Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Ш.М, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002820205 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Ш.М,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Гийг зодож зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ш.Мөнхзулузага мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... би 2019.03.14-ний өдөр үдээс өмнө нь би Пгийн гэрт очиход тэднийд Б, П 2 байсан. Тэгээд удаагүй тэднийд М.Гэ, Г нар ороод ирсэн. Гэ орж ирээд гутлын ул долоо би 2-3 жил шоронд яваад ирсэн гээд намайг доромжлоод байсан. Б их монгол нэртэй 0,75 литрийн цагаан архи гаргаж ирээд бид нартай хувааж уусгаад дууссаны дараа гэрээс П, араас нь Б тэгээд ******* гарсан би хамгийн сүүлд гарсан. Гэрээс гараад ирсэн чинь Гэ надад юу ч хэлэхгүй дээлийн захнаас боосон. Тэгээд миний амнаас цус гараад, нүд бүрэлзээд, шүлс залгиж болохгүй байхаар нь би баруун гараа зангидаж байгаад нүүр хэсэгт нь цохиод би газар унасан. Тэгээд босоод ирсэн чинь Ган- Эрдэнийн зүүн нүдний хажуу талаас жоохон цус гарчихсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.М нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Г.Гэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... миний зүүн нүдэнд хиймэл нүд хийнэ гэж эмч хэлсэн. Тэрний эмчилгээний 15 сая төгрөгийн зардал гарахаар юм байна лээ. Тэр эмчилгээний мөнгийг гаргуулмаар байна. Мотоциклийн түлхүүрийг баруун гар талдаа барьсан байсан. Би өөрийнхөө гэрээс гарахдаа 1 рунк архи уугаад гарсан. Сайн санаж байна гартаа түлхүүр барьчихсан байсан. Пгийнд ууж байсан “Их монгол” нэртэй 0.75 литрийн шилний тал архинаас, Б надад хоолны аяганы талаар хийж өгөөд би ууссан тэнд байсан хүмүүс аяганы талаар нэг, нэг хийж өгөөд тэр шилтэй архи дууссан. Тэр шилтэй архийг Б, П, М бид дөрөв дөрвүүлээ хувааж ууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

... Би цохисон зүйл байхгүй огт маргалдаагүй. М гэрээс түрүүлж гарсан намайг араас нь гарахад миний өмнөөс шууд мотоциклын түлхүүрээр цохисон. Мотоциклын түлхүүр байсан би оосрыг нь хараагүй. Намайг гарахад гарынхаа салаанд хийсэн байсан тэгээд би чи миний нүдийг сохолчихлоо гэхэд М юм хэлэхгүй зогсоод байсан намайг тэгж хэлэхэд П хажууд байсан. Би *******ийг боогоогүй тийм зүйл болоогүй. Би нүд сохолчихлоо гээд энгэрээс нь барьж авсан тэгэхдээ дээлийг нь урсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 150/

...түлхүүр байсныг би харсан надаас өөр хүн хараагүй болохоор нотлох, гэрчлэх хүн байхгүй байна. М бид хоёрын хооронд болсон үйл явдлыг тэнд байсан хүмүүсээс хэн ч хараагүй. Гэрийн гадаа ойр хавьд хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/

4. Хохирогч М.Гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

... Пгийнд ууж байсан “Их монгол” нэртэй 0.75 литрийн шилний тал архинаас, Б надад хоолны аяганы талаар хийж өгөөд би ууссан тэгээд аягыг нь өгөөд гартал гадаа М байсан тэгтэл миний нүд лүү ганц цохисон аль гараараа цохисныг нь би сайн мэдэхгүй байна. Би *******ын мөрнөөс нь дугтарч унгаасан тэгээд би гараа цохчихгүй яав даа гэсэн тэгтэл М яваад өгсөн би цусаа тогтоох гээд цасаар дарсан миний нүднээс их хэмжээний цус гараад тогтохгүй байсан болохоор би эмч дуудсан. П *******, М бид дөрөв л байсан би Мтай хэрэлдэж маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/

5. Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...би 2019-03-14-ны өдөр Гийнд очиж Гийг аваад Пгийнд бид 2 цуг очсон. Тэднийд П, М, Б нар байсан. Гэрт ороод удаагүй байтал Б “Их монгол” нэртэй 0,75 литрийн шилний хагас цагаан архи гаргаж ирээд тэнд байсан хүмүүст болон надад хийж өгсөн. Би тэр хийж өгсөн архийг нь ууссан. Тэгээд ч дундуур архи байсан болохоор 4-үүлээ нэг, нэг уугаад архи дууссан. Тэгээд би гэрээс гараад шинэ сум руу хүнтэй уулзах гээд явсан. Намайг гэрээс гарахад гэрт П, М, Б, Гэ нар үлдсэн. Тэгээд юу болсныг нь мэдээгүй би цаг гарны дараа эргээд Пгийнд очиход Гийн зүүн нүднээс цус болцон харагдсан хажууд нь П, М 2 байсан. Тэгээд би нэг их тоогоогүй гэр слүүгээ явсан юу болсныг асуугаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/

6. Гэрч А.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 он 03 дугаар сарын 14-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна өдөр болж байхад Пгийн гэр яваад очиход гэрт нь П, М нар байсан. намайг гэрт нь ирэхэд М энгэрээсээ 0,75л “Их монгол” нэртэй архи гаргаж ирээд бид 3 хамт уух гээд сууж байхад 10 орчим минутын дараа Г, Гэ нар хамт ирсэн. Ирснээс хойш 30-40 минутын дараа ууж байсан архи дуусах болж байх үед П гэрээс гараад явсан, араас нь Г гараад мотоциклоо асаагаад шинэ сум орно гээд явсан, араас нь би гараад 0 ороод гараад ирсэн чинь гэрт үлсэн байсан М, Гэ нар барьцалдаад авсан зогсож байсан. Салгах гээд очтол нүдний дээд доод тал орчмоос цус гараад тогтохгүй байсан болохоор усаар угааж өгөөд П гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан. Тэгээд би тэндээс хөдлөөд явсан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

...бид 3 гэрт хэнтэй ч маргаан хийгээгүй зүгээр байж байгаад гараад явсан 00 ороод гараад иртэл тэр 2 гэрийн гадаа хоорондоо зууралдсан байдалтай байсан. Би очоод салгаад Ш.М хөдөө хүнс гаргана гээд явсан. Гийг П гэрт нь хүргэж өгсөн. Намайг салгахад л лав *******ын гарт нь юм харагдаагүй, мотоциклын түлхүүр нь толгойд нь байсан гэж ярьж байсан би тэрийг хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

7. Гэрч Т.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд ундаа уучхаад мотоциклоо янзлах гээд байж байтал Б, М нар манайд ирсэн. манайд ороод юм ярьж сууж байгаа танайд ганц шил архи уучих уу? гэхээр нь тэг тэг гэж хэлээд би орж гараад мотоциклоо янзлаад байж байхад Гэ, Г нар 10-20 минутын дараа ирсэн. Гэ надтай уулзах гэсэн юм гэхээр нь орж бай би яваад орно гэж хэлээд араас нь орсон. Гэрт ортол Б, М нар 1 шилтэй архиа талдаа ортол уусан байсан, Үлдсэн тал шил архийг Гэ, Г нар нийлээд дөрвүүлээ хувааж уугаад бараг дуусах дөхөж байхад би гэрээс гарсан, миний араас Г гарч ирээд шинэ сум явлаа гээд гарсан, удалгүй Б гараад 00 орж байх үед М, Гэ хоёр гарч ирэнгүүтээ зодолдож эхлэнгүүт нь би гүйгээд очтол М газарт уначихсан Гэ тонгойгоод нүүрээ дарчихсан байж байсан. Би хамар луу нь цохисон юм шиг байна гэж бодоод хартал нүдний орчмоос цус гараад тогтохгүй байхаар нь цаасаа арчаад, усаар угааж байгаад яаж байна гэхэд нэг нүдээ дараад ээлжилж харж үзээд харж л байна зүгээр гэхээр нь цагдаа, эмнэлэгт дуудлага өгнө гэхэд гэр хүргээд өгчих дуудлага өгч болохгүй шүү гэхээр нь гэр нь хүргэж өгөхөд хүү нь ганцаараа байсан. хүүтэй нь уулзаад нүднээс нь цус их гарсан шүү гэж хэлээд явсан. Гэ нь нүүрэнд нь ямар нэгэн шарх, цус гоожсон зүйл байгаагүй хэвийн байсан. Гэрт байсан 5 хүнээс би архи уугаагүй, М, Гэ, Г, Б дөрөв 1 шил 0,75л архи хувааж уусан болохоор хэн хэн нь согтож байсан гэхдээ тийм их согтоогүй байсан гуйвах эсхүл агсан тавих хэмжээнд хүрээгүй байсан...гэх мэдүүлэг /19-21/

...би гэрийн баруун талд мотоциклоо янзлаад гадаа байсан....чимээ гарахаар нь тойроод иртэл тэр хоёр 2 талд суучихсан байсан. Би тэр 2-ийн гэрээс гарч ирэхийг би хараагүй би тэр 2-ийн эсрэг талд байсан. Мд ил харагдах шарх, сорив байгаагүй, Гийн зүүн нүднээс л цус гарчихсан сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/

8. Шүүгдэгч Ш.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

... 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 12 цагийг нь үед П ахынд байж байхад Б ах орж ирсэн юм ярьж сууж байгаад Б ахаа ганц шил архи байна уух уу? гэхэд гараад ир гэсэн. Тэгээд П, Б ах бид 3 хамт суугаад 0,75л архийг талдаа ортол ууж байсан чинь хаалга дугараад П ах хаалга нээж өгөөд гаднаа үлдээд мотоциклоо янзлаад үлдсэн. Гаднаас Гэ, Г нар, орж ирсэн. Тэгээд бид 4 ууж байсан архиа дуусах гэж байхад Г ах шинэ сум орох гээд гараад явсан араас нь Б, Гэ бид 3 үлдсэн байхад Гэ ах намайг май гутлын ул долоо, 2-3 жил шоронд яваад ирсэн хүн шүү гээд над руу гутлын улаа өргөж байхад Б ах харж байгаад гараад явсан, араас нь Гэ" ах гараад явахаар нь би дагаад гарсан чинь гарч ирэнгүүтээ намайг гэрийн үүдэнд дээлийн зах, дотуур нь байсан цамцны захаар бооход би толгой эргээд нүд харанхуйлаад байхаар нь баруун гараараа хагас атгаад цохиод түлхтэл би би толгой эргээд хойшоо унаад босож ирсэн чинь Гэ ах тонгойгоод сууж байсан юу болсон бэ гээд харахад нүдний дээд тал болон доод талын зовхи нь шалбарсан доод талаас нь цус гарч байсан. Тухайн үед нүд чинь гайгүй юу гэхэд зүгээр зүгээр юм харж байна. Эмнэлэг, цагдаа хэрэггүй гэж хэлхээр нь би хөдөө хүнсэндээ явах гэж байсан болохоор явсан. Хөдөө яваад эргээд иртэл ******* ах аймаг явсан цагдаагаас дуудаж байна гэсэн. Их согтсон хүн байгаагүй. Гэ ах ирэхдээ бага зэрэг халамцуу харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

...2018 оны зун болсон явдлаас өөр тийм зүйл болж байгаагүй. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрт байхад М.Гэ нь гутлын улаа нүүрэнд хүргээд гутлын ул долоо би 2,3 жил шоронд яваад ирсэн гэж хэлсэн.Тэгээд гэрээс гараад намайг багалзуур шахаад боосон би шүлсээ залгиж чадахгүй нүд бүрэлзээд байсан.Тэгээд би гараа зангидаж байгаад цохисон хаашаа цохисноо мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

9. Гэрч Т.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Садан төрлийн холбоо байхгүй.найзууд байгаа юм. Хөдөөгөөс ирэхээрээ манайд ирдэг. Ямар нэгэн илүү дутуу зан байхгүй.худлаа яриад байдаггүй.хүнд тусархуу.ажилд сайн.өр нь бол гайгүй сайн хүн байгаа юм. Аймагт ирээд манайд байдаг, ирэхдээ архи тамхи хэрэглэж харагддаггүй муу зуршилгүй залуу байгаа юм. Ганцаараа амьдардаг хааяа ээж эгч 2-тойгоо хамт байдаг. Хувьд ноогдох мал байхгүй. Малтай гэж лав ярьдаггүй.Төрсөн ахынхаараа мал маллаад яваад байдаг. Зодоон цохионы хэрэгт холбогдож байгаагүй бусадтай харьцахдаа харьцаа сайтай хүний эв олоод яваад байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

...Хараагүй би гэрийн цаана юм хийж байгаад ирсэн чинь тэр хоёр 2 талд сууж байсан.Би Мөнхзулгагыг цохиж байхыг тэр 2-ыг гэрээс гарч ирэхийг ч хараагүй. Түлхүүр хаана байсныг хараагүй,*******ын 2 гарт ямар нэгэн зүйл байгаагүй.Мотоциклынхоо толгойд нь ч түлхүүр байсан үгүйг нь хараагүй мэдэхгүй байна. М.Гэ нь тэгж хэлээгүй,би сонсоогүй, *******ын гарт түлхүүр байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 177-179/

10. Гэрч Ш.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Тухайн өдөр манай дүү М хөдөө хүнсэнд явна гээд гэрээсээ цэнхэр өнгийн дээл өмсөөд гарсан тэгээд удалгүй буцаад хүрээд ирсэн тэгээд юу болсон талаар асуухад хүний нүд сохолчих шиг боллоо гэсэн тэгээд яасан юм гэж асуухад өөрөө зүгээр гээд байна гэсэн тэгээд хөдөө явах хүн байхгүй байсан учир хөдөө явуулсан тэгээд тэр өдөртөө хөдөө яваад ирсэн. Тухайн үед дээлийн зүүн зах урагдаж энгэр лүүгээ цуурсан байсан тэгэхээр би дээлийн захыг нь хар утсаар оёж өгөөд хөдөө явуулсан. Хэрэг болохын өмнөх өдөр нь Гэ ах манайд хөлдүү бөөрөнхий мах авчирч зараад мөнгийг нь авсан тэгээд явсных нь дараа махыг нь гэсгээгээд задалж үзэхэд тэмээний улаан хоолой, уушги, элэг гарч ирсэн тийм зүйлийг хүн иддэггүй нохойд өгдөг зүйлийг манайд зарсан тэгэхээр нь эхнэр *******д нь танай нөхөр ийм юм хоол авчирч өгсөн байна ирж ав гэж хэлэхэд хаячих мөнгийг нь ав гэхээр би авахгүй гээд би цагдаад хэлнэ гэж хэлэхэд тэрийг чинь цагдаад хэлж болдоггүй юм би дараа нь уулзъя гэж хэлсэн мөн мах зардаг өдөр бас хаалга нүдэж орж ирээд манай дүүг байхгүй хойгуур танай дүү 5500 төгрөгийн найрка аваад өгч чаддаггүй гээд намайг алнаасаа доор хүүхэн та нар 35 үсэг мэдэхгүй гээд хэл амаар доромжлоод бас би 10 жил шоронд суусан хүн гээд дайраад байхаар би айгаад юм хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/

11. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... тухайн гэмтэл гарын цохилтоор үүсэх боломжтой бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр нүдний алимын гэмтэл үүсэж болно. Гарын хуруугаар үүсгэгдэх боломж багатай. Битүү цохилтоор үүсэх боломжтой. Түлхүүрээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

12. Шүүгдэгч Ш.М гэрч А.Б нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт:

... Би Б ах, П ах бид 3 П ахынд архи уугаад сууж байхад хашааны хаалгыг хүн нүдээд тэгэхээр нь П ах гарч хаалга онгойлгож өгсөн тэгэхэд гаднаас Ган- Эрдэнэ ах орж ирсэн тэгээд Гэ ах герман гутлын ул долоо 2-3 жил шоронд яваад ирсэн хүн шүү гэсэн гэхээр нь би хөгшин хүн байж яах гээд байгаа юм гээд орон дээр түлхээд суулгасан тэгэхэд Б ах зуухны урд сууж байсан. Тэгээд би өвөртөө байгаа юмаа гаргаад иргээд Б ахад хэлээд тал шил архи гаргаж ирээд Б ах, ******* ах бид 3 хувааж уугаад дуусахад Б ах, П ах 2 гараад явсан тэгээд би Гэтэй хамт гэрээс гараад гарахад Ган- Эрдэнэ түрүүлж гараад намайг араас нь гарахад шууд намайг дээлийн захаар хоолой боогоод тавихгүй миний амнаас шүүстэй юм гараад нүд эрээлжлээд байхаар нь би гараа зангидаж байгаад явуулсан тэгээд Б ах, П ах 2 ирээд салгасан. Тэгээд салгаад харахад нүднээс нь шүүс гарсан байсан тэгээд Гэ нэг нүдийг дархад зүгээр харж байна гэхээр би тайвшраад яваад өгсөн тэгээд гэртээ очоод дээлээ оёулаад хөдөө явсан. Миний дээл энгэрээ дагаад оёдлоороо урагдсан, бас товчны шилбэ гадна талын буюу захын шилбэ урагдсан байсан өөр зүйл урагдаагүй.

 ...Би Пгийнд ирэхэд Мтай хамт байсан тэгээд бид 3 сууж байхад М гэр лүүгээ яваад архи аваад ирсэн тэгээд тэр архийг нь задлаад уугаад сууж байхад гадна мотоцикл дугарсан тэгээд П гар хашааны хаалга тайлж өгөн тэгээд гэрт Ган- Эрдэнэ, Г 2 орж ирсэн тэр үед би гэрийн хоймор нь сууж байсан М зуухны урд сууж байсан тэгээд хоорондоо юм яриад байсан тэгэхэд М өвөрт байгаа архиа гаргаад ир гэсэн тэгэхэд Г гараад явсан. Тэгээд П, М Гэ би 4 үлдсэн архиа ууж дуусгаад П гараад араас нь би гарсан Гэ М 2 үлдсэн тэгээд намайг 00 ороод гараад ирэхэд гэрт үлдсэн 2 гадаа бие биеэ заамдсан байсан тэгээд би Пд наад 2 чинь яаж байна гэж орилоход очиж салгасан би араас нь очиход Гий нүдний дээд доод зовхиноос цус гараад тогтохгүй байсан тэгээд би эрүүл нүдийг нь дараад цус гарч байгаа нүдээрээ хараадах гэхэд харж байна гэсэн тэгээд П Гийг гэрт нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 155-157/

13. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 214 дугаартай дугаартай шинжээчийн:

1. М.Гийн биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 65% алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 33-34/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 250 дугаартай дугаартай шинжээчийн

1. Ш.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39/ болон хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын тогтоол, хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан Баянхонгор аймаг улсын бүртгэлийн газрын тоот, хавтаст хэргийн 143 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 147-148 дугаар хуудсанд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 53-57 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ш.*******ын эзэмшлийн Nokie маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.М нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт М.Гийг зодож зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, хараагүйдэл, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Гийн мэдүүлэг, гэрч Ж.Г, А.Б, Т.П, Б.Б, нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ш.*******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Гэ нь зүүн нүдийг шүүгдэгч Ш.*******ыг түлхүүр атгаж байгаад цохисон гэж мэдүүлж байгаа боловч гэрч Т.Пгийн “Түлхүүр хаана байсныг хараагүй,*******ын 2 гарт ямар нэгэн зүйл байгаагүй” гэх, гэрч А.Бийн “ , гэрч А.Бийн “Намайг очиж салгаад цусыг нь тогтоож байхад түлхүүр харагдаагүй..” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ш.М нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул Аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Т.Гэ нь хэрүүл маргаан өдүүлж Ш.*******ын дээлийн энгэрийг урсан болох нь гэрч Ш.Оийн “ тухайн үед дээлний зах урагдаж энгэр лүүгээ цуурсан байсан тэгэхээр нь би дээлийн захыг нь хар утсаар оёж өгөөд хөдөө явуулсан” гэх мэдүүлэг / хх-ийн 153-154/, зэрэг мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Гэ нь 15.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч уг мөнгийг юунд ямар эмчилгээнд зарцуулсан талаарх тодорхой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүгдэгч Ш.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.100.000 төгрөг эмчилгээний зардал төлсөн байна.

Иймд шүүхээс хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн үндэслэл бүхий нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд шинээр гаргаж өгөөгүй тул 13.900.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Ш.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.*******ын эзэмшлийн “Nokie” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ш.Мд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.*******ын нь урьд ял шийтгэгдэж байсан, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар мотоциклийн түлхүүр нэг ширхэг, цэнхэр өнгийн дээл нэг ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг түлхүүр болон дээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ш.Мд буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Мыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар ялтан Ш.Мд оногдуулсан хоёр / 02 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.М нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч М.Гээс 15 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээс 13.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ш.Мд хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар мотоциклийн түлхүүр нэг ширхэг, цэнхэр өнгийн дээл нэг ширхэг зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг түлхүүр болон дээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ш.Мд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ