| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0234/Э |
| Дугаар | 238 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 238
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч С.Болорзул,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Хохирогч: М.Д,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004980324 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номун далай ахлах сургуулийн жижүүр ажилтайулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй С.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-2 дугаар гудамжны 33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 06 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээр байж байхад өглөө манай эхнэр согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан тэр үед манай ажлын хүмүүс намайг хол бай бид нар хүргээд өгье гэж хэлсэн тэгээд манай нэг ажилтан хүргэж өгсөн орой нь би гэртээ нэг шил архи уучихаад гэртээ ирж эхнэртэй хэрүүл хийж эхнэрээ зодсон сургууль дээр болсон явдлын талаар бид хоёр хэрүүл хийж ийм зүйл болсон. Би саварны ишээр эхнэрээ цохиж зодсон хаана цохисон талаар сайн санахгүй байна. Би архи уух гэж амсаад байж байсан бараг эрүүл байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч М.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тэгээд намайг унтаж байхад нөхөр Б орж ирээд ажил дээр ирж хүмүүсийн хажууд намайг доромжиллоо гээд толгой. хөлийн гуя, хэсэгт зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгч цагдаа нар аваад явсан тэгээд би виза картаас нь мөнгө авч эмчилгээ хийлгэсэн. Намайг Б саврын ишээр миний толгой, гуя, хөлийн шилбэ орчим цохиж зодсон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Б жаахан халамцуу байсан тийм ч согтуу байгаагүй намайг ажил дээр нь очиж хүмүүсийн дэргэд загнаж эвгүй байдалд оруулсан гэж уурлаж намайг зодсон. Намайг урьд нь цохиж зодож байгаагүй. Миний хувьд гомдоллож нэхэмжпэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Гэрч Х.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Тэгээд энэ айлын 2 хүн манайд орж ирээд хэрүүл хийгээд байна эхнэр цагдаа дуудаадах гээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би согтуу юм уу гэхэд нөхөр нь согтуу байна гэж хэлсэн тэгээд би гэрээс гарж ирэхэд хүи байхгүй байсан тэгээд би ажил руугаа явсан 22 цагийн үед Д миний утсаа: залгаж би эмнэлэгт хэвтчихлээ гэсэн тэгээд маргааш орой нь очиход баруун нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан Б цохичихлоо гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн:
1. М.Дгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, бугалга, шилбэ баруун баруун өгзөг, гуя, шагайд цус хуралт, баруун тохой, шагайд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх-ийн 11-12/ болон хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч С.Бын эзэмшлийн өнгөт зурагт битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдчг С.Б нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч С.Б нь 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 6-2 дугаар гудамжны 33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Д, гэрч Х.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 430 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлж, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Бын эзэмшлийн өнгөт зурагт битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх өнгөт зурагтыг эзэмшигч С.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модыг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгав:
Шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Быг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Бд оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан С.Быг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Бын эзэмшлийн өнгөт зурагт битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Бд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модыг эд мөрийн баримтаар хураан авсан прокурорын 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ