| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0216/Э |
| Дугаар | 254 |
| Огноо | 2019-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 254
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: С.М, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007010162 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, С.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-396-5 тоотод 2018 оны 11 сарын 29-30-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай эхнэр гэртээ байж байгаад гэрээсээ гарч хэд хоногоор архи уугаад алга болчихдог. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар баг 2-396-5 тоотод байх гэртээ эхнэр Б.Ц нь согтуу орж ирэхээр нь би түлхэж зуух руу унагаасан хэл амаар доромжилоод байхаар нь би толгой орчимд гараараа цохисон. Тэгээд би гэрээсээ гарч хөдөө айлд мал маллахаар явсан. Би тухайн үед бага зэрэг архи уучихсан байсан. Би аяга авч шидсэн тэр аяга Б.Цын толгойг онож хагалсан зуухны таг бол авч барьсан зүйл байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр С.М архи ууж орж ирчихээд намайг хэл амаар доромжлоод барьж байсан аягаараа миний толгойн ар хэсэгт цохиж хагалсан, мөн зуухны таг авч миний баруун талын дал түлсэн. Тэгээд зайл гэж хэлээд доромжилж байгаад гарч явсан тэрнээс хойш уулзаагүй одоо хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Манай гэрийнхэн байхгүй байсан миний 5 настай хүүхэд байсан өөр хүн бол байгаагүй. Би цагдаад дуудлага өгч бариулж байсан архи уусан үедээ байнга л хэл амаар доромжилдог. Би хамт амьдраад 20 жил болж байна. Албан ёсоор гэр бүл болсон зүйл байхгүй бид хоёр дундаасаа таван хүүхэдтэй ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /
Гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манай аав ээж болох Б.Ц, С.Мөнх- Оргил нар хоорондоо зодоон хийсэн гэж сонссон ээжийн толгой ар хэсэг хагарсан байсан, өөр зүйлийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-21 дугаар тал/
Шинжээч эмч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... Б.Цын биед үзлэг хийж нуруу дагзанд, шарх, баруун нүдний доод зовхи болон алимны салстанд цус хуралт, зүүн шуу, баруун тавхай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана. Нуруу түлэгдэлт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн
1. Б.Цын биед тархи доргилт, дагзанд шарх, баруун нүдний доод зовхи болон алимны салстад цус хуралт, зүүн шуу, баруун тавхай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх нурууны шарх гэмтэл нь өндөр хэмийн харин бусад гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 06-07/ болон хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч С.Мийн ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-396-5 тоотод 2018 оны 11 сарын 29-30-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Ц гэрч Ц.Нямдулам, Б.Б, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсны учир 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоног цагдан хоригдсон бөгөөд түүний долоо хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Мын холбогдсон эрүүгийн хэргийн холбогдох хуулийн заалт нь хорих ял оногдуулахаар заагаагүй учир түүнийг цагдан хорих байрнаас суллах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Мд нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.М нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Мийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан С.Мөнхоргилын долоон хоног цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж түүний торгуулийн нийт хэмжээг дөрвөн зуун ерэн таван / 495 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун ерэн таван мянган / 495.000 / төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Мөнхоргилд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цаглдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ ав уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ