Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00942

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр

 

 

 

 

Дугаар 181/ШШ2016/00942

 

 

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Ч.Л гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  Н нд холбогдох

            эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн ... дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Г, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            НэхэмжлэгчЧ.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр Ж ХХK нь МТ петролиум ХХK-д 120 378 975 төгрөг төлөхөөр болсон.

 Ж ХХK нь тухай зээлийг авахдаа миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Y-220**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцыг барьцаалсан юм.

 Миний орон сууцаар төлбөрийн шаардлага хангуулахаар Н ны шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцыг хураах ажиллагаа явуулахдаа тухайн орон сууц байгаа газарт очиж явуулаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу өмчлөгч Д.Л намайг байлцуулаагүй, хураах ажиллагааг өөрийн ажлын өрөөндөө явуулж надаар нөхөн гарын үсэг зуруулсан, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулаагүй явуулсан нь дээрх эд хөрөнгө хураах ажиллагааг хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл юм.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ** дугаар байр ** тоот орон сууцанд миний бие 2016 оны зун бүрэн засвар хийсэн бөгөөд засварт ХБНГУлсын бараа материалаар бүтэн засвар хийж тохижуулсан тус орон сууц нь өнөөдрийн байдлаар зах зээлийн ханш нь 120-125 сая төгрөгийн ханштай байхад өмчлөгч Д.Л болон төлбөр төлөгч  Ж ХХK-иас  үнийн санал аваагүй, өмчлөгч, төлбөр төлөгч нарт мэдэгдэлгүй хөндлөнгийн шинжээч томилон, хэт доогуур 95,443,333 төгрөгөөр үнэлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг зөрчсөн байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1-т заасан заалтыг зөрчсөн хууль бус эд хөрөнгө хураах тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан заалтыг зөрчсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгон өгнө үү гэжээ.

Хариуцагч Н ны  итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр Ж ХХK-иас 120 378 975 төгрөгийг гаргуулж МТ петролиум ХХK-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч
Ж ХХK-ний үүргийн гүйцэтгэлд барьцаалсанЧ.Л гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол ** дугаар байрны ** тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Y-220**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 159/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159/08 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор  хураахад нэхэмжлэгчЧ.Л нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож тайлбар өгч хөндлөнгийн гэрчээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татгалзаж байгаа талаар хүсэлт гаргаж байсан. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд бичигдсэн байгаа, түүндЧ.Л гарын үсэг зурсан.

Төлбөр төлөгч Ж ХХK-ний болонЧ.Л гийн зүгээс Шүүхийн шийдвэх гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч Ж ХХK-ний захирал Б.Амгалангаас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1**89 дүгээр албан бичгээр үнийн санал авахад үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч МТ петролиум ХХK-ний зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн.

Тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХK-иар тогтоолгоход 95,443,333 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнийг  төлбөр төлөгч Ж ХХK-д 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/19**5 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. НэхэмжлэгчЧ.Л д 2016 оны 5 дугаар 23-ны өдрийн 3/19**6 дугаартай албан бичгийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дуугаар зүйлийн 37.3-т зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 66,810,333 төгрөгөөр оруулах тухай мэдэгдлийг Ж ХХK-д 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20560 дугаартай албан бичиг, өмчлөгчЧ.Л д 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20559 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Иймд төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэ хямдруулан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НэхэмжлэгчЧ.Л нь Н нд холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдврийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр Ж ХХK-иас 120 378 975 төгрөгийг гаргуулж МТ петролиум ХХK-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            Н нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2041 дүгээр тогтоолоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэр,  2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1109 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 16-19, 21-р хуудас/

Н наас 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 159/03, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159/09 тоот мэдэгдэлүүдээр “... шүүхийн 1687 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэхийг, анхны албадан дуудлага худалдаанд оруулах товыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/20559 тоот  мэдэгдлээрЧ.Л д, мөн өдрийн 3/19**5 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид тус тус  мэдэгджээ. /х.х-ийн 20,24,29,31-р хуудас/

НэхэмжлэгчЧ.Л нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож тайлбар өгч, эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхэд нялх хүүхэдтэй тул гэртээ хөндлөнгийн гэрч оруулахаас татгалзаж, энэ тухай нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна. /хх-ийн 25, 28-р хуудас/

Н дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг  2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3/1**90, 3/1**89 мэдэгдлээрЧ.Л болон төлбөр төлөгчид тус тус шаардсан боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч МТ петролиум ХХК  шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан тул НШГА –нь Хөрөнгийн үнэлгээний БЭСГЭ төв ХХК-ийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, 5 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний тайлан гарчээ. /хх-ийн 29, 30, 31,41-48-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг шинжээчийн тогтоосон үнэ болох 95 443 333 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдсэн байна. /хх-ийн 22-25,49,50,53-р хуудас/

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 80 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт, хоёр дах дуудлага худалдааг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт болохоор тус тус товлож, уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 27, 6 дугаар сарын 24-ний өдрүүдийн  Өнөөдөр сонинд тус тус мэдээллэсэн байна. /хх-ийн 51,56-р хуудас/

Ч.Лхагвасүрэн нь шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна гэсэн хариуг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 3/417 тоот албан бичгээр өгчээ./хх-ийн 6-р хуудас/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр Ж ХХK-иас 120 378 975 төгрөгийг гаргуулж МТ петролиум ХХK-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 34.1.3., 36 дугаар  зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.18 39 дүгээр зүйлийн 39.3., 39.7., 43 дугаар зүйлийн 43.3., ** дугаар зүйлийн **.1.-д  заасан шаардлагатай нийцжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байна.

Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчЧ.Л гийн эрх, эрх чөлөө  хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчЧ.Л гийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй  гэж үзлээ.

Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилсон бөгөөд түүний саналыг харгалзан товлосон 2016 оны 10 дугаар сарын 12-ны шүүх хуралдааны товыг мэдэж, тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх  хэргийн нотлох баримт болон  бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

НэхэмжлэгчЧ.Л нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                     ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1687 дугаар шийдвэрээр Ж ХХK-иас 120 378 975 төгрөгийг гаргуулж МТ петролиум ХХK-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан “эд хөрөнгө хураах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай”Ч.Л гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

             

ДАРГАЛАГЧ                       Ч.ИЧИНХОРЛОО