| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/0757/И |
| Дугаар | 151/ШШ2016/01140 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2016/01140
| 2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2016/01140 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, Тарганд оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт 13 дугаар гудамж 1 тоотод оршин суух, Боржигон овогт Гончигийн ?/РД:НЛ80072567/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, Тарганд оршин суух, Боржигон овогт Мягмарын ? /РД:НЛ81113073/-нд холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч М.?, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ?рав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ?рав миний бие нь М.?тай 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 онд Отгонцэцэг, 2009 онд Өнөдэлгэр, 2010 онд Дөлөө нар төрсөн, одоо эрүүл энх бойжиж байна. ? бид хоёр хувийн харилцаа таарамжгүй байдлаас болж 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 07 тоот Эвлэрлийн гэрээгээр дахин хамтран амьдрахаар тохиролцсон боловч сүүлийн үед хүүхдүүд болон намайг хайхрахгүй, ирэхээрээ хэрүүл маргаан хийж цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учир бид хоёрын гэрлэлтийг цуцлаж, 3 хүүхдээ би өөрөө авч хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.? шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдэд тэтгэлэг төлнө. Бага хүү Д.Дөлөө нь миний хүүхэд биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул тэтгэлэг төлөхгүй. Том охиноо өөрийнхөө асрамжинд авмаар байна. Өөрийн гэсэн гэр оронтой бол 2 охиноо өөр дээрээ авмаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ?рав нь М.?д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх, гэрлэгчидыг эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч дээрх хугацаанд хэн аль нь эвлэрэх талаар идэвх санаачлага гаргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүсэж байх тул гэрлэлтийг цуцлав.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Д.Отгонцэцэг, 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр охин Д.Өнөрдэлгэр, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Дөлөө нарыг төрүүлж өсгөсөн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна. /хх 4, 5, 6, 8/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 4811 шинжээчийн дүгнэлтээр М.? нь охин Д.Отгонцэцэг, охин Д.Өнөрдэлгэр нарын биологийн эцэг байх магадлал нь 99.99 хувийн магадлалтай, хүү Д.Дөлөөгийн биологийн эцэг байх боломжгүй байна гэжээ. /хх 51-55/
Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу насанд хүрээгүй охин Д.Отгонцэцэг, Д.Өнөрдэлгэр нар нь эх ?равын асрамжид үлдэх хүсэлттэй, хүү Д.Дөлөө нь бага настай, эцэг М.? нь өөрийн гэсэн гэр оронгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хүүхдүүдийг эх ?равын асрамжинд үлдээж, эцэг М.?гаас хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв. /хх 41-42/
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч М.? нь хүү Д.Дөлөөгийн биологийн эцэг байх боломжгүй байна гэж тогтоогдсон хэдий ч эцэг, эх нь гэр бүлийн баталгаатай, хүүхдийг эцгээр нь овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр зэрэг байдлыг харгалзан үзэж хүү Д.Дөлөөг эцэг М.?гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ?рав нь хүүхдүүд харах хүнгүй, шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 84627 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Боржигон овогт Гончигийн Нарангарав, Боржигон овогт Мягмарын ? нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Отгонцэцэг, 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Д.Өнөрдэлгэр, 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Д.Дөлөө нарыг эх ?равын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.Отгонцэцэг, Д.Өнөрдэлгэр, хүү Д.Дөлөө нарыг 11 хүртлэх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.?гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг нь хамгаалах үүрэг хэвээр үргэлжлэхийг эцэг М.?, эх ?рав нарт үүрэг болгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.?гаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ?равт олгож, М.?гаас хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 84627 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч М.? шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Эрдэнчимэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ