Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 57

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг, Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч ******* овогт С-ын Га- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ын Хууль ёсны төлөөлөгч овогт гийн ******* Хохирогчийн өмгөөлөгч ******* овогт ын Иргэдийн төлөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Га-од холбогдох 1923000060012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймаг сумын багт оршин суудаг, урьд Завхан аймгийн шүүхийн 1983 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн Завхан аймгийн Улиастай сум дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 08 сар баривчлах, мөн Завхан аймгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт С-ын Га-, /Регистрийн дугаар: ФД*******/

Шүүгдэгч С.Га- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт С-ын Га- нь 2019 оны 1 дүгээр сарын 31-нээс 2019 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын ******* тоот хашаанд байрлах *******гийн гэрт хонохдоо бага насны 08 жил 0 сар 02 хоногийн настай охин Б.*******ийг унтаж байхад оронд нь орж биеийг нь тэврэн хөлийг нь хавчиж дарах, амыг нь гараараа дарах зэргээр хүч хэрэглэж, бэлэг эрхтэнийг оролдсон нь бага насны хохирогч Б.*******ийн “...Би тэр шөнө буйдан дээр ганцаараа унтаж байсан чинь Га- ах миний оронд орж ирээд намайг тэвэрч аваад миний боовыг гараараа оролдоод байсан. Тэгээд миний боов өвдөөд байхаар нь би орилох гэсэн чинь миний амыг гараараа дараад байсан. ...Га- ах миний дээр гараагүй хажууд хэвтэж байгаад нэг гараараа миний амыг дараад нөгөө гараараа миний боожигоог оролдоод байсан. Тэгээд миний хоёр хөлийг өөрийнхөө хоёр хөлний дунд хавчуулсан байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ын “...шөнө 02 цагийн орчим манай охин ******* уйлаад байхаар нь би босоод охин дээрээ очсон чинь Га- ах манай охин *******ийн хоёр хөлийг өөрийнхөө хоёр хөлийн дунд хавчуулчихсан, зүүн гараа толгойн доогуур нь оруулаад тэвэрчихсэн, баруун гараа миний охины бэлэг эрхтэн рүү хийчихсэн хэвтэж байхаар нь би охиноо тэвэрч авсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.******* нь тухайн үед 8 жил 0 сар 2 хоногийн настай байсан болох нь түүний насыг тоолсон тухай тэмдэглэл болон төрсний гэрчилгээгээр тогтоогджээ. Харин шүүгдэгч С.Га-ыг бага насны хүүхэд Б.*******ийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу түүний бэлэг эрхтэн рүү хуруугаа оруулсан гэх хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Бага насны хохирогч *******гийн ******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...миний боовыг гараараа оролдоод байсан...”, “...гараа хийсэн...”, “...нэг хураагаа хийгээд авсан...” гэж өөр өөрөөр мэдүүлсэн бөгөөд тухайн үед үйл баримтыг анх харсан этгээд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Га- ах баруун гараа миний охины бэлэг эрхтэн рүү хийчихсэн байсан. Хуруугаа хийсэн л байх гэж бодож байна...” гэж мэдүүлжээ. Дээрх мэдүүлгүүдээс өөрөөр шүүгдэгчийн үйлдлийг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн өөр, өөрөөр мэдүүлсэн мэдүүлэг болон хууль ёсны төлөөлөгчийн таамагласан шинжтэй мэдүүлэг нь шүүгдэгч С.Га-ыг бага насны хүүхэд болох Б.*******ийн бэлэг эрхтэн рүү хуруугаа оруулсан гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна. Ийнхүү хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч С.Га- нь бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хохирогчийн бэлэг эрхтэн рүү өөрийн хурууг оруулсан гэж үзэхэд буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг төгс үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдал бий болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын дагуу түүнд ашигтайгаар байдлаар шийдвэрлэж, шүүгдэгч С.Га-ыг бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч С.Га- нь хохирогчийн бэлэг эрхтэнийг гараараа оролдох, бэлэг эрхтэн орчимд нь гараа байрлуулах зэргээр түүний бэлгийн халдашгүй байдлыг зөрчих гэмт үйлдлээ нэгэнт эхэлсэн түүгээр ч барахгүй амыг нь гараараа дарах, хоёр хөлийг нь хөлийнхээ завсар хавчуулах зэргээр хүч хэрэглэсэн болох нь хохирогч Б.*******ийн дээр дурдсан мэдүүлгээр нотлогдсон бөгөөд энэ үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал болох Ц.*******ын идэвхитэй үйлдлийн улмаас таслан зогсоогдсон болох нь хохирогчийн “... амнаас гараа авахаар нь би уйлсан чинь ээж ирээд намайг тэвэрч аваад Га- ахыг яаж байгаан гээд уурлаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч Ц.*******ын “...би охиноо тэвэрч авсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Иймд шүүгдэгч С.Га-ыг бага насны хүүхэд буюу 08 жил 0 сар 02 хоногийн настай Б.*******ийн бэлгийн халдашгүй байх эрхийг зөрчиж, түүнийг хүчиндэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогчийн өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны дүгнэлтийн хэсэгт шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 6000000 /зургаан сая/ төгрөг гаргулахаар нэхэмжилж байгаа ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл, хохирлын талаар шийдвэрийн дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч С.Га-ыг бага насны хүүхэд Б.*******ийг хүчиндэхээр завдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч С.Га-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл болон шүүгдэгчийн насны байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгийн үнэ бүхий “Т” үсгэн тамгатай хар халзан азарга, 5000000 төгрөгний үнэ бүхий “Сартай гал” тамгатай, хурдны, нас гүйцсэн хүрэн азаргыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Га- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,1.4, 1.5, 1.7,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ******* овогт С-ын Га-од холбогдох 1923000060012 дугаартай хэргийг улсын яллагчийн яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт С-ын Га-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бага насны хүүхдийг хүчиндэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Га-од оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.Га-од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөөс 1000000 төгрөгийн үнэ бүхий “Т” үсгэн тамгатай хар халзан азарга, 5000000 төгрөгний үнэ бүхий “Сартай гал” тамгатай хурдны нас гүйцсэн хүрэн азаргыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Га- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

8. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохирол 6000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ

Н.ДЭЛГЭРМАА