Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 40

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн *******, улсын яллагч ******* овогт *******гийн *******, шүүгдэгч ******* овогт Б-ийн Са-,шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ын *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч овогт , хохирогч нарын өмгөөлөгч овогт гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Са-ид холбогдох 1823001770016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролтой, хүнд машин, механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймаг Улиастай сум баг тоотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 07 сарын хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б-ийн Са-, Регистрийн дугаар: /ИР*****/

Шүүгдэгч ******* овогт Б-ийн Са- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Са- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутаг Соёмботой толгойн арын замд Хьюндай Верна Аксент маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа иргэн Т.ын жолоодож явсан Тоёота Королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.ын “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчим эмнэлгээс яриад танай дүү зам тээврийн осолд ороод эмнэлэгт ирчихсэн байна гэж ярьсан. Эмнэлэг дээр ирсэн чинь ухаангүй байдалтай хэвтэж байсан. Сэхээн амьдруулах тасагт 6 хоног эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нас барсан...Талийгаач тархины хүнд гэмтэлтэй байна гэж оношлогдсон, тэгээд тухайн гэмтлээсээ болж нас барсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед манай хамаатны хүн утсаар яриад машинтай явж байгаад аваарт орчихсон байна, одоо биеийн байдал нь хүнд нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна гэсэн... Тэгээд сэхээн амьдруулах тасагт 6 хоног хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад ухаан оролгүй 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нас барсан... Тухайн үед талийгаачийн зорчиж явсан машин нь талийгаачийн өөрийнх нь машин байсан... Талийгаач тархины хүнд гэмтэл гэж оношлогдсон тухайн гэмтлээсээ болж нас барсан...” гэсэн мэдүүлгээр, Зам тээврийн ослыг харсан, осол гарах үед байсан хохирогч Г.ийн “... Тэр өдөр ...Шинэ хороо руу өгсөөд Соёмботой толгойн арын зам өөд өгсөөд явж байсан чинь бидний урдаас шаргал өнгөтэй суудлын тэрэг гарч ирээд манай машиныг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ын “...Би хүүхдээ хөхүүлээд автомашины арын суудал дээр суучихсан манай эмээ жолоочийн хажуу урд тал, эгч машин жолоодоод, эгчийн хүү , нар миний хажууд арын суудал дээр суучихсан явж байсан. Тэгээд шинэ хороо өгсөөд Соёмботой толгойн арын замаар өгсөөд явж байсан чинь түс гэсэн дуу гарсан...Миний биед баруун хөлийн тойг яс хугарсан, баруун талын шанааны яс цөмөрсөн...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч М.ын “Би тэр өдөр хичээлдээ сууж байсан юм. Тэгээд хичээл тараад манай эмээ, ээж, аниа, нар сургууль дээр ээжийн машинтай ирээд намайг аваад... Тэгээд бид нар Шинэ хороо руу гэртээ харих гээд явж байсан чинь бид нарын урдаас нэг машин ирээд манай машины урд хэсэг рүү мөргөөд хажуу талаараа унасан. Тэгээд би машинаас буугаад замаар явж байсан машиныг зогсоогоод манай агаа үхчихлээ туслаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.ын “...төв орж том хүү г аваад тэгээд буцаад гэртээ харих гээд Шинэ хороо руу явдаг замаар буюу Соёмботой толгойн арын замаар явж байсан чинь шаргал өнгөтэй машин урсгал сөрж гарч ирээд миний машины урд хэсэг рүү мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Э.гийн “... хичээл тараад явж байхад манай ээж машинтай ирээд намайг төвөөс ирж авсан... Тэгээд би машины зүүн талын хойд талын суудал дээр суугаад гэртээ харих гээд шинэ хороо өгсөөд замаар явж байсан... Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Би ухаангүй байж байгаад 9 хоногийн дараа эмнэлэгт ухаан орсон...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.ын “...Тэр өдөр гэртээ байж байхад манай найз 4-р сургуулийн хажууд байна хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад яваад очсон чинь ганцаараа зогсож байсан. Тэгээд байж байхад талийгаач , Са- хоёр машинтай ирээд бид 4 нийлээд явж байхад талийгаач дэлгүүрийн гадаа зогсоод дэлгүүрээс 2 литрийн хэмжээтэй нийслэл нэртэй 2 ширхэг пиво аваад гараад ирсэн... Тэгээд бид 4 хамт яваад Са-ийн гэрт ороод нөгөө пивоо хувааж уусан... Дуусаад гараад харих гээд явж байхад талийгаач арал ороод хүнээс мөнгө аваад ирье гэсэн. Ингээд Са- машин бариад би жолоочийн хажуу арын суудал дээр суугаад жолоочийн хажуу урд суудал дээр суугаад миний хажууд буюу жолоочийн эсрэг талын арын суудал дээр суугаад уруудаад явж байсан. Тэгээд түс тас гэсэн дуу гараад явчихсан, тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг сэрсэн эмнэлэгт байсан... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн “Тэр өдөр орой 18 цагийн үед манай аав залгаад машинтай явж байгаад осолд орчихсон байна гэж ярьсан... Тэгээд тэр оройдоо Улаанбаатараас гараад ирээд эмнэлэгт очиход манай эхнэрийн нүүр нь хавдаад хөхөрчихсөн, хөл нь явж чадахгүй болчихсон байсан... Миний хүүгийн баруун хөл нь дунд чөмөг хэсгээрээ хугарсан байсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Дээрх ослын улмаас иргэн Х., А. нарын амь нас хохирсон болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 201930002 дугаартай “...Талийгаач Х.ын биед тархины дээд болон доод хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун чамархай болон дагз хэсгийн няцрал, уртавтар тархины ар хэсгийн цус хуралт, суурь ясны турк эмээлийн ар сэртэнгийн хугарал, тархины баруун зулай, дагзны ар хэсгийн тархины эдийн цус хуралт, баруун ташаа толгой, баруун далны ард цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Талийгаач Х.ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Х. нь тархины дээд болон доод хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, тархины баруун чамархай болон дагз хэсгийн няцрал, уртавтар тархины ар хэсгийн цус хуралт, суурь ясны турк эмээлийн ар сэртэнгийн хугарал, тархины баруун зулай, дагзны ар хэсгийн тархины эдийн цус хуралт гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 201930001 дугаартай “... Талийгаач А.ийн биед их тархины дагз болон орой хэсгийн цус хуралт болон эдийн няцрал, олон эрхтэний дутагдал, элэгний язрал, баруун уушигний цоорол, баруун бөөрний цус хуралт, цээжний хөндийн цус хуралт, баруун талын 3,4,6-р хавирганы хугарал, бүсэлхийн нугаламуудын баруун талын хажуугийн сэртэнгийн хугарал, ууцны нугаламын зүүн талдаа нүх дайрсан хугарал, баруун эгэмний хэсэгт цус хуралт, зүүн чихний гэдэсний дээд хэсэгт зулгаралт, цээжний баруун талд суганы урд шугамаар 5-6-р хавирганы түвшинд шарх, баруун өгзөгний дээд хэсэгт хөндлөн зулгаралт, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Талийгаач А.ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач А. нь их тархины дагз болон орой хэсгийн цус хуралт болон эдийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, олон эрхтэний дутагдлын улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлтээр, Хохирогч Э., Г. нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 201920007 дугаартай “... Иргэн Э.гийн биед суурь ясны урд дэлбээ ясны цууралт, хатуу хальс болон зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, духны хөндийн урд хана, баруун зүүн талын хацар яс, нүүр яс дотогшоо цөмөрсөн хугарал, гавал яс урдаасаа цөмөрсөн хугарал, ахар сүүлний 1-2-р нугалам дайрсан хугарал, хамрын хянга яс хугарал, хамрын таславч ясны муруйлт, духны зүүн дээд хэсэгт, зүүн гуяны дээд хэсэгт, баруун зүүн өгзөгний дээд хэсэгт зулгаралт, зүүн талын нүдний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 201920009 дугаартай “... Иргэн Г.ийн биед олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус, шингэн хуралт, хамрын таславч ясны муруйлт, духны зүүн хэсэгт, зүүн хөмсөгний хэсэгт шарх, шархны эргэн тойронд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун эрхий хурууны арын хэсэгт арьс нь хуурсан зулгаралт, эргэн тойронд нь цус хурсан, баруун өвдөгний хэсэгт, зүүн өвдөгний хэсэгт, зүүн бугалганы үений дотор хэсэгт цус хуралт, баруун шагайн үе бага зэрэг хавдар гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр, Хохирогч Б., Ё., Б. нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 201920010 дугаартай “... Иргэн Б.ын биед хацар яс, хоншоор ясны хугарал, баруун тойг ясны хугарал, тархи доргилт, баруун хацарт зулгаралт, баруун нүдний доод зовхины хэсэгт , баруун нүдний алимны хэсэгт цус хуралт, зүүн өвдөгний үений дотор хэсэгт, баруун гуяны дотор хэсэгт, баруун өвдөгний хэсэг хавдар цус хуралт, зүүн ташааны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 201920013 дугаартай “... Иргэн Ё.гийн биед зүүн талын чөмөгний далд доод 1/3 хэсгээрээ зөрөө багатай хугарал, тархи доргилт гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Ё.гийн биед учирсан зүүн талын чөмөгний далд доод 1/3 хэсгээрээ зөрөө багатай хугарал, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 201920016 дугаартай “... Иргэн Б.ын биед ууцны ясны S1-S4-р нугаламын нүх дайрсан зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун дух, баруун хөмсөгний хажууд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Б.ын биед учирсан ууцны ясны S1-S4-р нугаламын нүх дайрсан зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун дух, баруун хөмсөгний хажууд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр, Хохирогч Т., М. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 201920014 дугаартай “... Иргэн Т.ын биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн гэмтэл, зүүн ташаан толгойн урд хэсэгт 5х2 см улаан хүрэн өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 201920012 дугаартай “... Иргэн М.ын биед тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Иргэн М.ын биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэргийн үйл баримттай хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх мэдүүлгүүд болон зам тээврийн ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч Б.Са- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 3.6 “ нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн зам тээврийн ослын улмаас улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлд 2675000 төгрөгний хохирол учруулсан нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Шүүгдэгч болон хохирогч нар гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй байна. Тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. Хохирогч болон гэрчүүдээс хуульд заасан үндэслэл, журмаар мэдүүлэг авсан, тэдний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдлийг нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү шүүгдэгч Б.Са-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Б.Са-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогчид болон хохирогчийн өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудыг хэрэгт хавсаргуулж ирүүлсэн боловч тэдний хүсэлтээр энэ шүүх хуралдаанаар хохирлын талаар хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардал, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар дахин нэхэмжлэх эрхтэй. Харин хохирогч Г. шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 552420 төгрөг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон 552420 төгрөгийг шүүгдэгчээс 552420 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч Б.Са- нь гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дагуу шүүх хуралдааны завсарлагааны үеэр шүүгдэгч Б.Са- хохирогчид эмчилгээний зардалд 552420 төгрөгийг бэлнээр төлсөн учир хохирогч Г.д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн гэж үзлээ. Шүүгдэгч Б.Са- нь хохирогч Б., Ё. нарт 2180000 төгрөг, хохирогч Т.Эрдэнсувд,Э. нарт 3160000 төгрөг, хохирогч П.т 1000000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч П., Д., Б. нар шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Б.Са- нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Б.Са-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зохих хэсгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүдэгч болон түүний өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Хохирогч нарт бодит зардлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир шүүгдэгч Б.Са-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар эмчилгээ хийлгэж байгаа болон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэхгүй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ. Иймд шүүгдэгч Б.Са-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зам тээврийн ослын үеийн замын хөдөлгөөний дүрс бүхий бичлэгийг хуулбарласан DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Б.Са-ийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Киа Фронтер маркийн улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэсэн ачааны зориулалттай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Са- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,1.3, 1.4,1.5, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б-ийн Са-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар Шүүгдэгч Б. Са-ид 2 жил 1 /хоёр жил нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Са-ид ногдуулсан 02 жил 1 сарын / хоёр жил нэг / сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Са-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/ зургаа/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Са- хохирогч Г.д эмчилгээний зардалд 552420 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Са- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б., Ё. нарт 2180000 төгрөг, хохирогч Т.Эрдэнсувд, Э. нарт 3160000 төгрөг, хохирогч П.т 1000000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч П., Д. Б. нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Са-ид 06/зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүгдэгч Б.Са- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “зам тээврийн ослын үеийн замын хөдөлгөөний дүрс бүхий бичлэгийг хуулбарласан DVD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

10. Шүүгдэгч Б.Са-ийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Киа Фронтер маркийн улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэсэн ачааны зориулалттай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 зааснаар Б., Ё., Э., Т., М. , .

12.Шүүгдэгч Б.Са-ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

14.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА