Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2016/05373

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******,******* тоотод оршин суух, Хужир гомбо овогт *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо,*******5 тоотод оршин суух ******* овогт ын  /РД:4/-д холбогдох

Д.******* болон гэр бүлийн 7 ам бүлийн газрын , хувийн сууц дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэж, Т.ын хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т. манай хашаа байшин худалдан авсан гэх гүтгэлэг залилан нь нэхэмжлэгч Д.******* би 2002 онд ээжийнхээ дэлгүүрийг ажиллуулж байхдаа Т.Мөнхбат, Ц.Тоть нараас 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Үүний дараа болсон процесс нь манай ээжийн дэлгүүрийг Т.Мөнхбат нь 3.800.000 төгрөгөөр худалдаж авъя гэж гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан учраас нэхэмжлэгч Д.******* би урьд нь зээлж авсан 1.500.000 төгрөгөө 3.800.000 төгрөгнөөс хасуулж, үлдсэн мөнгийг Т.Мөнхбатаас бэлнээр авахаар тохиролцсон юм. Гэтэл үлдсэн мөнгөө тохирсон хугацаандаа төлөөгүй дэлгүүрийг маань ямар ч үнэгүйгээр 6 сар ажиллуулсан мөртлөө зээлсэн 1.500.000 төгрөгийн хүү болох 1.300.000 төгрөгийг нэхэж авчихаад, дараа нь зээлсэн үндсэн мөнгө болох “1.500.000 төгрөгөө буцааж авъя, би танай дэлгүүрийг худалдаж авахаа болъё, би одоо микроавтобус худалдаж авахаар боллоо” гэж Т.Мөнхбат надад хэлэхэд нэхэмжлэгч Д.******* би 1.500.000 төгрөгийг нь буцааж бэлнээр 2 хувааж төлсөн болно. Гэтэл хариуцагч Т. нь нэхэмжлэгч Д.******* миний Т.Мөнхбатаас зээлж аваад буцаагаад хүүгийн хамт төлсөн 1.500.000 төгрөгийг хашаа байшин худалдаж авсан мөнгө гэж гүтгэн яриад байдаг. Т. нь бусдын өмч хөрөнгөний өмчлөх эрхийг хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах энэ үед буюу 2004 онд манай хашаа байшин 3.500.000 төгрөгийн үнэ ханштай байсан. Хариуцагч Т.Танбат нь эгч Т.Оюунцэцэг дүү Т.Мөнхбат, ээж Ц.Тоть дөрвүүлээ нийлээд нотлох баримтгүйгээр өнөөдрийг хүртэл гүтгэж ярьдаг юм. Нэхэмжлэгч Д.******* нь 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч энэ хэргийг эрүүгийн журмаар шалгуулахын тулд нэхэмжлэлээсээ татгалзсан. Ингээд эрүүгийн журмаар гомдол гаргахад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 130, 131, 132 тоот “Зарим сэжигтэн, яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол” гаргасан байдаг. Иймд дээрх тогтоолууд болон Авилгатай тэмцэх газар, мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 38 тоот хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/504 тоот хариу мэдэгдэх хуудас зэргээр хариуцагч Т.ын гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд энэ хэргийг нотлох баримтад тулгуурлан Д.******* бидний 7 хүний газрын өмчлөлийн , хувийн сууц дугаартай өмчлөх эрхүүдийг сэргээлгэх, Т. нарын хууль бус эзэмшлээс хашаа байшинг гаргуулах гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хашаа байшингаа нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хашаа байшинг нэхэмжлэгч маань найман хүнээр бариулсан нэхэмжлэгч Д.******* гэдэг хүний өмч хөрөнгө, гэр орон нь юм. Гэтэл энэ хашаа байшинг хариуцагч Т. түр сууж байя гэж байгаад хүний хашаа байшинг Баянзүрх дүүргийн газрын албанд зохих эрх бүхий байгууллага буюу Баянзүрх дүүргийн газрын албаар хууль ёсны дагуу, ном журмын дагуу, газар эзэмших, газар өмчлөх захирамж мөн Улсын бүртгэлийн өмчлөлийн гэрчилгээгээр бүгдийг нь хууль ёсны дагуу авсан байдаг, бүгд хавтаст хэрэгт татагдаад ирсэн байна. Гэтэл хариуцагч Т. бүтэн жилийн дараа хүний хашаа байшинг өөр дээрээ шилжүүлээд авсан байдаг ба хаягийг нь ч өөрчлөөгүй. Тэгээд хашааны газрын хэмжээ, байшингийн хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй, кадастрын зургаар нэгж газрын дугаар гэж газраас өгдөг юм. Тэр дугаарт нь өөрчлөлт хийхгүйгээр бүтэн нэг жилийн дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсан байдаг. Хууль бус үйлдэл, хамгийн эхний залилан бол энэ юм. Дараа нь УБЕГазарт өмчлөлөө үздэг. Гэтэл тэр дээр нь 6-43 тоот гээд хаалганы хаяг дээр 6- 436 гэж нэмээд УБЕГазрыг залилсан байдаг. Ийм том залилангийн хэргийг л шалгуулах гээд өнөөдөр 7 жил явж байгаа ийм зүйл байгаа юмаа. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг баримталж нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хашаа байшинг өөрийнхөө мөнгийг гаргаж, хөрөнгийг гаргаж барьсан юмаа гэдгийг нотолж баримт гаргасан юм. Маш их хөдөлмөр орсон юм. Тэгээд энэ хүн бүх хөрөнгөө гаргасан байхад хүн зүгээр л дээрэмчин юм шиг л аваад явчихаж байгаа, нэг ч төгрөг өгөхгүйгээр тэгээд Иргэний хуулийн хүрээнд худалдах, худалдан авах гэрээ үүсээгүй учраас хашаа байшин, гэр оронг минь өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа юм. Үндсэн шаардлага л энэ юм гэв.

 

Хариуцагч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* бидний 7 хүний өмчлөлтэй Г-2204000447 хувийн сууц, дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэх, Т. нарын хууль бус эзэмшлээс хашаа байшинг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд энэ нь 2002-2004 оны асуудал гэдгийг дурдсан байна. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, мөн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэсэн заалтыг зөрчсөн нэхэмжлэлийн шаардлага байна. Мөн нэхэмжлэгч Д.******* нь 2010 оны Захиргааны хэргийн шүүхэд хандан дээрх 2 улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган энэхүү хэрэгт миний бие гуравдагч этгээдээр орсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэгдсэн Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/16 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, түүнчлэн Д.*******ын эхнэр Г.Наранчимэг нь 2014 онд мөн л энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэгт мөн л миний бие гуравдагч этгээдээр татагдаж, хэрэг хянан шийдвэрлэгдсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ газар ямар нэгэн хэлцлийн дагуу надад шилжиж ирээгүй. Уг газар нь ямар ч гэрчилгээгүй байсан. Миний ээж Ц.Тоть 1.500.000 төгрөгийг Д.*******т зээлсэн байдаг. Уг мөнгөө нэхэхээр “одоохондоо боломжгүй байна” гэдэг байснаа “би газар авсан байгаа, та тэнд байж бай” гэсний дагуу барьсан хашаа, байшингийн суурийг хараад манайх тэнд амьдарсан. Мөнгөө нэхэхээр зугтаагаад олддоггүй байсан. Тэгээд уулзаад мөнгөө авъя гэхэд “боломжгүй болоод байна, наад хашаагаа ав. Өөрсдөө бичиг баримтаа гаргаж аваарай. Байшинг нь гүйцээж барьж өгнө” гэж хэлээд мөн л алга болсон. Маргаж буй газрыг “Мөрөн” гэх Хадгаламж зээлийн хоршоонд Д.******* барьцаалж зээл авсан байдаг бөгөөд өөрийнхөө ээжийн хашаа байшингийн зургийн манай газрын гэрчилгээтэй хамт өгсөн байдаг. 2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.*******ыг мөнгөө төлж чадаагүй тул битүүмжлэх гэж ирэхдээ “газар нь мөн байх юм, байшин нь өөр байна” гээд гайхаж байсан. 2004 оны газрын гэрчилгээ нь нэг хаягтай байсан бөгөөд нийслэлийн газар зохион байгуулагч танайх 43б тоот гэж хэлсэн тул би түүгээр өргөдөл бичсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал 2009 оноос эхэлсэн. Үүнийг яаж бид нар мэдсэн бэ гэхээр, манай хашааг Мөрөн интернешнл гэдэг компанид тавьсан байсан. Тэгээд мэдэж шүүхээр заргалдсан. Энэ хашааг манай хадам ээж худалдаж авсан. Д.*******т эхлээд 1,000,000 төгрөг зээлээд дараа нь дахин зээл аваад хүүг нь өгөхгүй бүр сүүлдээ олдохгүй арай гэж барьж авсан чинь эгчээ та одоо 500,000 мянган төгрөг өгчих та миний барьсан байрнуудаас аль дуртайгаа ав би танд 1,500,000 төгрөгөөр хашаа байшингаа өгье гээд тэгээд эхлээд хэдэн шургааг босгоод цонх хаалга шахуу тийм байхад нь бид нар авсан. Уг нь будаг нь ханхалсан бүр гоё болгоод өгнө гэж Д.******* хэлсэн. Тэгээд би тэртэй тэргүй уулнаас байнга мод татаж байгаа би танд асуудалгүй хийгээд өгнө гэсэн хүн байхгүй. Дараагийн 500,000 төгрөгийг бид нар өгөхдөө Төв аймгийн Аргалант гэдэг сумаас манай ээжийн өөрийн эзэмшлийн мал туугаад бүр хот руу туусаар байгаад Д.*******ын хашаанд нь тулгаж авч ирж бойлоод л 500,000 төгрөгийг өгсөн. Ингээд тухайн үед манай ээж н.*******т маш их итгэсэн байсан, хүүхэд шигээ гээд бүр бодсон байсан. Тэгээд бичиг үсэг мэдэхгүй хүнийг далимдуулаад манай тэр хавьд тодорхой 5,6 хашаа байшин байгаа Д.*******ын өөрийнх нь зарснаар, жалга байсан газрыг тэгшилж байгаад бүгдийг нь Д.******* зарсан байгаа юм. 2004 онд нэгдсэн журмаар гэрчилгээ гарсан. Тэгээд энэ бичиг баримтыг нь гаргуулж өгөөч гэсэн чинь өөрсдөө хөөцөлдөөд аваа наадах чинь гэрчилгээгүй юмаа гэж хэлсэн.Тэгээд манайх өөрсдөө хөөцөлдөөд авсан. Бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулаад манай газар дээр өөрсдөө гэрчилгээгээ гаргуулсан байдаг. Тэгээд тэрийгээ мэдэхгүй явсаар байгаад 2009 онд шүүхийн шийдвэрийн хүмүүс ирэхэд нь л мэдэж байгаа юм. Тэгээд энэ хэрэг тэрнээс хойш явсан. Д.******* өөрөө урд нь шүүх хуралд орж байсан худал гэдгээ өөрөө мэдэж байгаа учраас ичээд ирхээч байсан. Одоо энэ нөхөр итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд л яваад байгаа. Энэ бол ганц шүүхээр биш маш олон шүүхээр Захиргааны хэргийн шүүхээр өчнөөн удаа шийдэгдсэн энд хүртэл эрүү үүсгэж байсан. Тэр нь юу дээр хэрэг үүсэж байсан бэ гэхийн бол Мөрөн интернешнелийн хэрэг үүсэж байсан. Тухайн үед манай байшинг барьж байсан гэх хүмүүсийн мэдүүлэг хавтаст хэрэгт бол байгаа. Ер нь бол бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулж манай ээжийг хуурсан юм байна лээ. Одоо манай ээж амьд сэрүүн 73 настай байж байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* дангаараа нэхэмжлээд байгаа юм уу? эсхүл зургаан этгээдийг төлөөлөөд байгаа юм уу? хавтаст хэргийн материалаас үзэхэд энэ бол зөвхөн н.******* гэж байгаа. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагатайгаа нэхэмжлэл нь өөрөө уялдаагүй. Хоёрдугаарт энэ 7 этгээдийнх нь талаар гурван удаагийн зургаан удаагийн захиргааны шүүх хурлаар хэрэг шийдэхэд хавтаст хэрэгт цугларсан долоон хүний нэр явдаг, иргэний бүртгэлийн лавлагаа нь хүртэл байдаг. Тэгэхээр энэ зургаан этгээд яг одоо ингээд төлөөлүүлээд нэхүүлээд, эд нарыгаа гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн юм уу? биш юм уу? нэгдүгээрт ийм зүйл байна. Хоёрдугаарт: нэхэмжлэгч Д.******* бидний долоон хүний өмчлөх эрхийг сэргээлгэх гээд байгаа. Тухайн үед тэр хүн өөрөө яг өмчилж авсан гэдэг нь баримтаар байдаггүй: Хэлцлийн үндсэн дээр мөнгө авч өгч зээлсэн зээлийнхээ хүүг төлөөгүй нэмж мөнгө авсан. Эргүүлээд тэрэндээ хашаа байшинг нь бүрэн хэмжээгээр дуусгавар болгож өгнө гэдэг гэсэн боловч эргээд тэрийгээ дуусгавар болгоогүй. Захиргааны шүүхийн хэрэг дээр материалуудад зарим шийдвэр магадлал тогтоолууд дээр хариуцагч, гуравдагч этгээдүүд н.Оюунцэцэг, н. Пүрэвбаатарын хэлсэн үгнүүд байдаг. Тэр дээр юу гэдэг вэ? гэхлээр н.Оюунцэцэг нар өөрсдөө авч гүйцээсэн өөрөөр хэлбэл цонх хаалга тэгэнгүүт эд нар ийм байсан гэж ярьдаг. Бүгдийг нь бүрэн болгоод эднийх түр сууж байгаад өгье гээд алга болсон гэдэг. Тэгээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг бичгээр гаргаж өгөөд амаар тайлбарлахдаа энэ нь 2002 оноос эхэлсэн асуудал гэж ярьдаг. Тэгээд 2009 оноос маргаан нь эхэлсэн байдаг. Түр сууя гэсэн хүн долоогийн долоон жил энэ хашаа байшингаа хүнд өгчхөөд мөнгө цаас баримт материал байхгүй байж ингээд байлгаад байж байгаад долоон жилийн дараа л гэв гэнэт тэрийгээ авъя гээд ухаан ороод л ороод ирсэн юм шиг зүйл яриад байдаг. Гэтэл энийг нь яагаад долоон жилийн дараа энэ маргаан дэгдэх болсон шалтгааныг нь тодруулангуут хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг сая хэллээ Бүрэн интернешнел хадгаламж зээлийн хоршоо өөрийнхөө одоо яг энэ маргаан бүхий газрын хаяг биш өөрийнхөө амьдарч байгаа тэр газрынхаа хаягаар биш ын газрын хаягаар доторх байшингийнхаа зургийг авахдаа өөрийнхөө амьдарч байгаа хашааны зургийг аваад тэгээд зээлийн материал бүрдүүлээд өгсөн байдаг. Тэгээд зээлээ төлөхгүй болонгуут Мөрөн интернешнел хадгаламж зээлийн хоршооноос нөгөө газрын хаягаар ын тухайн байгаа газар дээр яваад ирэнгүүт байшин нь биш болчихдог доторхыг нь ороод үзэнгүүт бас биш болчихдог тэгээд ямар учиртай юм вэ гээд өөрсдийнхөн өмчлөлийн газар биш байгаа учраас Д.******* зээл авахдаа нөгөө амьдарч байсан барилгын дотор зургийг аваад хаягийг нь ын газраар ингээд залилан хийгээд ингэснээрээ аль аль талууд газрын маргаантай асуудал байгаа юм байна эднийх ингэж газраа шилжүүлж өгчхөөд долоон жил юу ч яриагүй явж явчхаад зээл дээр тавиад тэр нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд ирэхээр Т.ыг дээрээс нь н.Пүрэвбаатар дамжиж эзэмшсэн хүмүүс залилсан мэтээр маргаан үүсгэж захиргааны шүүхэд удаа дараа явж, эрүүгийн хэргийг хаалгаж одоо эргээд иргэний журмаар нэхээд авчихвал боломжтой юм байна гэж иргэнээр нэхээд байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаар шаардлага нь Т.ын ийм хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гээд байгаа одоо Т. гэдэг хүн байхгүй, Т.ын дараа н.Пүрэвдорж, н.Оюунцэцэг одоо  гээд 3,4 хүнд дээр шилжээд ирсэн. Эд нар нь хууль ёсны бөгөөд ИХ-ийн 110 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийн үндсэн дээр шилжээд, өмчлөх эрх нь Улсын бүртгэлд үүсээд ингээд явчихсан. Дээрээс нь одоо хавтаст хэргийн материалд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоол гэж байгаа Захиргааны хэргийн тэнхимийн гээд 2010 оны 4 дүгээр сарын 29-ний 16-р тогтоол гэж байгаа, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний 68-р тогтоол дээр юу гэдэг вэ гэхлээр Нэгдүгээрт: Д.******* болон түүний хамт 6 өмчлөгчийн өмчлөх болон газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон. Хоёрдугаарт: Засаг даргын захирамжтай холбоотой эдгээр иргэдтэй холбоотой захирамжийг хүчингүй болгосон. Тийм ч учраас хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийн шаардах эрх нь байхгүй өөрөөр хэлбэл бичиг баримт нь бүгд хүчингүй болсон. Өмчлөх эрхийг сэргээнэ гээд яриад байгаа боловч эдгээр нь эргээд иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа гол зүйл үндэслэл нь хавтаст хэрэгт байгаа баримтууд нь төдийлөн тоймтой баримтууд байдаггүй. Дээрээс нь Д.******* гээд байгаа энэ хүн үнэхээр тэр эрх ашиг нь зөрчигдсөн юм бол өнөөдөр өчнөөн удаагийн иргэн болон захиргааны шүүхийн асуудлууд дээр нэг ч удаа өөрөө ирж үүрээ харуулж, үнэн бодиттой зүйлийг хэлдэггүй. Хэдийгээр ИХШХШТХ-нд зааснаар бол итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн төлөөлүүлж байсан этгээдийнхээ болон үйл баримтын талаар бүрэн мэдэх ёстой боловч хурал болгон дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр өөр зүйл ярьдаг. Тэд нар нь баримтуудтайгаа дандаа зөрдөг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд ын өмгөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг 100 хувь дэмжиж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 17-р тогтоолд Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг. Үүний 3.3-т шударга эзэмшигчээс тухайн эзэмшлийн эд зүйлийг шаардаж болохгүй гэж заасан тайлбар байгаа. Тэгэхлээр өнөөдөр энэ хүн болохоор Т.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн боловч Т. гэдэг хүн өнөөдөр огт байхгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу бүгд хэлцлийн үндсэн дээр үүсээд Улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал дууссан. Ийм тайлбартай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.ад холбогдуулан, Д.******* болон гэр бүлийн 7 ам бүлийн газрын , хувийн сууц дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэж, Т., Т.Оюунцэцэг, С.Пүрэвдорж,  нарын хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, Д.******* болон гэр бүлийн 7 ам бүлийн газрын , хувийн сууц дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэж, Т.ын хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлүүлэхээр шаарджээ.

Нэхэмжлэгч 2000 онд хариуцагч Т.ын эх Ц.Тоть гуайн гуйлтын дагуу хашаа байшиндаа Т.ыг амьдруулсан, гэтэл 2004 онд Т. өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсныг 2009 онд мэдээд шүүхэд хандсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 70 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 558 дугаар захирамжийн Т.ад холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000037022 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, Т.аас Т.Оюунцэцэгт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т., Т.Оюунцэцэг нар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцон “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 447 тоот захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд давхцуулан бүртгэсэн улсын бүртгэлийн дугаартай байшин, Г-2204000447 дугаартай хашааны газрын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар шаардлага гаргажээ. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 1/16 тоот тогтоолоор нэхэмжлэгч Д.*******ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.ын эгч Т.Оюунцэцэг нь 2010 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 447 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн , Г-2204000447 дугаар бүртгэл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн , дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.******* гуравдагч этгээдээр оролцон тус шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар магадлалаар уг шийдвэрийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.*******ын эхнэр Г.Наранчимэг 2014 онд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар захирамжийн Т.ад холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрх, дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, Д.*******ын 7 ам бүлд дээрх газар болон орон сууцыг өмчлөх эрхийг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т., Т.Оюунцэцэг,  нар гуравдагч этгээдээр оролцон тус шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар магадлалаар хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна.

Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар магадлалд, Д.*******ын эхнэр Г.Наранчимэгийн нэхэмжлэлийн үндэслэл, маргаж буй үйл баримтын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хийгээд Д.******* нь өөрийн гэр бүлийн 7 хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг үндэслэл болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан бөгөөд иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон аливаа үйл баримт нь иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд “нэгэнт тогтоогдсон” гэж тооцогддог.

 

Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Д.*******, Т. нарын хооронд маргаж буй Баянзүрх дүүргийн *******, Газарчин 6-43 тоот хашаа байшинг өмчлөх эрхтэй холбоотой үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.ад хамааралтайгаар тус шүүхэд хандаж байгаагүй учраас хуулийн дээрх заалт үйлчлэхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч хүчин төгөлдөр шийдвэртэй аливаа хэргийн оролцогч биш этгээдийн хувьд хүчин төгөлдөр  шийдвэрээр нотлогдсон үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй бөгөөд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Гэтэл Баянзүрх дүүргийн *******, Газарчин 6-43 тоот хашаа байшинг өмчлөх эрхийн талаар маргаж буй хэргийн оролцогчид болох Д.*******, Т. нартай холбоотой хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь Т.тай худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй тул түүний хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө нэхэмжилж байна гэх боловч нэхэмжлэгч Д.*******ын өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Т.ад холбогдох, “Д.******* болон түүний гэр бүлийн 7 ам бүлийн газрын , хувийн сууц дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэж, Т.ын хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 141,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА