Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 560

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би М.Ч, Ц.Б, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 23 дугаар байрны 13 давхарт байрлах винтелятор, сэнсний өрөөг үйлчилгээний зориулалтаар улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ч, Ц.Б, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М.Ч, Ц.Б, Д.С нараас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гуравдагч этгээд нартай харилцан тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

М.Ч, Ц.Б, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 23 дугаар байрны 13 давхарт байрлах винтелятор, сэнсний өрөөг үйлчилгээний зориулалтаар улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ч, Ц.Б, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй” гэж заасны дагуу М.Ч, Ц.Б, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан, түүнд нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг нэхэмжлэгч М.Ч, Ц.Б, Д.С нараас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр олгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-д тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ч Ц.Б, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь“Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 23 дугаар байрны 13 давхарт байрлах винтелятор, сэнсний өрөөг үйлчилгээний зориулалтаар улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                         Ц.ОДМАА