| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01047/И |
| Дугаар | 151/ШШ2016/01104 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2016/01104
| 2016 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2016/01104 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 1-р баг, Өгөөмөр, 2 гудамж, 5 тоотод оршин суух, Олхонуд овогт Халтархүүгийн Энхтуяа /РД:ЦГ66040206/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 1-р баг, Өгөөмөр, ферм 1-р гудамж, 15 тоотод оршин суух, Боржигон овогт Төртогтохын Даваасүрэн /РД:НЙ86121107/-д холбогдох,
5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Даваасүрэн нь 2015 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 2.500.000 төгрөг, тодорхой хувийн хүүтэйгээр зээлэн авсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр буцаан өгөхөөр зээлсэн. Тохиролцсон хугацаа жилийн өмнө дууссан боловч мөнгийг буцааж өгөөгүй байна. Иймд Т.Даваасүрэнгээс зээлсэн мөнгө, түүний хүү нийт 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Энхтуяа нь хариуцагч Т.Даваасүрэнгээс зээлийн төлбөр 5.000.000 төгрөггаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Т.Даваасүрэн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 15-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.Энхтуяагийн Хаан банкны 5736031323 тоот дансаар шилжүүлж төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна. /хх 12,16-17/
Хариуцагч Т.Даваасүрэнгийн төлбөрийн талаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч гарын үсэг зурж танилцсан байна. /хх-17/
Зохигч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Х.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.398 төгрөгийн 50 хувь болох 51.699 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 51.699 төгрөгийг, хариуцагч Т.Даваасүрэнгээс 51.699 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Энхтуяад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.000.000 төгрөгийг хариуцагч Т.Даваасүрэн нь 2017 оны 5 дугаар сарын 15-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.Энхтуяагийн Хаан банкны 5736031323 тоот дансаар шилжүүлж төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.398 төгрөгөөс, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 94950 төгрөгийн 50 хувь 47475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 55.923төгрөгийг, хариуцагч Т.Даваасүрэнгээс 47475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.Энхтуяа /РД:ЦГ66040206/-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ