Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ХШТ/44

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/1156 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1.1, 1.3, 1.4, 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны  өдрийн 2024/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Л.А-т 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 18 /арван найм/ жил 01 /нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногоор тогтоосугай” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3...” гэснийг “...Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2...” гэж, “Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.У, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч Н.А, шүүгдэгч Э.С-ын өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Батбаяр нарын хамтран, өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч С.Б-ий өмгөөлөгч Б.Тэнгис нарын гомдлуудын зарим хэсгийг энэхүү тогтоолд дурдсан үндэслэлээр хангаж, үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                            ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                             Ч.ХОСБАЯР