Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/01129

 

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2016/01129

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуут амины орон сууц, 7 дугаар гудамж, 191 тоотод байрлах Гэрэлт өндөр цамхаг ХХК-ийн /РД:5697786/ нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, Дэнжийн 7-7 тоотод оршин суух, Голомт овогт Болдбаатарын Хишигбаатар /РД:НЭ93042210/-д холбогдох,

3.242.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Гэрэлт өндөр цамхаг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Хишигбаатар нь манай барьцаалан зээлдүүлэх газар мэргэжилтнээр 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд ажиллах хугацаандаа өөрийн нэр дээр зээлийн гэрээ үйлдэн бэлэн мөнгө авах, таньдаг хүмүүсийнхээ нэр дээр эвдэрхий нөүтбүүк, гар утсаар зээлийн гэрээ үйлдэх, ах, эгч, найз нөхдийнхөө эд зүйлсийг хэд дахин өндөр үнэлж авах зэрэг үйлдэл хийж байсан нь ажил хүлээлцэх тооллогоор нотлогдсон. Тухайн эд зүйлсээ зарж зарим хэсгийг нь ах, дүүгийнх гэж гуйгаад авч яваад мөнгийг нь авч ирнэ гээд эхнэр Даваасүрэнгийн Нямсүрэнтэй хамт бүх тооллогын дүнг өөрсдөө хүлээн зөвшөөрөн 7 хоногийн хугацаа өгчих хариуцлагатай мөнгийг нь авч ирнэ гээд явсан. Манайд ажиллаж байх хугацаанд Grand mark-2 автомашин худалдан авсан. Энэ автомашин худалдан авсан мөнгийг ийм замаар төлсөн гэдэг нь зээлийн гэрээнүүдийн тооллого хийж байх явцад машин худалдаж авсан хүнийхээ нэр дээр зээлийн гэрээ үйлдэн бэлэн мөнгө гаргаж өгсөн үйлдлээр нотлогдсон. Мөн эхнэр Д.Нямсүрэн нь манай барьцаалан зээлдүүлэх газраас гэрээний хугацаа дуусч борлуулагдах гэж байсан 6 ширхэг мөнгөн аягыг өөрийн ээж, аав хоёрт өгч мөнгийг нь дансаар шилжүүлье гээд авч яваад одоог хүртэл алга болсон. Иймд Б.Хишигбаатараас 3.242.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Гэрэлт өндөр цамхаг ХХК нь хариуцагч Б.Хишигбаатараас 3.242.000 төгрөггаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Хишигбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 3.242.000 төгрөгийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төлжээ. 

Үлдэх 2.242.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 1-нд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 79/

Тус хариу тайлбарт: Гэрэлт өндөр цамхаг ХХК-ийн 3.242.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг өгч, үлдсэн 2.242.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гэхэд төлж дуусгана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Хишигбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлсөн, мөн үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.720 төгрөгөөс 33411төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 36309 төгрөгийг, хариуцагч Б.Хишигбаатараас 33411 төгрөгийг тус тус гаргуулж,нэхэмжлэгч Гэрэлт өндөр цамхаг ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Гэрэлт өндөр цамхаг ХХК-ийн нэхэмжилсэн 3.242.000 төгрөгөөс хариуцагч Б.Хишигбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн, үлдэх 2.242.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 1-ны өдөрт багтааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.720 төгрөгөөс 33411төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 36309 төгрөгийг, хариуцагч Б.Хишигбаатараас 33411 төгрөгийг тус тус гаргуулж,нэхэмжлэгч Гэрэлт өндөр цамхаг ХХК-д буцаан олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ