| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0044/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 44
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт Ц-ын Да- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Да-д холбогдох 1923000250034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, ах, эгч нарын хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай. ял шийтгүүлж байгаагүй. Хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ц-ын Да- Регистрийн дугаар: /ИА*******/
Шүүгдэгч Ц.Да- нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумын нутаг “Оргиу” гэх газраас иргэн Д.ийн алдсан 42 тооны ямааг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Да- нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Оргиу” гэх газраас бэлчээрээсээ тасарсан Д.ийн 42 тооны ямааг завшсан хэргийн үйл баримт нь ямаагаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.ийн “...Манайх ******* багийн Оргиу гэх газар хэдэн малаа малладаг. ...өдөр 18 цагийн орчим малаа хурааж тоолоход ямаа дутсан байсан. Би ямааныхаа учрыг олж хохиролгүй болсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.ы “...2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Оргиу гэдэг уулын ар хэсэг рүү дурандахад ойролцоогоор 30-40 тооны ямаа байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч У.ийн “ ... 40 орчим ямаа туугаад ирсэн. Тасдаж ирсэн ямаагаа Портер машин дээр ачаад ******* сумын төв орж дэлгүүрээс 2 том пиво, печень зэрэг зүйл аваад буцаж сумын төвөөс гарч Алгийн дөрөлж өгсдөг хэсэг рүү явдаг жалганд очоод нядлая...” гэсэн мэдүүлэг, Гэрч Р.ын “ Да- уулын орой дээрээс дуудахаар нь яваад очтол 40 орчим ямаанууд хариулж байхаар нь юу хийж байгаа гэтэл та 2 наад ямаануудаа хариулж бай...гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Да-ын хэргээ хүлээн мэдүүлсэн “ ...Оргиу гээд уулын орой дээр гарахад хэдэн ямаа тасарчихсан байхаар нь доош бэл рүү хогийн ам руу чигтээ Мэргэний үзүүр лүү тууж найз , 2 руу утасдаж хэдэн ямааны ажил байна хүрээд ир гэсэн. Анх дуудахдаа ямаа гаргах ажил байна хүрээд ир. ...тэр хоёрт манай өөрийн ямаанууд ...аав ээжид мэдэгдэлгүй аймаг оруулаад зарчихья гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Ц.Да-ын үйлдлийн улмаас хохирогч Д.д 2.380.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйлийг буюу хохирогч Д.ийн алдсан 42 тооны ямааг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Иймд шүүгдэгч Ц.Да-ыг бусдын эзэмшлийн 42 тооны ямааг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.Да-ын хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч нь, эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно. Шүүгдэгч Ц.Да- нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу Цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд үүргээ биелүүлээгүй байна. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Да-ыг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч Ц.Да- гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирогч Д. нь шүүгдэгч Ц.Да-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.Да-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.Да-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.Да- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Ц-ын Да-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Да-ыг 2000 / хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000/ хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Да-ы оногдуулсан 2000 / хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.000/ хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04/ дөрөв / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч Ц.Да-д 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ц.Да-ын хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА