| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00813/И |
| Дугаар | 151/ШШ2016/03311 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 151/ШШ2016/03311
| 2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 151/ШЗ2016/03311 | Төв аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, 11-1-11 тоотод оршин суух, 62 настай, эрэгтэй, Авзага овогт Доржийн Ганбаатар /РД-НЮ54010170/-ын,
Хариуцагч: Төв аймаг Засаг даргын Тамгын газарт холбогдох
6 сарын цалин 3.204.233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор тасралтгүй 20 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 00-06 ТӨА улсын дугаартай машиныг сүүлийн 7 жил тасралтгүй барьсан. Засаг дарга тэтгэвэрт гарахлаар чинь тэргийг чинь өгнө гэж байсан. Шийдэж өгөхгүй өдийг хүргэсэн. Би 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр тэтгэвэрт гарсан. Би Төв аймаг Засаг даргын Тамгын газрын яв гэсэн ажилд нь явдаг байсан. Цаг бүртгүүлж байгаагүй. Нийтлэг үйлчилгээний албаны даргад бүртгүүлээд Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт 77-78 хоногийн албан ажилд явсан. 2015 оны 7 дугаар сараас, 2015 оны 2 сар хүртэл ажилласан. Ажилласан хоногийнхоо хөлсийг нэхэмжилж байгаа. Ийм учраас нийт 6 сар ажилласны хөлс 3.204.233 төгрөгийг Төв аймгийн Засаг даргын Тамгын даргаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бүжинлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Засаг дарга өөрийн томилогдсон жолоочтой, Л.Зоригт гэдэг хүн байгаа. 2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй албан үүргээ биелүүлээд, цалингаа аваад явж байгаа. Д.Ганбаатар гуай ажилласан гэж ярьж байгаа боловч Төв аймгийн Засаг даргатай яг ажлын шугамаар явсан уу, хувийн ажлаар явсан уу гэдгийг би хэлж мэдэхгүй. Төв аймгийн Засаг дарга нь өөрийн гэсэн жолоочтой, жолооч нь тасралтгүй цагаа бүртгүүлээд цалингаа аваад, явж байгаа. Ганбаатар гуайг Засаг даргатай явсан өдрүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ганбаатар гуай нь би машинаа авахаар дарга нартай ярьсан. Надад өгнө гэсэн гэж ярьж орж ирдэг байсан. Би үнэхээр тэгж тохиролцсон юм бол та тухай жилийн тээврийн хэрэгслийн татварыг өөрөө төл гээд Д.Ганбаатараар төлүүлсэн зүйл байгаа. Ах нь машинаа өөрөө хувьчилж авах гэж байгаа тийм учраас өөр хүнээр бариулах сонирхол алга, ах нь өөрөө явах ажилд нь явчихъя гээд өөрөө гуйгаад явдаг байсан. Гэхдээ өдөр болгон яваагүй. Явсан хоног нь замын хуудас дээр байж байгаа. Ганбаатар гуайд дуудлага худалдаанд оролцох боломж олгоод дуудлага худалдаанд оруулсан. Дуудлага худалдаанд өөрийн биеэр оролцсон. Ажилласан хугацаанд нь сул жолооч нар байсан. Ах нь өөрөө акталж авах гэж байгаа учраас өөр жолоочид шилжүүлэхгүй гээд өөрийн хүсэлтээр явсан гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь Төв аймаг Засаг даргын Тамгын газраас 6 сарын цалин 3.204.233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутам хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д шүүхээр хянан шийдвэрлэх маргаан-ыг тус тус заажээ.
Нэхэмжлэгч Д.Ганбаатар нь ажил олгогчоос 6 сарын цалин 3.204.233 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлагаа тус байгууллагын маргаан таслах комисст хандаж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэл үүссэн байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаасгаргуулан Д.Ганбаатарт буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-дзааснаар Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Төв аймаг Засаг даргын Тамгын газарт холбогдох 6 сарын цалин 3.204.233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Ганбаатар /РД:НЮ54010170/-т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Төв аймаг дахь сум дундын давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ