 34.1.6., 36 дугаар  зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.3., 39.7., 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.7-д заасан шаардлагатай нийцжээ.

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол уг ажиллагаа явагдсан өдрөөс хойш гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн шинжээчийн ажлын хөлс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу төлбөр төлөгч хариуцах тул шинжээчийн ажлын хөлс 160 000 төгрөгийг түүний төлөх төлбөрт тооцох үндэсгүй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 21455 дугаартай  шүүгчийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Б ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                            

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох “барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөгийг төлбөрөөс хасуулах тухай” Н.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО