| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0242/Э |
| Дугаар | 244 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 244
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,
Шүүгдэгч: Б.Б түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004840315 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгий Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... би урдаас нь гарч Прокурорын хүлээлгийн өрөөнд хүлээгээд сууж байхад өмнөө баахан бичиг цаас авч гарч ирсэн тэгээд үүднээс гарч гадаа байх шатан дээр эхнэр Мн нүүрэнд цохисон тэгсэн барьж явсан бичиг цаасаа газар унагаагаад өөрөө ажил руугаа яваад өгсөн. Араас нь би тэр бичиг баримтыг нь аваад ажил дээр нь ирэхэд Мийн өрөөнд байж байсан би тухайн үед эхнэртэй хэрүүл хийсэн тэр үед цагдаа ирсэн. Би нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон өөрөөр цохиж зодоогүй.Би архи уусан байсан, уусан архи гараагүй байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би ахик архи дарс уухгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Өөрийг эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Прокурорын газар дээр ажилтай явж байтал манай ажлын Мийн утсаар манай нөхөр Б яриад хаана байгаа талаар асуухад нь би прокурор дээр байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би гарч ирэхэд манай нөхөр Б согтуу шууд урдаас миний хамар орчим гараараа цохисон. Тэгээд би барьж явсан бичиг цаасаа алдсан тэгээд тэр юм эмхлүүлж цэгцлээд ажил дээрээ ирсэн. Тэгтэл ажлын газрын хүн цагдаад дуудлага өгсөн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 /
4. Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өглөө орох гэж байсан тэр үед миний өөдөөс М орилж уйлаад цус болчихсон барьж байсан бичиг бэримтаа унагачхаад гарч ирж байгаа таарсан. Тэгээд би тэр бичиг баримт янзалж бөөгнүүлж тавиад шүүх рүү орсон. намайг гарч ирэхэд М түүний нөхөр явчихсан байсан. Тухайн үед Мн нөхөр Б.Б нь энэ муу өчигдөр гэртээ ирж хоноогүй хар пизда гэж хэлээд Мн хажууд зогсож байсан. Б.Мн хамар ам орчмоос цус гарчихсан байсан, үс нь арзайчихсан би айгаад сайн харж чадаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
5.Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад Б орж ирээд утсаа өгөөч би нэг хүнтэй ярих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд утсаа өгч яриулсан тэгээд гарч явсан тэрний дараа М гаднаас уйлаад орж ирсэн царайг нь харахад хамраас нь цус гарчихсан байдалтай уйлчихсан орж ирсэн тэгээд намайг цагдаа дуудчих гэж хэлсэн би цагдаг дуудаад байж байхад Б араас орж ирсэн тэгээд удалгүй цагдаа орж ирээд Бийг авч явсан. Надад М манай нөхөр Б.Б зодчихлоо цагдаа дуудаадах гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
6. Гэрч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Таньдаг садан төрлийн холбоо байхгүй. Би зан авир сайтай хүн гэж боддог хэрүүл маргаан хийж байхыг нь би мэдэхгүй юм байна, зан авир сайтай эелдэг даруухан хүн байгаа юм гэж би боддог . гэх мэдүүлэг /хх-ийн 45/
7. Насанд хүрээгүй гэрч Б.Нарантунгалагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай аав ээж 2 хоорондоо сайхан харилцаатай гэж боддог. Би аавыгаа сайн хүн гэж боддог гэх мэдүүлэг /хх-ийн 47/
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 424 дугаартай шинжээчийн:
гэх дүгнэлт /хх-ийн 9/ болон хавтаст хэргийн 62-70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бийн гэр бүлийн нөхцөл байдалын үнэлгээний тэмдэглэл, хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Бийн ял шийтгэлийн тэмдэглэл, хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан арилжааны банкны дансны хуулга, нэг хуудас нотлох баримт өмгөөлөгч гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.М, гэрч Б.А, Д.М, Т.Б, насанд хүрээгүй гэрч Б.Нарантунгалаг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 424 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн “ЛЖ” маркийн зурагт битүүмжилсэн утсыг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч Б.Бөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бийг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Бөд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.Бийн “ЛЖ” маркийн зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бөд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ