| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07038/И |
| Дугаар | 101/ШШ2016/05374 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2016/05374
| 2016 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2016/05374 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32-11 тоотод оршин суух, Бэсүд овогт Дүгэрийн Болдбаатар /РД:ХД72090875/-ын нэхэмжлэлтэй,
О.Эрхэсийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмлжлэгч Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 24-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж О.Эрхэст холбогдох хэрэг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үүссэн. Гэтэл хариуагч О.Эрхэс нь Баянзүрх дүүргийн 12 дугаархороо, Жанжины 23-505 тоотод одоогоор амьдарч байгаагүй гэсэн хорооны тодорхойлолт иржээ. Иймд би хариуцагч О.Эрхэсхийг эрэн сурвалжлуулан олуулж, өөрийн хэргийг шийдүүлэхээр нэхэмжлэлээ өөрчилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Болдбаатар нь хариуцагч О.Эрхэст холбогдуулан 14.258.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэийг тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн оршин суугаа хаягыг эрэн сурвалжлуул олж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Хэрэгт авагдсан, зээлдэгч О.Эрхэс, зээлдүүлэгч Д.Болдбаатар нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээгээр О.Эрхэсийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Шүүх, нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны 23-505 тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийсэн боловч О.Эрхэс тус хаягт оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу О.Эрхэсийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Төгс овогт Очирбатын Эрхэс /РД:УС83101206/-ийг эрэн сурвалжилсугай.
2. О.Эрхэсийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 229,240 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 159,040 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Болдбаатарт буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА