| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0049/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., 11.7.2.1., 12.1.1., 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Төрбол |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 54
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Д.Ням даргалж, шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг, Оорцог овогт Жамбалын Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр Нарийн бичгийн дарга овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч овогт Г-ын Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ын Хохирогч овогт *******ын ******* Хохирогчийн өмгөөлөгч овогт ын Иргэдийн төлөөлөгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мө-т холбогдох 1923000000019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, сумын т галч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт аймаг сум багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ачит Лам овогт Г-ын Мө- /Регистрийн дугаар: ИХ********/
Шүүгдэгч Г.Мө- нь бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхэд хүчиндсэн буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт Г-ын Мө- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө аймгийн сумын баг ийн хэсгийн тоот хашаанд байрлах өөрийн гэртээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй дагавар охин 06 жил 01 сар 05 хоногийн настай Ж.*******г хүчиндсэн хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал хойт эцэг Г.Мө- өөрийг нь хүчиндсэн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Ж.*******гийн “...Би тэр үед газраар ор засаад хэвтэж байхад манай аав ... миний хажуугаар хэвтсэн. Тэгээд ээжийг өрхөө татчихаад ороод ирье гээд гэрээс гарсан хойгуур аав гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилсон. Тэгээд миний боожгой руу хатгаад өвтгөөд байхаар нь би ээжээ ёо ёо гээд орилсон. Тэр үед миний боожгойноос цус гараад байсан. .. аав ... ээжийг гэртээ оруулахгүй байсан. ... ээжийг чинь ирэхээс өмнө наад хөнжил гудсыг чинь янзлана гээд миний орны дэвсгэр даавууг гал руу хийж шатаасан. Тэгээд намайг усанд оруулаад миний биеийг угааж өгсөн.... Аав миний толгойд хутга тулгаад дуугай бай ээждээ хэлж болохгүй гэсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрийн өрхөө татахаар гарч явсны дараа Г.Мө- хаалгаа түгжиж охин Ж.*******г нь хүчиндсэн талаар мэдүүлсэн гэрч Ц.*******гийн “...Тэр өдөр ...манай том охин ******* газарт ор засаад манай нөхөр охины хажуугаар хэвтэж байсан. Тэгээд намайг гараад өрхөө татаад ир гэсэн. Би өрхөө татах гээд ирсэн чинь Мө- гэрийн хаалгаа цоожилсон. Тэр үед манай охин ******* ээжээ ёо ёо гээд орилоод байхаар нь хаалгаа онгойлгооч гэсэн чинь хаалгаа тайлж өгөөгүй. ... Би айгаад гэртээ орж чадаагүй тэгээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд гэртээ орсон чинь миний охины бандааж, орны гудас, хөнжлийн углаа нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр хурааж авсан шүүгдэгчийн өмсөж байсан саарал өнгийн эрэгтэй дотоож, хар саарал өнгийн эрээн дотуур өмдөөс, Г.Мө-ын биед үзлэг хийх явцад умдагны үсний дээд талд буюу хүйсний нүхний доор наалдсан цус мэт хүрэн улаан өнгөтэй зүйлээс, бэлэг эрхтний тээрхийн ар үстэй хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс авсан арчдасаас Ж.*******гийн цус илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 07- ны өдрийн 1482 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн Ж.******* гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн Г.Мө- гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны дээж нь А /II/ бүлгийн харъяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн Г.Мө-ын гэх хатаасан цусны дээж нь А /II/ бүлгийн харъяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн бүдэг ягаан өнгийн дотоож, цайвар цэнхэр өнгийн дотоож, саарал өнгийн эрэгтэй дотоож, хар саарал эрээн дотуур өмд, хар хөх футволк, эсгий гудас, улаан цэнхэр эрээн гудасны даавуу, цайвар цэнхэр эрээн даавуу, Г.Мө-ын биеэс авсан арчдас гэж хаягласан улаан хүрэн толботой марль зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг давхар нотлогдож байна. Шүүгдэгчийн хүчиндэх үйлдлийн улмаас Ж.*******гийн биед хөнгөн гэмтэл учирч, охин хальс хөндөгдсөн нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201920052 дугаартай “...Ж.*******гийн охин хальс хөндөгдсөн байна. Шинээр үүссэн гэмтэл байна. Цагийн зүүний дагуу 9 цагийн байрлалд урагдсан байна. Ж.******* бэлгийн бойжилт олоогүй байна. Урьд нь бэлгийн харьцаанд ороогүй байна... Гадна бэлэг эрхтэнд бэлгийн их уруулын дотор салст язрал, охин хальсны урагдал гэмтэл учирсан байна. Ж.*******гийн биед учирсан бэлгийн их уруулын дотор салст язрал, охин хальсны урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ....” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Г.Мө- хохирогч Ж.*******д бэлгийн замын халдварт “заг хүйтэн” өвчин халдаасан нь шүүгдэгчийн биеэс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр авсан лабораторын шинжилгээний хариу, шүүгдэгч бэлгийн замын халдварт өвчинтэй болохыг тэмдэглэсэн эмнэлгийн тодорхойлолт, Ж.*******гийн биед бэлгийн замын халдварт заг хүйтэн өвчин халдварласныг нотолсон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 201920052 дугаартай “....Ж.*******гийн өгсөн шинжилгээгээр бэлгийн замын заг хүйтэн өвчин илэрсэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн биед шинжилгээ хийсэн лабораторийн шинжилгээний хариугаар тогтоогджээ. Тухайн үед хохирогч Ж.******* нь 6 жил 1 сар 5 хоногийн настай байсан нь нас тоолсон тэмдэглэл, хохирогчийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Мө- нь 2017 оноос 2019 оны 02 сарыг хүртэл хугацаанд эхнэр Ц.*******, дагавар охин Ж.******* нарыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь өөрийг нь байнга зодож байсан талаар мэдүүлсэн хохирогч Ж.*******гийн “....манай нөхөр намайг урьд нь олон удаа цохиж зодож байсан, охиныг бас байнга л цохиж зоддог. Ер нь 7 хоногт 2-3 удаа цохиж зодно... Манай нөхөр Мө- 2019 оны 01 сард ******* бид хоёрыг хамт зодоод миний баруун болон зүүн мөрийг түлсэн байсан. Миний толгой руу цохисон. Би биеэ юунд түлсэн талаараа мэдэхгүй байгаа юм. Толгой руу цохиод ухаан алдсан юм шиг байгаа юм...” гэсэн мэдүүлгээр, насанд хүрээгүй хохирогч Ж.*******гийн “ ... Манай аав намайг урьд нь зөндөө зодсон./ 2 гарынхаа бүх хурууг гаргав./ Аав миний толгой болон нуруу хэсэг рүү гараараа хатгаад байдаг...” гэсэн мэдүүлгээр нотлогджээ. Мөн Ж.*******г Г.Мө- зодсон байхад нь 6 удаа сум руу явж гэртээ авчирсан талаар мэдүүлсэн гэрч Ц.гийн “... Манайх аймгийн Төв дээр байдаг. Мө-ын гэр суманд байдаг болохоор яг зодож цохиж байгааг хараагүй... Эгч 2015 онд Мө-тай гэр бүл болоод тэрнээс хойш олон удаа Мө-т зодуулсан. Ээж бид хоёр 6 удаа сумаас очиж авсан. Тэр болгонд нь манай эгчийн нүд, нүүр, гар, хөл нь хөхөрчихсөн байдалтай байдаг. Тэгээд ээж бид хоёр *******г хүүхдүүдийнх нь хамт аваад гэртээ ирдэг, Мө- хэд хоноод ирээд эхнэр хүүхдээ аваад явчихдаг байсан... Хамгийн сүүлд өнгөрсөн оны 09 сард очиход ******* бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан... 2017 оны намар, 2018 онд бас 2 удаа очиж авсан. 2018 оны намар 09 дүгээр сард хамгийн сүүлд очсон тэр үед ******* бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч М.ын “... Мө- нь манай охин *******тэй 2015 онд айл болж 2 хүүхэд төрүүлсэн. ******* төрсөн охин нь биш дагавар юм. Мө- манай охин *******г олон удаа зодсон... Олон удаа өршөөж уучилсан. Цагдаад өргөдөл гаргах гэж байгаад өрөвдөөд больчихдог байсан одоо л харамсаж байна... Мө- *******г том хүн зодож байгаа юм шиг л зоддог. Толгой тархи нь хавдсан байсан үе байгаа цаг хугацааг нь яг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч Г.Мө- нь ийнхүү эхнэрээ зодож түүний биед гэмтэл учруулж байсан нь аймгийн Шүүхйн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдрийн “ иргэн Ц.*******гийн: баруун мөр, зүүн мөр ар хэсэгт зулгаралт, зүүн хөмсөгний гадна булан, баруун шуунд цагаан өнгийн сорви гэмтлүүд учирсан байна...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн тэдний эрх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.Мө- нь бага насны хүүхэд болох Ж.*******гийн бэлгийн халдашгүй байх эрхэд халдаж, түүнийг хүчиндсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, хүчиндэх явцдаа хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, бэлгийн замын халдварт өвчин халдаасан нь 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Мөн шүүгдэгч Г.Мө- нь гэр бүлийн гишүүдийн халдашгүй байх эрхийг зөрчиж эхнэр *******, бага насны дагавар охин Ж.******* нарыг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 –д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.Мө-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдэд бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Г.Мө-аас хохирогч хохирол нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч Г.Мө-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Мө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгуулллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ж.*******гийн гэх дотоожийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буцаан авах хүсэлт гаргасан учир уг дотоожийг хохирогчид буцаан олгож бусад эд зүйлсийг цаашид ашиглах боломжгүй, оролцогч нар буцаан авах хүсэлт гаргаагүй тул устгах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9-д, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт Г-ын Мө-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Мө-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-т оногдуулсан 18 жил 90 хоногийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мө-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
6. Шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хөх алаг өнгийн хөнжлийн углаа даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон эсгий гудас, цус мэт зүйлээр бохирлогдсон эрээн алаг өнгийн гудасны углаа даавуу, хар хөх өнгийн дээрээ цагаан бичигтэй доод хормой хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон эрэгтэй хагас ханцуйтай подволк, бор өнгийн ноосон өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн эрэгтэй дотоож, Г.Мө-ын биеэс авсан цус мэт зүйлээр бохирлогдсон арчдас, шар өнгийн хуванцар иштэй ажлын хэсэг нь 9 см , бариул хэсэг 10 см урттай хутгыг тус тус устгаж, ягаан өнгийн дугуй толботой цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүүхдийн дотоож, бүдэг цэнхэр өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүүхдийн дотоожийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.*******д буцаан олгосугай.
8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ