| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0028/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Төрбол |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 59
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуу овогт цэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Ба-ын Да- ******* овогт Мя-ын - ******* овогт Б-ы Ба- Хохирогч ******* овогт *******ийн ******* овогт ын Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт гийн ******* овогт ын ******* овогт ын /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.-, Б.Да-, Б.Ба- нарт холбогдох 172000420024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 0-ны өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт аймаг сумын багт оршин суудаг, урьд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 2 жилийн хорих ял дээр сүүлд шийтгэгдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Мя-ын - /Регистрийн дугаар: ИЖ********/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, аймаг сум баг ы хэсэг дугаар гудамж тоотод оршин суудаг, урьд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 201 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ба-ын Да- /Регистрийн дугаар: ИЖ*******/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-, ээж дүүгийн хамт амьдардаг, аймаг сум баг ын хэсэг дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б-ы Ба- /Регистрийн дугаар: ИЙ*******/
Шүүгдэгч М.-, Б.Ба-, М.Да- нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Ө. 20 оны 11 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд аймгийн сум баг ын хэсэг тоот хашаанд байрлах гэр болон байшингаас “Харлаг” манан хөөрөг 1 ширхэг, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, хар пүүсүү торгоор өнгөлсөн сэгсүүргэн дээл 1 ширхэг, бор дугуй хээтэй торгоор өнгөлсөн эмэгтэй хүний хуучин дээл 1 ширхэг, 4,4 грамм жинтэй монетен ээмэг, кулоны хослол 1 ширхэг, эмэгтэй хүүхдийн хурган дотортой дээл 1 ширхэг, монетен гинж 1 ширхэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон, бөгж, гинжний хослол 1 ширхэг, мөнгөн хос ээмэг 1 ширхэг, циркон шигтгээтэй монетен хос ээмэг 1 ширхэг, хуучны шүрэн шигтгээтэй мөнгөн үсний даралт 1 ширхэг, сум мод, чулуун соруултай “Гаанс” 1 ширхэг, соронзтой хуванцар шатар 1 ширхэг, шаазан аяга 2 ширхэг, хөх тамгатай аяга 2 ширхэг, 8 угалзтай наамал монгол гутал 1 хос, хэт хутга 1 ширхэг, бугуйлын сур 2 ширхэг, хазаарын амгай, жолооны сур 1 ширхэг, бор өнгөтэй хуучны цүнх 1 ширхэг, хар, цагаан оруулгатай төмөр хос ээмэг 1 ширхэг, шар түгжээтэй төмөр хос ээмэг 1 ширхэг, жижиг цагаан шигтгээтэй төмөр бөгж 1 ширхэгийг алдсан нь дээрх эд зүйлсийг тухайн цаг хугацаанд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ө.гийн “Би 20 оны 11 сарын 04-ний орой ...хөдөө явсан. .... Хөдөө очиж 2 хоноод 20 оны 11 сарын 06-ны орой цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн цоож даруулга хоёрыг хаяаны манаас шороон дээр тавьчихсан, гэр цоожгүй байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд .... манай гэрээс харлаг бөөрөн дээрээ цагаантай, мөнгөн хажтай, даваа толгойтой, зэс халбагатай дунд гарын хөөрөг, эрэгтэй хүний хурган дотортой дээл /20 оны 02 сард оёсон, 51 ширхэг сайн арьсаар хийсэн улаан, ягаан өнгийн солонгорсон торгон дотортой, 7 метр торго орсон/ эмэгтэй шинэ хурган дотортой дээл, /0 ширхэг хурганы арьс орсон, 5 метр ягаан торгоор өнгөлсөн/, эмэгтэй хүний сэгсүүргэн дотортой хар пүүсүү торгон дээл, эмэгтэй хүний хурган дотортой хуучивтар дээл, бор дугуй хээтэй... эмэгтэй хүүхдийн хуучивтар хурган дотортой дээл, монетен ээмэг, кулон хослол /280.000 төгрөгөөр 201 онд авсан/, монетен гинж, мөнгөн ээмэг, кулон, бөгжний хослол, цэнхэр шигтгээтэй /2 жилийн өмнө авсан/, мөнгөн ээмэгнүүд, хослол 5 ширхэг, циркон шигтгээтэй монетен ээмэг 1 ширхэг алга болсон байсан... Мөн сүүлийн үеийн дуураймал хэт хутга 1 ширхэг, бугуйлын сур 2 ширхэг, хазаарын амгай жолооны суртайгаа 1 ширхэг, бор өнгөтэй том цүнх 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Бгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* овогт Мя-ын -, ******* овогт Б-ы Ба- нар нь Ө.гийн гэрийн хаалганы цүү, амбаарын цоожийг эвдэн нэвтрэн орж дээрх эд зүйлсийг хулгайлсан нь шүүгдэгч нарын эд зүйлсийг авсан талаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрийн болон байшингийн цоож цүүг эвдэн орсон талаар тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтууд, М.-ын гэрт нэгжлэг хийх явцад тухайн үед алдагдсан Ө.гийн эхнэрийн ээмгийг хураан авсан тэмдэглэл, хураан авсан гоёлын ээмэг бөгжийг Ө.гийн эхнэр өөрийнх нь мөн гэж таньсан талаар тэмдэглэсэн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Ө.д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Ба-, М.- нар нь Ө.гийнхаас хулгайлсан эд зүйлсээ Улаанбаатар хотод аваачиж худалдсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “... Би ... 20 оны 11 сарын сүүлээр ... манай хадам ах Ба-тай хамт ... буюу - ..ирсэн. ...Тэгэхэд би “Аванте” гэдэг жижиг суудлын машинаараа таксинд явдаг байсан юм. - машинд чинь 20.000 төгрөгөөр бензин хийе гэхээр нь би тэгье гээд Ба-, - бид Нарантуул зах орсон... - хурган дотортой дээл зарна гээд 4 ширхэг хурган дотортой дээл авч явсан. Нарантуул зах дээр очоод -, Ба- хоёр цуг бууж хэсэг яваад Ба- ах ганцаараа буцаж ирсэн. Тэгээд байж байтал - нэг эмэгтэй хүнтэй цуг ирээд 4 ширхэг хурган дотортой дээл нийт 780.000 төгрөгөөр тэр эмэгтэй хүнд зарсан. - мөн жижиг монетен хос ээмэг, эрэгтэй хүний том монетен бөгж гаргаж ирээд ломбарданд тавина гээд орсон... - энэ миний юмнууд байгаа юм мөнгөний хэрэг болоод зарж байна гэж хэлсэн... Тэр хоёр ачаа гэж 2 талдаа бариултай модон хайрцагтай явж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.- нь ганцаараа 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг хэсэг тоотод байрлах иргэн Н.*******гийн байшингийн цонхоор нэвтэрч хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, “Дува сохор” нэртэй гэрэл 1 ширхэг, дуран 1 ширхэг, хув толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн манан хөөрөг, хүүхдийн хув хөөрөг 1 ширхэг, ногоон чулуун хөөрөг 1 ширхэг, түрийтэй хос гутал 1 ширхэг, гуулин сувинер 1 ширхэгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь дээрх эд зүйлсийг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Н.*******гийн “...2017 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр ажил дээрээ байж байхад манай эхнэр утсаар яриад манай гэрт хулгай орчихсон юм шиг байна гэхээр нь гэртээ яваад очтол манай гэрийн хаалга онгорхой, гэрийн шкаф болон номын сангийн хаалгануудыг онгойлгоод хаячихсан, авдарны таг онгорхой, жижиг өрөөний цонхны порчик онгорхой байсан. Манай гэр 11 сараас хойш эзэнгүй байсан юм. Хамгийн сүүлд гэртээ 2017 оны 01 сарын 05-нд ороход зүгээр байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ш.ийн “... Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяган дээр шилдэг багш Ш.д гэсэн бичигтэй байгаа. Бас нэг аяганы гадна ёроол дээр үзүүртэй зүйлээр 1 см орчим зурсан зураастай байгаа. Хуучин цагийн мөнгөн аяга нь модны үндсээр хийсэн тагштай, гадна ёроол дээр хятад ханз бичигтэй байгаа...” гэсэн мэдүүлэг, М.-ын гэрт нэгжлэг хийх явцад “...Шилдэг багш Ш....” гэсэн бичээс бүхий мөнгөн аяга хураагдсныг нотолсон нэгжлэгийн тэмдэглэл, уг мөнгөн аягыг хохирогч Н.******* өөрийнх мөн болохыг таньсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогджээ. Түүнчлэн Б.- нь 2017 оны 05 дугаар сарын орчим аймгийн сумын баг ийн хэсэг тоот байрлах иргэн Д.гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн дэлгэцтэй, өсгөгчтэй хөгжим 1 ширхэг, цайвар ногоон хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч Д.гийн “2017 оны 02 дугаар сарын дундуур ... манай гэр эзэнгүй байсан... 2017 оны 05 сарын сүүлээр .. гэдэг хүн утсаар над руу яриад танай байшингийн хойд өрөөний цонх чинь онгорхой байна хулгай орчихсон юм шиг байна лээ цагдаа дуудчихлаа гэж хэлсэн... эд зүйлээ бүртгэхэд манай нөхрийн цайвар ногоон шинэ цагийн хөөрөг, мөнгөн бүс, миний мөнгөн бүс, мөнгөн хазаар, сүүлийн үеийн дэлгэцтэй хятад хөгжим байхгүй байсан... Би мөнгөн хазаар биетээр бүтнээр байвал танина, жижиглээд эвдээд хаясан бол танихгүй...” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, дээрх эд хөрөнгийг хулгайлан авсан талаараа мэдүүлсэн яллагдагч М.-ын мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М.-аас Хятад улсад үйлдвэрлэсэн өсгөгчтэй хар хөгжим хураан авсан тэмдэглэл, М.-ын гэрт нэгжлэг хийх явцад хураагдсан эрэгтэй хүний шинэ цагийн түрхмэл мөнгөн бүс, эмэгтэй хүний дуураймал шинэ цагийн түрхмэл мөнгөн бүс, цайвар ногоон өнгийн хаш хөөрөг, Хятад улсад үйлдвэрлэсэн өсгөгчтэй хар хөгжмийг хохирогч Б.д 2018 оны 01 дүгээр сарын -ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдсон. Ман Б.- нь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө аймгийн сум багт байрлах С.ын “” дэлгүүрийн цонхны хамгаалалтыг эвдэж, цонхыг хөшиж онгойлгон нэвтрэн орж “Samsung S” маркийн гар утас 1 ширхэг, 2 сим ордог “Land Rover” маркийн гар утас 1 ширхэг, “Жи-7” маркийн гар утас 1 ширхэг, “НС-1100” маркийн гар утас 1 ширхэг, Жи Мобайл үүрэн холбооны суурин утас 1 ширхэг, автомашины хөгжим тоглуулагч ширхэгийг хулгайлсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч С.ын “Би өөрийн “” нэртэй дэлгүүртээ 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчим очиж дэлгүүрээ эргээд хаалга үүдээ цоожлоод гарсан. Маргааш буюу 2017 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн орчимд ирээд хаалгаа онгойлгоод ортол ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонхны хөшиг нь дээшээ сойгдсон байдалтай байхаар нь лангуу руугаа хартал утаснууд байхгүй байсан. Манай дэлгүүрийн баруун талын цонхны хамгаалалтыг хөшиж гагнаасыг нь салгаад тэгээд цонхны порчикоор хулгай орсон байсан. Самсунг Эс-, 2 симтэй Ланд ровер, Жи мобайлийн Жи-7, НС-1100 Жи Мобайлийн утас, Жи Мобайлийн суурин утас, 280.000 төгрөгийн үнэтэй машины МР--2 ширхэг, 2000 төгрөгийн үнэтэй МР--1 ширхэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч С.гийн “...М.- 2017 оны 08 дугаар сарын сүүлчээр гэрт ирж уулзсан, яг хэзээ гэдгийг санахгүй байна. Ирээд буцах үедээ хөдөөний хүмүүст зараад өгөөч гээд утас өгсөн юм...” гэсэн мэдүүлгээр болон С.гаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ZXET C1100 маркийн G Mobile гэсэн бичигтэй хар өнгийн А 100002100222EF гэсэн кодтой, зай /батерей/ байхгүй гар утас 1 ширхэг, G Mobile гэсэн бичигтэй цаасан хайрцагтай G Mobile гэсэн бичигтэй ZQ9KSA102518546 сериал дугаартай хар өнгийн суурийн утас 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл, 2018 оны 01 сарын -нд хохирогч Б.од гаас хураан авсан дээрх 2 гар утсыг болон Land rover хар өнгийн утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус тогтоогджээ. ******* овогт Ба-ын Да-, М.- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө аймгийн сум Хужирт багт үйл ажиллагаа явуулдаг “”, “ ” нэртэй хүнсний дэлгүүрүүдийн цонхны хамгаалалтыг хөшиж эвдэн салхивчаар нэвтрэн орж дэлгүүрээс 1 хайрцаг сироп /найруулж уудаг ундаа/, 800.000 /Найман зуун мянга/ төгрөг /бэлэн мөнгө/, “Тосон өгөөж” дэлгүүрээс “Парламент” нэртэй тамхи 18 ширхэг, “Даблисс” нэртэй тамхи 0 ширхэг, “Кока Кола” нэртэй ундаа ширхэг, “Сансилк” нэртэй ширхэгийн шампунь 40 ширхэг, мөнгө хийдэг гэх модон хайрцаг 1 ширхэг, бэлэн мөнгө 650000 төгрөгийг хулгайлсан нь хохирогч Я.гийн “2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн орчим өөрийн эзэмшлийн “” нэртэй хүнсий дэлгүүрийг онгойлгож ороод хоёр ширхэг гурилын уут аваад гарахдаа дэлгүүрээ цоожлоод гараад явсан. Намайг гадагшаа гараад явсан хойгуур эхнэр дэлгүүртээ ирээд лангуун доогуур тавиур дээр байсан мөнгө алга болсон байхаар нь гадагшаа гараад дэлгүүрийн цонхоо үзэхэд хаалганы хажуу талын цонхны гадна талын хамгаалалтын төмөр хөшигдсөн мөн салхивчийг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Ертөнцийн зүгээр хаалганы хойд талын цонхны хамгаалалт төмөр, салхивчийг хөшиж онгойлгосон байдалтай, вакум цонхны түгжээ мултраад онгойсон байдалтай байсан. 650.000 төгрөгийг тоолоод тавьчихсан, таван зуут, мянгатын дэвсгэртийг тус бүрт нь нэг нэг боодол болгоод мөнгө боодог резинээр ороогоод тавьсан байсан... Найруулж уудаг сироп ундаа 1 хайрцаг байхгүй байсан. Дотроо 24 ширхэг байдаг... Манайд дэлгүүрт 800.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 2-4-р хуудас/.” гэсэн мэдүүлгээр, хохирогч Б.гийн “2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг болж байхад өөрийн худалдаа үйлчилгээ явуулдаг “Тосон өгөөж” нэртэй хүнсний дэлгүүрт ирэхэд хаалганы хажуу талын цонх онгойсон байдалтай байсан. Цонхоо үзэхэд цонхны түгжээг хөшиж онгойлгосон байдалтай байхаар нь хаалгаа онгойлгоод лангуун доор байсан орлогын мөнгөө үзэхэд цаасан хайрцагны дотор талд модон хайрцагтай мөнгө /650.000 төгрөг/, тоологдоогүй задгай мөнгө, парламент нэртэй тамхи 18 ширхэг, даблис нэртэй тамхи 0 ширхэг, кока-кола нэртэй 1.25 литрийн ундаа ширхэг, жижиг шампунь 40 ширхэг орчим алга болсон байсан. Надад нийтдээ 874.500 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Б.д 400000 төгрөг, Парламент нэртэй тамхи 10 ширхэг, Dubliss нэртэй тамхи 20 ширхэг, 24х11 см хэмжээтэй дээрээсээ онгойдог модон хайрцаг 1, Sunsilk нэртэй үсний шампунь 14 ширхгийг 2017 оны 12 дугаар сарын -ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мөн өдөр Б.д 00000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр болон шүүгдэгч М.-ын “Б.Да-тай хамт сум руу явж хамт хулгай хийсэн талаар мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн М.-, Б.Да- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн сум баг ын тоотод орших иргэн Б.ийн гэрийн хаалганы цүүг сугалан нэвтрэн орж, “Ногоон Дарь Эх” нэртэй зэс хөөмөл бурхан 1 ширхэг, гуутай”Бурхан багш” нэртэй шавар бурхан 1 ширхгийг хулгайлсан нь хохирогч Б.ийн “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээсээ Ногоон Дарь-Эх, Бурхан багш нэртэй бурхан хулгайд алдсан... Бурханы нийт өндөр ойролцоогоор 18 см орчим өндөртэй, шар өнгөтэй хагас завилаад суусан бурхан байсан. Жижиг бурхан нь гүнгэрваа дотор завилаад суусан шар өнгийн бурхан байсан... Ногоон дарь бурханы зүүн гар талын мөрөн дээр байдаг цэцэг, ээмэг, толгой дээр байх титэмний 1 ширхэг нь алга болчихсон байна. Жижиг бурханы толгойг нь тасдаад хаячихсан байна...“ гэсэн мэдүүлэг түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.ын мэдүүлэг, М.- Б.ийнхаас хулгайлсан бурханаа айлын хашаанд нуусан, тэр газраас нь аваад цагдаад өгчих гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч Ц.-ын “...2017 оны 11 сард М.-ыг цагдан хорих байранд байхад эргэж уулзсан юм. Тэгэхэд М.- “Чи цагдаа нарт сумын баг төвийн арын энгэрт байх гэдэг айлын түлээ мод хийдэг жижиг онгорхой амбаар дотор мухарт нь цагаан алчууран дотор боосон бурхан байгаа түүнийг аваад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би зааж өгсөн хашаанд нь очоод бурхан байхаар нь цагдаа нарт өгсөн. Цагдаа нар задалж үзэхэд цагаан даавуунд боосон нэг жижиг, түүнээс арай том 2 бурхан байсан...” гэсэн мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гэрч Ц.-аас 2 ширхэг бурхан хураан авсан тэмдэглэл 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Ц.-аас хурааж авсан 2 ширхэг бурханыг хохирогч Б.ид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр болон шүүгдэгч М.-ын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.-ын хулгайлах гэмт хэрэг үйлдснээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан буюу нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно. Шүүгдэгч Б.Ба-, М.- нарын үйлдлийн улмаас Ө.д нийт 10021000 төгрөгийн хохирол, шүүгдэгч М.-, Б.Да- нарын үйлдлийн улмаас хохирогч Я.од 807200 төгрөгийн, Б.д 874500 төгрөгийг хохирогч Б.ид 12960000 төгрөгийн, шүүгдэгч М.-ын үйлдийн улмаас хохирогч С.од 745000 төгрөгийн, Д.д 1757000 төгрөгийн хохирогч Н.*******д 2510000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч Б.Да- нь М.-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, М.-ыг хулгай хийснийг мэдээгүй гэж мэдүүлж байгаа ч түүний энэ мэдүүлэг нь өөрийн гэм бурууг хүлээхээс гадна гэмт хэргийг Б.Да-тай хамт үйлдсэн гэж Б.Да-гийн үйлдлийг илчилсэн М.-ын мэдүүлэг, М.-ын мэдүүлгийг баталсан гэрч Б.гийн “...Сансилк нэртэй шампунь 9 сарын эхээр л байх Да-, - хоёр худалдаж авлаа гэж хэлж ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Б.Да-, М.- нарыг сумын төв рүү хамт автомашинаар явж байсан, сумын төвд айлын хашааны үүдэн дээр машин нь байсан талаар мэдүүлсэн гэрч М.ын “2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийнхөө пургон маркийн машинтайгаа аймгийн Төв ороод буцаад сум руу буцаад явж байхад сумын нутаг ийн голд явж байхад замын хажуу талд ногоон өнгийн аксент маркийн улсын дугаартай машин зогсож байхаар нь хажуугаар нь өнгөрч гүйцэж түрүүлээд явсаар байгаад сумд орж ирээд // гэх айлаас гэрийнхээ түлхүүрийг аваад цай уучихаад гэрийнхээ гадаа ирэхэд замд явсан ногоон өнгийн улсын дугаартай автомашин манай хашаа гэдэг айлын дунд зогсож байсан... Машинаа хашаандаа оруулах гээд хашааны хаалга руу орохоор тойроход машины гэрэлд гэсэн улсын дугаар харагдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.ийн “Манай дэлгүүрийн гадна талд хайсны хажууд нэг машин байхаар нь би өөрийнхөө машиныг оруулаагүй юм байх гэж бодоод дэлгүүрийнхээ хаалгаар шагайхад хар ногоон өнгийн аксент маркийн автомашин зогсож байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн М.- нь Н.*******гийнхаас эд зүйл хулгай хийгээгүй, нэгжлэгээр хурааж авсан мөнгөн аягыг “...Шилдэг багш Ш. гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхгийг дэлгүүр ажиллуулж байхад хүн барьцаанд тавьж архи авсан гэж байгаа ч энэ мэдүүлэг нь түүний эхнэр Б.гийн “...Тэр гурван мөнгөн аяганы хамгийн жижиг нь манай мөнгөн аяга байгаа юм. Нөгөө 2 мөнгөн аягыг бол мэдэхгүй нэгжлэг хийхэд л гарч ирсэн манай аяга биш, дэлгүүр ажиллуулж байхад хүн мөнгөн аяга барьцаанд тавиагүй...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Б.Ба-, М.-, Б.Да- нарын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтрэн орж эд зүйлийг нууц далд аргаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Улсын яллагч шүүгдэгч Б.Ба-ы М.-тай бүлэглэн 20 оны 11 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд Ө.гийн гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлийг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ мөн зүйл хэсгээр гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. 20 оны Эрүүгийн хууль буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэхээр заасан. Шүүгдэгч Б.Ба- уг хулгайн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэм буруутай этгээдэд оногдуулах ял шийтгэлийг тодорхойлохдоо хорихоос өөр төрлийн хөнгөн ял болон хорих ялын хэмжээг 2-5 жил байхаар заажээ. Харин 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял хөнгөн байх тул 20 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч Б.Ба-ы эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд шүүгдэгч Б.Ба-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн түүнийг уг зүйл хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч М.-, Б.Да- нар нь 20 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш хулгайлах гэмт хэргийг үйлдсэн учир тэдний үйлдлийг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв бөгөөд шүүгдэгч М.-, Б.Да- нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.-, Б.Ба- нар нь хохирогч Ө.д хохирол нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч Ө.гийн мэдүүлэг гэрч Д.Мя-ын “...Миний нэр дээр Хаан банкны 94 гэсэн данс байдаг... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 94 дансанд .000.000 төгрөг Ба- гэсэн хүнээс шилжиж орж ирсэн юм. Тэр шилжиж орж ирсэн мөнгийг гэдэг хүний хохиролд өгсөн гэсэн мэдүүлгээр, Б.Да-, Б.Ба- нар нь хохирогч Я., Б., Б. нарт хохирол нөхөн төлсөн нь 2-р хавтаст хэргийн 77, 78, дугаар хуудсанд авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ийн шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч М.- нь хохирогч Б., Д. нарт хохирол төлсөн нь хохирогч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч М.- нь хохирогч Н.*******д хохирол төлөөгүй учир түүнээс 280000 төгрөгийг гаргуулж Н.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.-, Б.Да- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 20 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч М.-, Б.Да- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17. дахь хэсэгт заасан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч Б.Ба-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1. дахь хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Б.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ. Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Б.Да-д 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хорих ял оногдуулах “гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь 20 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахаар заажээ. Шүүгдэгч Б.Да- нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй харин тэнссэн шийдвэр гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлж байгаа тул уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял нэмж оногдуулах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч М.- нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай магадлалаар хүчингүй болгож түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор 2018 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаартай магадлалыг хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн ба М.- нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хорих ялаа эдэлж эхэлсэн байна. Тэрээр 2019 оны 0 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар биеэр 10 сар 27 хоногийн хорих ялыг эдэлж 2 жил 1 сар 0 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн нь М.-ын ялын тооцоогоор тогтоогдожээ. М.-т 2019 оны 0 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Иймд эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч М.-ын өмгөөлөгч дүгнэлтдээ Ө.д төлөх хохирлыг шүүгдэгч Б.Ба-, М.- нар хувааж төлөх ёстой, М.- 7000000 төгрөгийг буюу 2000000 төгрөгийг илүү төлсөн учир Б.Ба-аас 2000000 төгрөгийг гаргуулж М.-т олгож өгнө үү гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид төлсөн хохирлыг нэг шүүгдэгчээс гаргуулж нөгөө шүүгдэгчид олгох үндэслэлгүй учир өмгөөлөгчийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй байна. Шүүгдэгч М.- нь Н.*******гаас бусад хохирогч нарт хохирлоо нөхөн төлсөн хохирогч Н.*******д хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Good Lock 60mm” гэсэн бичигтэй төмөр цоож 1 ширхэг, нүхтэй төмөр цүү 1 ширхэг, төмөр хадаас гэх мэт зүйл 2 ширхэг, хар саарал өнгийн даавуун материалтай өрөөсөн бээлийг устгаж, зэс мэт шаргал өнгийн гархин артай, цайвар өнгийн металл хээгүй хазаарын товруу 1 ширхэг, гууль мэт шаргал өнгийн гархин артай, цайвар өнгийн металл цэцгэн хээтэй, төмөр хэлтэй, зэс мэт шаргал өнгийн гархи 1 ширхэг, цайвар өнгийн жижиглэж тасдсан металл хэлтэрхий 9 ширхгийг шүүгдэгч М.-т, 2 талдаа төмөр бариултай шар өнгийн модон хайрцгийг шүүгдэгч Б.Ба-д тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9, 6.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 20 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ба-ы үйлдлийг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт Мя-ын -, ******* овогт Ба-ын Да- нарыг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагааг явуулах зориулалттай, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт Б-ы Ба-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
. Шүүгдэгч Б.Да-г 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.-ыг 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ба-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.-т 20 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан жилийн хорих ял дээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан жилийн хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 0 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 1 сар 0 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. 20 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Да-д оногдуулсан 02/хоёр/ жил 6/ зургаан/ сарын хугацаатай хорих ялыг, шүүгдэгч М.-т оногдуулсан 5 жил 1 сар 0 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 98 хоног, Б.Да-гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
7. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ба-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Ба-д хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Ба- нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
10. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.-аас 280000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******д олгосугай.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Good Lock 60mm” гэсэн бичигтэй төмөр цоож 1 ширхэг, нүхтэй төмөр цүү 1 ширхэг, төмөр хадаас гэх мэт зүйл 2 ширхэг, хар саарал өнгийн даавуун материалтай бээлий 1 ширхгийг /өрөөсөн/ тус тус устгаж, зэс мэт шаргал өнгийн гархин артай, цайвар өнгийн металл хээгүй хазаарын товруу 1 ширхэг, гууль мэт шаргал өнгийн гархин артай, цайвар өнгийн металл цэцгэн хээтэй, төмөр хэлтэй, зэс мэт шаргал өнгийн гархи 1 ширхэг, цайвар өнгийн жижиглэж тасдсан металл хэлтэрхий 9 ширхгийн шүүгдэгч М.-т, 2 талдаа төмөр бариултай шар өнгийн модон хайрцгийг шүүгдэгч Б.Ба-д тус тус буцаан олгосугай.
12. Шүүгдэгч Б.Да-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ба-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
1. Шүүгдэгч М.-ын хувьд оногдох эд хөрөнгөнөөс 550000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн тугалтай үнээ, 75000 төгрөгийн үнэ бүхий эм хонь 5, 70000 төгрөгийн үнэ бүхий эр ямаа 2, 40000 төгрөгийн үнэ бүхий эм ямаа 10 битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/8 дугаартай прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Да-гийн гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс 280000 төгрөгийн үнэ бүхий “ВSВ” маркийн 2 хаалгатай хөлдөөгч, 180000 төгрөгийн үнэ бүхий “ELKO” маркийн хагас автомат угаалгын машиныг тус тус битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/9 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
14. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, шүүгдэгч Б.Да-, Б.Ба- нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ба- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ