Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 42

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга *******н овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт П-ийн Га-т Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ын ******* Хохирогчийн өмгөөлөгч ******* овогт *******ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Га-тод холбогдох 1923000280028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр аймгийн сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, аймаг сум багт орших хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой П-ийн Га-т /Регистрийн дугаар: ИЭ*******/

Шүүгдэгч П.Га-т 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ц.тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт П-ийн Га-т нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн сум баг “” гэх газар өвөлжиж байсан иргэн Ц.ийнд архи ууж байхдаа Ц.тай “чи архи уухаараа хүн зоддог” гэж маргалдан гэрээс гарч гэрийн гадна түүний нүүрэнд гараараа цохих өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал Д.Га-т өөрийг нь зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.ийн “...Га- ах хөтөлгөө морьтой ирсэн. Тэгээд Га- ах гэрт орж ирээд урд шөнө архи уучихлаа шар тайлах юм байна уу гэхээр нь би нутгийн ах ирлээ гээд 0.5 литрийн шилтэй архи задалж өгсөн... Тэгээд жоохон уугаад сууж байтал Га-т ах аа чи архи уухаараа яахаараа дандаа хүн зодож байдаг юм гээд маргалдаад байхаар нь Га-т ахын толгой руу хальт цохиж авсан. Тэгсэн чинь Га-т ах босож ирээд намайг чирээд гэрийн хаалгаар гарах үедээ нүүр рүү 2 удаа хальт цохиж авсан. Тэгээд гаргаад нүүрэн дээр гутлаараа дэвссэн. Тэгээд би архи уусан байсан болохоор ухаангүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нартай хамт байсан Ц.ийг П.Га-т зодсон талаар мэдүүлсэн гэрч А.ын “..., /Га-т/ хоёр нэг нутгийн хүмүүс гээд юм ярьж инээлдээд ойгүй байсан. Тэгээд жоохон сууж байгаад нь чи намайг зодож байсан гээд маргалдаж ыгаа толгой руу нь хальт цохиж авсан, тэгээд тэр хоёр босож ирээд түлхэлцээд гэрийн хаалгаар гараад явсан. Тэгээд бид хоёр араас нь гарсан чинь дээр, доороо гаралцаад байж байсан... Тэгээд бид хоёр гарч ирж салгаад ыг морин дээр нь мордуулаад араар нь сундаллаж суугаад хөтөлгөө морийг унаад ханан руу гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр, дээрх гэрч хохирогч нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.ын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Ц.ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 201920031 дугаартай шинжээчийн “...Иргэн Ц.ийн биед хамрын таславч ясны хугарал, муруйлт, баруун, зүүн хацар ясны хугарал, дээд эрүү ясны хугарал, хацрын нум, сэртэнгийн хугарал, хацар ясны шонтон суурь хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Ц.ийн биед учирсан хамрын таславч ясны хугарал, муруйлт, баруун, зүүн хацар ясны хугарал, дээд эрүү ясны хугарал, хацрын нум, сэртэнгийн хугарал, хацар ясны шонтон суурь хэсгийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч П.Га-т нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. П.Га-т нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч П.Га-т иргэн Ц.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд П.Га-тыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч шүүгдэгчээс нийт 4000000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж шүүх хуралдаанд 2000000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан байна. Хохирогч эмчилгээнд 1495030 төгрөгийн зардал гаргасан хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч 1500000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт, хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгч нь 500000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Га-тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид торгох ялыг доод хэжээгээр оногдуулж өгнө үү гэснийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт П-ийн Га-тыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Га-тыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Га-тод оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч П.Га-т нь 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч П.Га-тод өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг Ерөөл нэртэй архины шилийг устгасугай.

7. Шүүгдэгчийн өмчлөлөөс 10 тооны эр хонийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 500000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ