Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 46

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт гийн Шүүгдэгч овогт Б-ийн Тө- Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт гийн Хохирогч овогт ийн ******* Хохирогчийн өмгөөлөгч овогт ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тө-өд холбогдох 1923000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, З гагнуурчин, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум, Чигэстэй багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Б-ийн Тө- Регистрийн дугаар: / ИГ*******/

Шүүгдэгч Б.Тө- нь иргэн Г.*******г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Тө- нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран” баарны гадаа үүдэнд гарнаас татаж хаалга мөргүүллээ гэсэн шалтгаанаар иргэн Г.*******гийн нүүрэн тус газарт гараараа цохисон хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******гийн “...Тэр өдөр орой 19 цагийн үед Наран баарны караокед нь ганцаараа ороод дуулж сууж байгаад 21 цагийн үед доошоо баар луу нь орсон. Тэгээд хоёр найзтайгаа таараад тэдний ширээн дээр сууж юм ярьж байгаад би Тө-ийн ширээн дээр очиж суугаад Тө-ийг хоёулаа гарч уулзъя гээд цуг гарсан. Тэгээд гадаа үүдэн дээр гараад довжооноос буугаад зогссон чинь ямар ч үгийн зөрүүгүй намайг Тө- шууд нүүр лүү цохисон. Тэгээд би доош нүүрээ дарж сууж байгаад босоод баарлуу араас нь ороход Тө- баарнаас гараад явсан байсан. ...Баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Үүнээс шалтгаалж миний хамар мурийж хацарын тулгуур яс хугарсан гэсэн зүүн нүд хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Улаанбаатар хот орж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн юм” гэсэн мэдүүлэг, Хэргийн үйл явдлыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Д.*******гийн “...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...******* Тө-ийг ...хүчтэй татаад хаалга мөргүүлээд чирээд гарсан чинь Тө- өө яаж байна аа гээд *******г гараараа нэг цохичих шиг болсон. ******* доош нүүрээ дараад суучихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.*******ийн “...Баарнаас хоёр залуу гарч ирээд нэг нь нэгнийгээ үг дуугүй баруун гараараа нүүр лүү нь цохиж байгаа харагдаж байсан. Тэгээд зодуулсан залуу нүүрээ бариад доош суусан. Хамраас нь цус гарч байгаа харагдсан. ... Зодуулдаг нь хар өнгийн куртик хар өмдтэй. Намхан нуруутай. Зоддог нь алгалсан өнгийн цамцтай доогуураа жинсэн өмдтэй байсан. ...өндөр нуруутай байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.гийн “... Наран баарны урд таксинд явдаг танидаг ах таараад машинд нь ороод юм яриад сууж байсан. Тэгсэн Наран баарнаас ******* нэг өндөр дүү ахтай гарч ирж харагдсан. Гарч ирээд тэр өндөр ах нь *******г баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд ******* хамрын цус гараад тонгойгоод суусан чинь баарнаас нь хүмүүс гарч ирээд хамрыг үзэж хараад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг, Өөрийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн Б.Тө-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...манай үеийн зүс таних залуу Г.******* хүрч ирээд хоёулаа уулзъя гээд цуг Наран баарнаас гарсан. Гарч явахдаа ******* намайг барьж аваад хаалганы хажуу талын багана руу мөргүүлсэн. Тэгэхээр нь би баарны үүдэнд гарангуутаа *******г баруун гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд буцаад баар луу ороод найз нарыгаа явья гээд дагуулаад цуг гараад явсан” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Г.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 201920045 дугаартай “ Иргэн Г.*******гийн биед: Хамрын нурууны муруйлт, хамрын хянга ясны хугарал, хацар яс хамрын яс нийлсэн хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь хохирогчийн зааж байгаа хугацаатай тохирч байна. Шинэ гэмтэл байна. Иргэн Г.*******гийн хамрын нурууны муруйлт, хамрын хянга ясны хугарал, хацар яс хамрын яс нийлсэн хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгч Б.Тө-ийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүгдэгч Б.Тө- нь иргэн Г.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Тө-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Г.******* нь шүүгдэгч Б.Тө-өөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8784310 төгрөг нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтыг цуглуулж хэрэгт хавсаргажээ. Шүүгдэгч Б.Тө- нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Хохирогч Г.*******д шүүгдэгч Б.Тө-өөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3000000 төгрөг төлсөн болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5784310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хохирогчийн гаргаж өгсөн нэхэмжлэлд холбогдох баримтуудыг үнэлж хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа баримтад бичигдсэн зардлуудыг хохиролд тооцон гаргуулах үндэстэй. Тухайлбал хавтас хэргийн 54, 53 дугаар хуудсанд авагдсан Г.*******гийн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 120000 төгрөг, замын зардал 103800 төгрөг, 55 дугаар хуудсанд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсний төлбөр 76194 төгрөг, Эрүүл энх баяс эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон хамар засах эмчилгээ хийлгэсний төлбөр 3500000 төгрөг, 57 дугаар хуудсанд авагдсан эмийн зардал 8600 төгрөг, эмийн зардал 102000 төгрөг, эмийн зардал 86000 төгрөг, эмийн зардал 84400 төгрөг нийт 4458994 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан учир шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан 62000 төгрөгийн шатахуун авсан баримтууд байгаа боловч шатахууныг нь хэн, ямар зорилгоор авсан нь тодорхой бус, уг зардлыг хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй байна. Мөн хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэсэн 116700 төгрөгийн зардлыг хэн ямар зорилгоор авсан нь тодорхойгүй бөгөөд хүний ердийн хэрэглээний хоол, хүнсний бүтээгдэхүүн байх тул эмчилгээ сувилгаатай холбогдох гарсан нэмэгдэл хоолны зардал гэж үзэхгүй. Түүнчлэн хавтаст хэргийн 61 дүгээр хуудсан авагдсан 8300 төгрөгийн, 62 дугаар хуудсанд авагдсан 15950 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын баримтуудаар гарсан зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, уг зардлыг хохирогч зарцуулсан эсэх нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээс гаргуулахгүй. Хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 431766 төгрөг эрүүл мэндийн даатгалаас төлөгдсөн учир уг зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Иймд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан шууд зардалд тооцохгүй дээрх зардлууд буюу нийт 634716 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хохирогч Г.******* гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэсэн нь хэрэгт авагдсан түүний эмчлүүлэгчийн картаар тогтоогдож байна. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр БОБАБО инвест ХХК-аас титан ялтас гэх бүтээгдэхүүн 3750000 төгрөгөөр худалдан авсан гэх баримтыг ирүүлсэн байна. Гэвч энэ бүтээгдэхүүнийг хохирогчид хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй эмчлүүлэгчийн картанд энэ талаараа тусгаагүй байх тул энэ зардал болон цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Ийнхүү хохирогчийн нэхэмжилсэн нийт 5788310 төгрөгөөс 634716 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, 1399594 төгрөгийг шүүгдэгч Б.Тө-өөс гаргуулж хохирогч Г.*******д олгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Тө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Тө-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлын тодорхой хэсэг болох 3000000 төгрөгийг төлсөн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанаар гарсан 1399594 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тө-ийг “архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох" үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүх шүүгдэгч Б.Тө-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Шүүгдэгчийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий TOSHIBA маркийн лед телевизор, 350.000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин зэргийг битүүмжилж хувьд ногдох хөрөнгөөс 1000000 төгрөгийн үнэ бүхий битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Тө- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Б-ийн Тө-ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тө-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тө-өд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Тө- нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Б.Тө-өд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 5788310 төгрөгөөс 634716 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, 1399594 төгрөгийг шүүгдэгч Б.Тө-өөс гаргуулж, хохирогч Г.*******д олгож, хохирогч бусад зардал болон цаашид эмчлүүлэхтэй холбогдсон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Б.Тө-ийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий TOSHIBA маркийн лед телевизор, 350.000 төгрөгийн үнэ бүхий угаалгын машин зэргийг битүүмжилж хувьд ногдох хөрөнгөөс 1000000 төгрөгийн үнэ бүхий битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шүүгдэгч Б.Тө- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА