| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00942/И |
| Дугаар | 151/ШШ2016/01101 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2016/01101
| 2016 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 151/ШШ2016/01101 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум 3-р баг, Бичигт оршин суух, 55 настай, эрэгтэй, Адууч овогт Хүрэлийн Галхүү /РД-НЙ61122816/-ын,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Галхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйд 800-н фермд үхэрчнээр ажиллаж эхэлсэн. 1980 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цэргийн алба хааж 1983 оны 8 дугаар сарын 1-ний өдөр халагдсан. 1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс тус сангийн аж ахуйдаа малчнаар ажиллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс сангийн аж ахуйд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж ажлаас чөлөөлөгдсөн ба дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Галхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах баримт авагдсан байна Үүнд: Төв аймаг, Борнуур сумын Сангийн аж ахуйн даргын 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаартай, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаартай, Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1984 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1985 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дугаартай, Ажилд томилох тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 2 дугаар 18-ны өдрийн 46 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 286 дугаартай, Шагнах тухай тушаал, 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 164 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, Төв аймаг, Борнуур сумын Архивын газраас ирүүлсэн цалингийн түүвэр, №121216 дугаартай Х.Галхүүгийн нийгмийн даатгалын дэвтэр, №20341 дугаартай цэргийн батлах, Гэрч У.Энхбаяр, Н.Гончигжав, Л.Цэцэгбаяр, Б.Чанцал, Х.Цолмон нарын тодорхойлолт, шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Х.Галхүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12/10710/249 дугаартай албан тоот, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15993 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 103/016178 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа.
Хэрэгт авагдсан №121216 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, №20341 дугаартай цэргийн батлах, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Төв аймаг, Борнуур сумын Сангийн аж ахуйн даргын 1978 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаартай, 1980 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаартай, Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1984 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1985 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 271 дугаартай, Ажилд томилох тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 268 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 2 дугаар 18-ны өдрийн 46 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 286 дугаартай, Шагнах тухай тушаал, 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 164 дугаартай, Ээлжийн амралт олгох тухай тушаалууд дээр Хүрэлийн Галбадрах гэх нэрээр бичигдсэн байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12/10710/249 дугаартай албан тоот, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15993 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 103/016178 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг хэрэг ач холбогдолтой баримт гэж үзлээ.
Учир нь: НЙ61122816 регистрийн дугаараар Хүрэлийн Галхүү бүртгэлтэй байх бөгөөд Хүрэлхүүгийн Галбадрах гэх овог нэр бүртгэлгүй болох нь тогтоогдож байна.
Иймд дээр дурдсан бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч Х.Галхүүг Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйд 800-н фермд ажилд орсон он, сар, өдрийг 1978 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож ажлаас гарсан өдрийг 1991 оны 12 дугаар сарын 31-наар тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Адууч овогт Хүрэлийн Галхүү /РД-НЙ61122816/-г Төв аймгийн Борнуур сумын Сангийн аж ахуйд 800-н фермд 1978 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 1980 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үхэрчнээр, 1983 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөрхүртэлх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Галхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ