Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 52

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэр энгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч *******н овогт Г-гийн Бү- Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт гийн Хохирогч овогт ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалтттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бү-од холбогдох 1923000300030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймаг сум багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******н овогт Г-гийн Бү-, Регистрийн дугаар: /ИК*******/

Шүүгдэгч Г-гийн Бү- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Бү- нь 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн орчим Завхан аймгийн сум багийн нутаг “*******” гэх газар нутаглах өөрийн гэртээ эхнэр Б.*******ыг бусадтай хардаж нүүрэн тус газар нь гараараа алгадах, цохих, өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 01 цагийн үед гадаа мотоциклтой хүн ирэхээр нь босоод байж байтал гаднаас ******* орж ирээд төв орчихоод ирлээ гээд нэг пиво, архи гаргаж ирээд архиа задлаад уусан... Тэгээд үүрээр 05 цагийн үед манай нөхөр согтуу орж ирээд намайг алгадаад дараа нь нүүр рүү гараараа цохиод эргээд харангуут өшиглөсөн. Тэгээд чамайг ална муу банзал гичий гээд миний элэг рүү 5-6 удаа гараараа цохисон... Дараа нь дахиад хөлийн авдар ухаад отвёртк гаргаж ирээд чамайг алчихъя гээд миний гэдэс рүү нэг удаа хатгаад авсан. Тэр нь харин арай л орчихоогүй. Тэгтэл манай хүүхэд ааваа та болиоч гэхээр хэсэг харааж байгаад унтсан. Тухайн үед миний хамраас цус гоожоод тогтохгүй нилээн удаж байж тогтсон. ...гаднаас орж ирсэн ******* гэгч залуу харж байсан би арга ядахдаа *******г чи энэ хүнийг аваач ээ гэхэд ******* салгасан ч юмгүй мотоциклоо асаагаад явсан. ...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Б.*******ыг зодсоныг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.ийн “...Бү- ахын гэрт нь сууж байтал нэг их удалгүй Бү- ах явган гүйж ирсэн. Тэгэхээр нь би та мотоциклоо яасан юм гэхэд замдаа хаячихаад ирлээ гэсэн. Тэгээд орон дээрээ суунгуутаа гэнэтхэн эхнэр рүүгээ уурлаад чи яагаад Мөнтүүлтэй унтдаг юм чи эцэг эх рүүгээ ярь дууд одоо асуудлыг газар дээр нь шийднэ гээд ******* эгчийн нуруу хавьцаа цохиод авахаар нь би ч шууд шээчихээд ирье гээд гараад мотоциклоо түрж аваад гэртээ ирээд унтсан...” гэсэн мэдүүлгээр Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.ийн “... 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед сумын иргэн ******* гэгч нь манай нөхөр Бү- зодлоо гэх дуудлагаар очиж үзлэг хийхэд нүүр нь хөхөрч хавдсан байсан учир маргааш сумын төвд нарийн үзлэг хийхэд нүүрний баруун урд хэсэгт нүд хамар хөхөрч хавдсан хамар дотор хатсан цусаар дүүрсэн, баруун талын цээж хэвлий хэсгийг хамарсан хөхрөлттэй, тэр хэсэгтээ эмзэглэлтэй байсан. ...2018 оны 09 сарын сүүлээр санагдаж байна нөхөртөө зодуулсан гэж үзүүлсэн.” гэсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч Г.Бү-ын энэ үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 201920034 дугаартай “...Иргэн Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславч яс муруйлт, тархи доргилт, хамрын нуруунд өнгөц зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бү-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнийг “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан учир Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчлэхэд уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан байхыг шаардана. Шүүгдэгч Г.Бү-ыг байнгын үйлдлүүдийн улмаас эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулж байсан гэх талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй харин 2019 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө буюу нэг удаагийн үйлдлээр Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг нотолсон байна. Иймд шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэстэй. Хохирогч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ...би уурандаа нөхөр Бү-ыг 2018 оны намар 9 сард 2 удаа зодсон гэж мэдүүлсэн. Нэг л удаа зодоход нь би сумын эмнэлэгт очиж үзүүлж байсан. Өөр намайг зодсон зүйл байхгүй, нөхрөө архи уухаар нь зодлоо гэж аавындаа 2 удаа очиж байсан. Харин энэ оны 1 сард намайг зодсон. Одоо бид 2 эвлэрсэн нөхөр архи уухгүй байгаа, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, надад гомдол санал байхгүй, хөнгөн шийдэж өгнө үү...” гэж мэдүүлэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны намар 2 удаа бас зодож цохиод дарамтлаад би аргаа барсандаа өөрийн аавынх руу шөнө охиноо дагуулж гүйгээд хүрч чадалгүй хээр хоноод маргааш нь очсон. Тэрний дараа бас зодож дарамтлаад зодож нүдээд аавынх ойрхон байсан болохоор гүйж очсон. Энэ явдлыг манай ээж ааваас өөр мэдэх хүн байхгүй... Мөн тэрний дараа бас зодож нүдээд би сумын эмнэлэгт хүртэл үзүүлсэн би дээрх болсон асуудлуудын он сарыг нь сайн санахгүй байна ер нь тухай бүр л уучлаад өнгөрөөдөг байсан. Зодохдоо дандаа толгой нүүр рүү цохидог 2 нүд юу ч харахгүй болтлоо тагларч байсан...” гэсэн мэдүүлгээ үгүйсгэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өөр өөрөөр мэдүүлж байгаа ч шүүгдэгч өөрийг нь хэзээ, хэрхэн зодсон талаар тодорхой мэдүүлээгүй байна. Хохирогчийн төрсөн эх Ц.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ “...Тухайн үед мэдээгүй, манайх хөдөө хол байдаг болохоор тэр талаар сайн мэдээгүй. Цагаан сарын өмнө манай охиныг зодсон байсан дараа нь цагаан сарын дараа бас зодож нүдийг нь хөхрүүлсэн байсан. Өмнө нь архи уух болгондоо манай охин *******ыг байнга зоддог байсан. 2018 оны намар 2 удаа явган гүйж манайд ирсэн. Эхний удаа гүйж ирэхдээ хээр хоночихоод ирлээ гэж хэлсэн. Дараа нь дахиад гүйж ирэхдээ 3-н хүүхдээ дагуулаад бас л зодлоо нүдлээ гээд шөнө гүйж ирсэн юм. Ер нь бол манай хүргэн Бү- охин *******ыг байнгын дарамтанд байлгаж есөн шидийн муу үгээр хэлдэг юм байна лээ. Салгая гэхээр 3 хүүхдийг бодоод байх юм...” гэж, төрсөн эцэг Б. мэдүүлэхдээ “...Миний мэдэхийн 2016 оноос хойш ер нь бол архи уух болгондоо цохиж зоддог гэж манай охин ярьдаг юм. ...2018 оны намар хоёр удаа явган гүйж ирсэн. ...Би яг зодож нүдсэн талаар нь он, сар, өдөр хугацааг нь санахгүй байна...” гэжээ. Гэрч Ц.*******, Б. нар ч мөн шүүгдэгч Г.Бү- хохирогчийг хэзээ, хэрхэн зодсон талаар тодорхой мэдүүлээгүй, тэдний мэдүүлэг шууд нотлох баримт бус бөгөөд эх сурвалж нь болж буй хохирогчийн мэдүүлэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нь үгүйсгэгдэж байна. Ийнхүү шүүгдэгч Г.Бү- эхнэр Б.*******ыгаа “байнга” зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйлдэл хангалттай тогтоогдоогүй байна гэж үзлээ. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн хэргийн үйл баримт, хэргийн нөхцөл байдалыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү шүүгдэгч Г.Бү- нь эхнэр Б.*******ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Иймд шүүгдэгч Г.Бү-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч хохирогч Б.******* Г.Бү-оос хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Бү-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй Шүүгдэгч Г.Бү-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Бү- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Бү-ын өмчлөлийн эд хөрөнгөнөөс нэг бүр нь 650.000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий хээр, шар хээр, хүрэн зүсмийн зөв талын гуяндаа галтай саран тамгатай гүү 3, халтар зүсмийн зөв талын гуяндаа нар, саран тамгатай гүү буюу нийт 4 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хөх өнгийн 10 см урттай, хуванцар иш бүхий голдоо 3,5 см урттай, хар өнгийн резинэн оруулагтай 19,5 см урттай халив/отвёртк/ хураагдсан боловч шүүгдэгч Г.Бү-, хохирогч Б.******* нарынх биш болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тэдний мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд уг халив/отвёртк/-ыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хэргийн оролцогчдын саналыг үндэслэн шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг нотлох баримтаар тооцохгүй байх нь зүйтэй. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн 10 см урттай, хуванцар иш бүхий голдоо 3,5 см урттай, хар өнгийн резинэн оруулагтай 19,5 см урттай халив/отвёртк/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийн 1.1д заасан, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан *******н овогт Г-гийн Бү-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Бү-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3.*******н овогт Г-гийн Бү-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бү-од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000/ нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бү-од оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 / дөрөв /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 250000 / хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бү-од оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000/ нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч Г.Бү-од 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн 10 см урттай, хуванцар иш бүхий голдоо 3,5 см урттай, хар өнгийн резинэн оруулагтай 19,5 см урттай халив/отвёртк/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.Шүүгдэгч Г.Бү-ын өмчлөлийн эд хөрөнгөнөөс нэг бүр нь 650.000 /Зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий хээр, шар хээр, хүрэн зүсмийн зөв талын гуяндаа галтай саран тамгатай гүү 3, халтар зүсмийн зөв талын гуяндаа нар, саран тамгатай гүү буюу нийт 4 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч Г.Бү- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.******* нь хохирол нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 

2.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА