Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01121

 

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01121

Төв айма

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, 3в-3 гудамж, 5 тоотод оршин суух, 32 настай, Боржигон овогт Санжаахүүгийн Шижиртуяа /РД:НЮ84010101/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Буурал багийн 1-1 тоотод оршин суух, 29 настай, эрэгтэй, Боржигон овогт Пүрэвийн Ариунтөгс /РД:НМ87102512/-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Шижиртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Шижиртуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд П.Ариунтөгстэй танилцаж, бидний дундаас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү А.Эрдэнэбилэг төрсөн. Хүүхдээ төрөхөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би өөрөө овоглох гэсэн боловч П.Ариунтөгс хөөцөлдөж байгаад өөрөөрөө хүүхдээ овоглосон. Төрсний гэрчилгээ нь П.Ариунтөгсөөр овоглож бичигдсэн. Ер нь хадам талынхантайгаа таарамжгүй харилцаанаас болоод тусдаа амьдарч эхэлсэн. Эхэн үедээ П.Ариунтөгс нь надтай амьдарна цаашид амьдралаа үргэлжлүүлнэ гэж хэлдэг байсан. Би 4 жил хүлээсэн. Эхний 2 жил ирэн очин байсан. Хүүхэдтэйгээр ирж уулзах байх гэж боддог. Хүү маань миний асрамжинд байдаг. Иймд П.Ариунтөгсөөс хүүхдийн тэтгэмжийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Ариунтөгс шүүхэд өгсөн тайлбартаа: Шижиртуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Хүү А.Эрдэнэбаяр нь миний хүү учир хуулийн дагуу тэтгэлэг төлнө. Шүүх хуралд би оролцохгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч Баатар-Эрдэнэг оролцуулж өгнө үү гэжээ. 

Шүүх, зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Шижиртуяа нь П.Ариунтөгсөд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухайнэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 25 дугаар зүйлийн 25.3-д эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж хуульд заажээ. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдынтайлбараас харахад С.Шижиртуяа, П.Ариунтөгс нарын хамтран амьдарч байх хугацаанд тэднийдундаас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Ариунтөгсийн Эрдэнэбаяр төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдон тогтоогдож байна. /хх 4/

Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хүү А.Эрдэнэбаярын эцэг П.Ариунтөгсөөр хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүү А.Эрдэнэбаяр нь эх С.Шижиртуяагийн асрамжинд байгааг дурдах нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч С.Шижиртуяа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

Харин хариуцагч П.Ариунтөгсөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 28209 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-тзааснаар 2013 оны 3 дугаар сарын 25--ны өдөр төрсөн хүү А.Эрдэнэбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Ариунтөгсөөр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг дурдсугай. 

  1. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Шижиртуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.Ариунтөгс нь 28209 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч П.Ариунтөгс шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ