| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06376/И |
| Дугаар | 101/ШШ2016/05345 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2016/05345
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2016/05345 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбэ, 48-1080Б тоотод оршин суух, Намсрай овогт Сумъяагийн Янжмаа /РД:УЕ69040121/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 412-192 тоотод оршин суух, Боржигин овогт Лувсангийн Насандулам /РД:СМ72041506/-д холбогдох,
“Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулан, битүүмжилсэн ажлын багаж тоног төхөөрөмжийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Янжмаа, хариуцагч Л.Насандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Янжмаа миний бие 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн Л.Насандуламын ажлын байрыг үсчингийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг жилийн хугацаатай, сарын 350,000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 0 тоотод байрлах 60 м.кв талбайтай ажлын байрыг түрээслэхээр тохиролцсон юм. Би тасралтгүй 8 сар 17 хоног үйл ажиллагаа эрхэлж байгаад үйл ажиллагаа доголдон 2016 оны 02, 3, 4 дүгээр сарын төлбөр болох 1,050,000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Гэтэл түрээслэгч урьдчилан мэдэгдэлгүй 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ажлын байрны хаалганы цоожны голыг сольж, үсчний ажиллагаа эрхлэх боломжгүй болгосон.
Иймд гэрээг хүчингүйд тооцож, битүүмжилсэн ажлын багаж тоног төхөөрөмжийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Насандулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, “Хайрхан” СӨХ-ны 22 дугаар байрны 1 дүгээр орцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох подвалийн 60 м.кв талбайг үйлчилгээний зориулалттай түрээслэдэг. Түрээслэсэн байрандаа 15 сая гаруй төгрөг зарцуулан тохижилт хийж үйлчилгээ явуулах нөхцлийг хангасан.
Иргэн С.Янжмаатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээгээр сард 350,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд сар бүрийн 5-ны өдрөөс хэтрүүлбэл 0,5 хувийн алданги авахаар тохирсон байсан.
Гэтэл С.Янжмаа нь гэрээний 5.1, 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй 2, 3, 4 сарын 1,050,000 төгрөг төлөөгүй хохироож байсан тул удаа дараа нэхэж шаардсаны эцэст өөртөө хэрэгтэй зүйлээ ав гэсэн шаардлага тавьж гаргасан. Тэр үед овор ихтэй толь сандлаа өөрөө үлдээсэн ба мөнгөө төлөөд авахаар явсан. Түүнээс түүний эд хөрөнгийг битүүмжилж хохироосон юм байхгүй. 6.4-т заасан үүргээ гүйцэтгэсэн. Мөнгөө төлж эд зүйлээ авахгүй байгаагаас одоог хүртэл ажлын байраа түрээслэж чадахгүй хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Л.Насандулам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сарын 04-нй өдөр иргэн С.Янжмаад үсчингийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар нэг жилийн хугацаатай, сарын 350,000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 22 байрны 0 тоотод байрлах 60 м.кв талбайтай ажлын байрыг түрээслэхээр тохиролцсон. С.Янжмаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Сар бүр түрээсээ нэхүүлж, шаардуулж, хоцроож өгдөг байсан. Сүүлийн үед утсаа ч авахаа больсон. Утсаа авахгүй болохоор нь 4 сарын 10-нд анхааруулж мессеж бичсэн. 4 сарын 21-нд нэн даруй шаардагдах ажлын багажийг нь өгч цоожны голыг сольсон. Сүүлийн 3 сарын түрээсийг огт өгөөгүй тул 6.4-ть заасан арга хэмжээ авсныг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Түрээсийн 2, 3, 4 сарын төлбөр болох 1,050,000 төгрөг болон түрээсийн алданги болох 315,000 төгрөг, 2016 оны 01-4 дүгээр сар хүртэл ашиглалтын хугацааны усны төлбөр 281,390 төгрөгийг С.Янжмаагаас гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч С.Янжмаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн үед уг байрыг Л.Насандулам нь өөрийнх нь өмчлөлийн байр бусдад түрээслэхэд ямар ч асуудал үүсэхгүй гэж хэлж байсан. Гэтэл хүмүүсээс сонсоход уг байр нь Л.Насандуламын өмчлөлийн хөрөнгө биш харин СӨХ-ны өмчлөлийн буюу дундын хөрөнгө гэдгийг мэдсэн. Улмаар Л.Насандуламын СӨХ-тэй байгуулсан гэрээг нь үзэхэд эрхлэх үйл ажиллагааг үсчин биш жаазны үйлдвэр эрхлэх зориулалттай гэж байгуулсан байсан. Мөн Л.Насандулам нь уг байрыг дамжуулан түрээслэх эрхгүй байж надад түрээслэсэн, надад түрээслэсэн тухайгаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль бус түрээсийн гэрээ байгуулсан.
Уг байрыг СӨХ-ны өмчлөлийн хөрөнгө байсан учир Л.Насандуламтай байгуулсан түрээсийн гэрээг цуцлах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч Л.Насандулам нь нэг ч хариу өгч байгаагүй бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйл ажиллагаа явуулж байтал гэнэт орж ирээд эд хөрөнгийг минь битүүмжлээд цоожныхоо голыг солиод, мөнгөө өгчихөөд энэ хөрөнгөө аваарай гэсэн.
Иймд Л.Насандулам нь надтай хууль бус гэрээ байгуулж миний ажлын багаж тавилгыг битүүмжилж миний орлогыг хааж эрхийг минь зөрчсөн тул уг сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С.Янжмаад ажлын багаж, хэрэгсэл 2 толь, толгой угаагуур, гоо сайхны ор, багаж хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөх, хариуцагч Л.Насандулам нь сөрөг нэхэмжлэлд шаардсан 1,646,390 төгрөгөөс татгалзаж зөвхөн 600,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 20-нд авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 1,646,390 төгрөгийн 1,046,390 төгрөгөөс хариуцагч татгалзаж байна. Мөнгөө авмагц үсчний 2 толь, 2 сандлыг гаргаж өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Янжмаа нь хариуцагч Л.Насандуламд холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, битүүмжилсэн үсчний багаж, хэрэгслийг чөлөөлүүлж авах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь түрээсийн төлбөрт 1,050,000 төгрөг, алданги 315,000 төгрөг, түрээсийн талбайн ашиглалтын хугацааны усны төлбөр 281,390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үед зохигч эвлэрч, хариуцагч Л.Насандулам нь нэхэмжлэгч С.Янжмаад ажлын багаж, хэрэгсэл 2 толь, толгой угаагуур, гоо сайхны ор, багаж хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор гаргаж өгөх, хариуцагч Л.Насандулам нь сөрөг нэхэмжлэлээр шаардсан 1,646,390 төгрөгийн 1,046,390 төгрөгөөс татгалзаж, үлдэх 600,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Янжмаа нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид төлөх, хариуцагч нь мөнгөө авмагц үсчний 2 толь, 2 сандлыг гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА