| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06976/И |
| Дугаар | 101/ШШ2016/05340 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05340
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05340 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, Хас банк ХХК /хуудийн этгээдийн регистийн дугаар 2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24-60 тоотод байрлах, Амирланзаяа ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5654157/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24-60 тоотод оршин суух, Гомбодорж овогт Гомбо-Ичингийн Үнэнцэцэг /регистрийн дугаар ХИ69041509/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 24-60 тоотод оршин суух, Боржигон овогт Шомбооны Дамдинсүрэн /регистрийн дугаар ИЭ69122112/ нарт холбогдох
285,754,583.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Амирланзаяа ХХК, Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хас банктай 1010018601 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 1010018601 дугаартай Батлан даалтын гэрээ, 1010018601 дугааратай, Барьцааны гэрээ, 1010018601-02 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээг тус тус байгуулж гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 275,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, 365 хоногт 7 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан.
Үүнд:
Зээлдэгч Амирланзаяа ХХК, Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нар нь барьцаат зээлийн 1010018601 дугаар гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, банкнаас үүргээ биелүүлэхийг шаардсан удаа дараагийн мэдэгдэх, шаардахыг үл тоомсорлон төлөх талаар арга хэмжээ авахгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгч Амирланзаяа ХХК, Г.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: 1010018601 дугаар зээлийн үндсэн төлбөрт 274,711,894.4 төгрөг, хүү 10,879,130 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,559.13 төгрөг, нийт 285,754,583.70 төгрөг болоод байна.
Иймд 1010018601 дугаар гэрээтэй төлбөр болох нийт 285,754,583.70 төгрөгийг Амирланзаяа ХХК, Ц.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Амирланзаяа ХХК-ийн захирал Ц.Үнэнцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гомбо-Ичин овогтой Үнэнцэцэг миний бие Амирланзаяа ХХК-ний захирал бөгөөд Хас банкнаас нэхэмжилсэн 285,754,583.70 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Амирланзаяа ХХК болон Ц.Үнэнцэцэг, Ш.Дамдинсүрэн нарт холбогдуулан 285,754,583.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Амирланзаяа ХХК-ийн захирал Ц.Үнэнцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 285,754,583.70 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА