Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 43

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч овогт Э-ийн Мэ- овогт Д-ын Лх- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Мэ-, Д.Лх- нарт холбогдох 1920001001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-н хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой Э-ийн Мэ- /Регистрийн дугаар: ИК********/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын багийн хэсэг тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой Д-ын Лх-, /Регистрийн дугаар: ИК******/

Шүүгдэгч Э.Мэ-, Д.Лх- нар нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч нарыг хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт Э-ийн Мэ- нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтуугаар ******* аймгийн ******* сумын багийн 1-р 60-н айлын урд талбайд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах ахлагч Б.ы эрүүлжүүлэх байранд хүргэх гэсэн шаардлагыг эсэргүүцэн түүнийг “...би та нарыг тэжээдэг, муу гөлөгнүүд минь...” гэж хэлэн түүнийг зүүн шанаан тус газарт нь гараараа цохисон, тухайн цаг хугацаанд шүүгдэгч овогт Д-ын Лх- албан үүргээ гүйцэтгэж явсан жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Г. түүнийг машинд нь суулгах гэхэд эсэргүүцэн хоолойг нь боож, цамцыг нь урсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал цагдаагийн байгууллагад хүмүүс зодолдоод байсан дуудлагын дагуу ******* аймгийн багийн 1-р 60-н айлын гадаа очиход Э.Мэ-, Д.Лх- нар нь биеэ авч явах чадваргүй согтуу байсан, цагдаагийн ахмад Г. Д.Лх-г машинд суулгах гэхэд хүч хэрэглэн эсэргүүцсэн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.ы “ ... багийн нутаг 1-р 60 айлын дүгээр орцны давхарт хүмүүс зодолдоод байна гэх... дуудлагын дагуу жижүүрийн жолооч, цагдаагийн ахлагч гийн хамт очих үед дүгээр орцны үүдэн дээр буюу машины зогсоол дээр ногоон өнгийн прүс-10 машины ард буюу машины зогсоол дээр /газарт/ эрэгтэй хүн хэвтэж байсан, ногоон машины хажуу талд улаан цамцтай эрэгтэй хүн, шанаа нь шалбарсан, завьжнаас нь цус гарчихсан орилоод, агсам тавиад байж байсан, тэр залуугийн хажууд хоёр эмэгтэй хүн байсан, тэгээд нөгөө залуу дээр явж очоод ...энэ хүн яасан юм бэ гэсэн чинь нэг эмэгтэй нь наад хүн чинь манай нөхөр байгаа юм, архи уугаад тасарчихсан, бид хоёр машинд суулгах гэхээр даахгүй байгаа юм гээд яриад зогсож байгаад нөгөө залууг машинд нь оруулах гэсэн чинь нөгөө эмэгтэй миний машин асахгүй байгаа юмаа гэхээр нь би д ...машиныг нь асаагаад өг, наад хүн чинь газарт хэвтэж байгаад хөл, гар нь хөлдчихвий, манай машинд суулгачих гээд цагдаагийн машины арын суудал дээр оруулаад хэвтүүлсэн, тэр хүмүүсийн машиныг нь асааж өгөх гээд байж байхад Мэ- нь ирээд та нар шиг гөлөгнүүд юу юм бэ, ална гээд над руу дайраад, эхнэрээ чирээд яваад байхаар нь би тэр залуугийн гараас нь бариад зогсож байхад ахлах ахлагч , дэд ахлагч хоёр ирсэн, тэгэхээр нь би ыг энэ хүнийг аваад яв, наад хүн чинь шаардлага эсэргүүцээд, хэл амаар доромжлоод байна, авч яваад эрүүлжүүлэх байранд хийчих гэж хэлээд Мэ-ыг, д хүлээлгэж өгөөд би явах гээд машинруугаа явж байхад тэр хүмүүсийн машиныг асаасан, тэгээд цагдаагийн машинд байгаа залууг өөрийнх нь машинд нь суулгах гээд өргөсөн чинь тэр залуу манай жолооч г заамдаж аваад, чамайг ална, муу гөлөгнүүд гээд мөргөх гээд байхаар нь би тэр хоёрын дундуур нь орж салгасан, тэр үед нөгөө залуу чинь миний цамцнаас барьж аваад намайг боогоод, мөргөх гээд миний цамцнаас зүүгдээд, цамц ураад хаячихсан юм, тэгэхээр нь би тэр залуугийн гарыг нь бариад өөрөөсөө салгасан...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Б.Лх-д шаардлага тавихад эсэргүүцэж цохисон талаар мэдүүлсэн хохирогч Д.ы “... би ... багийн 60 айлын гадаа... ирсэн чинь ...ерөнхий жижүүр ахмад , надад хандаад энэ хүнийг аваад яв эрүүлжүүлэх байранд хүргэж өг гэхээр нь би нөгөө хүнийг нь аваад та ингэж болохгүй гэсэн чинь нөгөө хүн чинь над руу дайраад, би та нарыг тэжээдэг, муу гөлөгнүүд минь гээд намайг хэл амаар доромжилсон, тэгээд нөгөө хүнийг машинд суулгах гэсэн чинь миний шанааруу 2- удаа цохиод авсан, би тэр үед юм хэлээгүй нөгөө хүнийг аваад машинд суулгаад эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэсэн мэдүүлгээр болон дээрх хохирогч нарын мэдүүлгийг баталж мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Г.гийн “... бид хоёр 60 айлын гадаа яваад ирсэн чинь а/х , а/ч хоёртой хамт хоёр залуу байсан, бас хоёр эмэгтэй хамт байсан, тэр хүмүүс , нарыг хэл амаар доромжлоод зогсож байсан, тэгээд а/х , ыг наад хүнээ аваад яв, цагдаа дээр аваачаад эрүүлжүүлэх байранд хийчих гэхээр нь а/а бид хоёр нөгөө хүнийг нь аваад машинд суулгах гэсэн чинь тэр хүн машинд суухгүй, та нар юу юм бэ, муу гөлөгнүүд гээд а/а ы зүүн шанааруу нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан, тэгээд а/а бид хоёр нөгөө хүнийг машинд суулгаад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлгээр болон гэрч гийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлгийн агуулга болон өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хохирогч Г. нь Цагдаагийн Ерөнхий газрын 201 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 195 дугаар тушаалаар 201 оны 0 дүгээр сарын 0-нөөс эхлэн ******* аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицероор ажилласан нь Цагдаагийн газрын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдлээр, Б. нь ******* аймгийн Цагдаагийн газрын даргын 2018 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар ******* аймгийн ******* сумын Товцог багийн цагдаагаар томилогдон ажилласан бөгөөд тухайн үед Г., Б. нар нь албан үүргээ гүйцэтгэж явсан нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн Цагдаагийн газрын жижүүр эргүүл, саатуулах байранд ажиллах алба хаагчдын томилгоо, томилгоонд өөрчлөлт орсон тэмдэглэлээр нотлогджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5. дэх хэсэгт зааснаар цагдаагийн албан хаагч согтууруулах ундаа, ...хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хамгаалах хүнд, эсхүл... согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба уг шаардлагыг мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Э.Мэ- цагдаагийн албан хаагч Б.ы албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан “эрүүлжүүлэх байранд хүргэнэ” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн, шүүгдэгч Б.Лх- цагдаагийн ахмад Г.ы “машиндаа суу” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Э.Мэ-, Д.Лх- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч нар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлээгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй байна. Прокурор Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүхэд шилжүүлсэн учир мөн хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 6.8 дугаар зүйлийн , 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Э-ийн Мэ-, овогт Д-ын Лх- нарыг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Мэ-ыг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Лх-г Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.Мэ-, Д.Лх- нарт оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

. Шүүгдэгч Э.Мэ-, Д.Лх- нарт нь 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Э.Мэ-, Д.Лх- нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч эзэмшлийн mazda proceed маркийн улаан өнгөтэй 15-1 ЗАН улсын дугаартай бага оврын ачааны автомашин 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн 5/18 дугаартай тогтоол, Д.Лх-гийн эзэмшлийн huwai маркийн шаргал өнгийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 0 дүгээр сарын 0-ний өдрийн 5/19 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нар хохирол энхэмжлээгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ