| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0062/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 63
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн ******* даргалж, Нарийн бичгийн дарга овогт ийн Улсын яллагч овогт гийн Шүүгдэгч овогт Л-ын До- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.До-т холбогдох 1923000360045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролтой, банкны эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Нэгдэл дундын хэсэг *-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Л-ын До-, Регистрийн дугаар: ИВ******
Шүүгдэгч Л.До- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.До- нь Завхан аймгийн Улиастай сум дахь Б.гийн нэрэмжит аймгийн Төв номын сангийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/455 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-иас “Завхан аймагт очоод мөнгийг нь шууд шилжүүлнэ гэж хэлэн” номны худалдан авалт хийж, аймгийн Төв номын сан, сумдын Соёлын төвийн номын санд номуудыг тарааж, “*******” ХХК-ний данс руу шилжих байсан 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгнөөс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Цагаанчулуут, Ургамал, Эрдэнэхайрхан, Сантмаргаз, сумдын Соёлын төвийн номын сангийн номны үнэ болох тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөг буюу нийт 5.000.000 /таван сая/ төгрөгийг Улиастай сумд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний тоот данс руу шилжүүлүүлэх, өөрийн байгууллагын номны үнэ болох 3.000.0000 /гурван сая/ төгрөгийг Улиастай сумд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХКний тоот данс руу шилжүүлүүлэх зэрэг аргаар залилсан хэргийн үйл баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Дээрх үйл баримтын талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч иргэний нэхэмжлэгч С.гийн “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр …Төв номын сангийн дарга Л.До- Завхан аймгийн 23 сум болон Завхан аймгийн Төв номын сангийн ном болох нийт 26 сая төгрөгийн ном манай компаниар захиалгат номоо бэлдүүлэхээр болсон. …нийт 26 хайрцаг номыг Л.До-т өөрт нь хүлээлгэн өгсөн. Тэгээд надаас Л.До- надад нэхэмжлэлийг нь бөөнөөр нь 26 сая төгрөгөөр бичээд өгчих, учир нь мөнгө нь сумууддаа тараагдаагүй байгаа. Мөнгө нь бэлнээр аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт байгаа гэсэн. Тэгэхээр нь би нэхэмжлэлийнхээ толгойг нь Завхан аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт гэж бичээд явуулсан юм. Би тэгээд Л.До-тай ном нийлүүлсэн гэрээ хийж, гарын үсэг зуруулж, тамга, тэмдэг даруулах гэсэн боловч тамга, тэмдэгээ Завхан аймагт үлдээсэн байгаа, одоо энд тамга, тэмдэг байхгүй гэсэн, тэгэхээр нь би гэрээгээ хийгээд, өөрийнхөө гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг дараад нэг хувийг Л.До-т өгсөн, харин Л.До- тамга, тэмдэгээ очиж байгаад дарна гээд, тэгээд гарын үсэг зурна гээд аваад явсан, би итгэсэн тул 26 ширхэг, 26 сая төгрөгийн үнэ бүхий хайрцагтай номоо өгч явуулсан. Тухайн үед Л.До- Завхан аймагт очоод л номын мөнгө хийнэ гэсэн, тэгээд хэд хоноод Л.До-тай утсаар яриад номын мөнгөө хийх болов уу гэж асуухад гүйцэт ном тараагдаж дуусаагүй байна, тарааж дуусахаар нь хийнэ гэж хэлсэн. ...Тэгсэн Нөмрөг сумын танихгүй нэг номын санч эмэгтэй /утсаар надтай/ Нөмрөг сумаас ярьж байна, хайрцагтай номоо задлахад дотор талаас нь “*******” гэсэн зарлагын падаан гарч ирж байна, бас ******* гэсэн падаан, нэхэмжпэх хоёр ирсэн байна, энэ ямар утга учиртай юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би Л.До-аас асууя наад нэхэмжлэх чинь манай компани руу орох ёстой, би сайтар асууж тодруулж байгаад хэлье гэсэн. Тэгээд Би Л.До- руу залгасан чинь 2 өдөр миний гар утсыг огт авахгүй байсан. ...би дахин тухайн газрууд руу мэйл хаягаар нэхэмжлэх зарлагын падаанаа явуулж, манай компаний дансанд 18 сумын мөнгө нь орж ирсэн. Харин үлдэгдэл 5 сум болох Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Ургамал, , Сантмаргаз сумууд нь “*******” ХХК-ны дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тухайн сумуудаас яагаад хийсэн талаар асуухад Л.До- дарга “*******” ХХКний нэхэмжлэл рүү хий гэсэн тул хийсэн гэсэн. Мөн Завхан аймгийн Төв номын сангийн 3 сая төгрөгийг /******* билүү, ******* гэх сайн мэдэхгүй байна компани/ баримтаар нэхэмжлэл бичиж шилжүүлсэн байсан. Тэгээд надад 8 сая төгрөгний хохирол учирсан, тухайн 8 сая төгрөгийг Завхан аймгийн Төв номын сангийн дарга Л.До- гэх хүн албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа завшиж идчихээд надаа мөнгө өгөхгүй намайг залилсан тул би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэсэн мэдүүлгээр, “*******” ХХК руу шилжүүлэх 8 сая төгрөгийг ******* ХХК, Дэлгэрэн чандамнь шим ХХК-ны данс руу шилжүүлж өөртөө авсан талаар мэдүүлсэн гэрч Л.ийн /******* ХХК-ний захирал/-ийн “...2018 оны 11 сарын сүүлчээр 12 сарын эхээр /яг өдрийг нь санахгүй байна/ би Улаанбаатар хотод байхад нэг өдөр До- над руу утсаар яриад “танай компаний дансанд мөнгө хийгээдхье, надад гаргаад өгөөч” гэсэн юм, тэгэхээр нь би түүнд “надад одоо энд тамга тэмдэг байхгүй ш дээ, тэгээд ч компаний дансаар мөнгө оруулаад гаргаж өгч болдог үгүйг нь би сайн мэдэхгүй байна, татварын тайлан мэдээ нь яахыг сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн, тэгсэн чинь До- надад “татварын 10 хувийг нь төлөөд баримт сэлтийг нь бүрдүүлээд өгчихөөр болно” гэж хэлэхээр нь би зөвшөөрчихсөн юм, “надад тамга тэмдэг байхгүй, манай дэлгүүр дээр очиж тамга тэмдэг шаардлагатай юм аа аваарай” гэж утсаар л ярьсан юм. Түүнээс хойш дахиж яриагүй байж байгаад 12 дугаар сарын 18- ний өдөр би Улаанбаатар хотоос ирээд, 19-ний өдөр нь До- над руу залгаад “данс руу чинь мөнгө орж уу шалгаадахаарай” гэхээр нь би дансаа шалгаж үзтэл манай дансанд 3 сая төгрөг орчихсон байхаар нь би “мөнгө орсон байна данс руу чинь хийх үү бэлэн авах уу гэж асуусан, бэлнээр нь авъя” гэхээр нь би компанийхаа данснаас өөрийнхөө хувийн данс руу шилжүүлж байгаад картаараа АТМ-ээс 3 сая төгрөг авч До-т өөрт нь өгсөн. Дараа нь дахиад 2 сая төгрөг орохоор нь 12 сарын 24-ний өдөр компанийхаа данснаас банкнаас би өөрөө бэлэн 2 сая төгрөг гаргаж До-д өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.*******гийн /“*******” ХХК-ний бичиг хэргийн дэлгүүрийн худалдагч/-ийн “...2018 оны 11 сарын дундуур /яг өдрийг нь санахгүй байна/” нэг өдөр аймгийн номын сангийн дарга До- гэдэг хүүхэд ирээд манай байгууллага 3 сая төгрөг гаргах гэсэн юм танай дэлгүүрийн дансанд оруулья, та гаргаад өгөөч гэхээр нь би санаанд оролгүй л зөвшөөрсөн, тэгсэн чинь л дараа нь танай данс руу мөнгө орчихлоо гэхээр нь би 3 сая төгрөг гаргаад өгсөн. ...“*******” ХХК нь гэдэг хүний нэр дээр байдаг юм, ерөнхий үйл ажиллагааг нь би өөрөө хариуцан ажиллуулдаг юм” гэсэн мэдүүлгээр, Гэрч Г.*******гийн / сумын Соёлын төвийн номын санч/-ийн “...Завхан аймгийн Төв номын сангийн дарга До- гэдэг хүн танай номын сангийн ном ирсэн гэхээр нь 64 ширхэг ном авсан. Номны нэг бүрийн үнэ янз бүр байсан, номын үнийн жагсаалт одоо надаа байгаа, би номоо 2018 оны 11 сарын 20-дын үеэр авсан. ...”*******” ХХК гэсэн нэхэмжлэлтэй падаан байсан, тэр дээр данс нь байсан, тэр данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б. / сумын Соёлын төвийн эрхлэгч/-ийн “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хөрөнгө оруулалтаар нэг сая төгрөг манай байгууллагын дансанд орж ирснийг “*******” ХХК-ний тоот данс руу шилжүүлж ном авсан. ...Завхан аймгийн Төв номын сангийн дарга До-ын шийдвэрээр номны мөнгөө “*******” ХХК-ны тоот данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.*******гийн /Цагаанчулуут сумын Соёлын төвийн эрхлэгч/-ийн “...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улиастай сумын Төв номын сангаас 52 төрлийн 95 ширхэг номыг “*******” ХХК-иар дамжуулан худалдаж авсан. ...Нягтлан 2018 оны сүүлчээр “*******” ХХК-ний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрын зарлагын баримт №01 дугаартай Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёлын төвийн номын сан гэсэн баримт байсан. ...“*******” ХХК гэсэн нэр байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын /Ургамал сумын Соёлын төвийн нягтлан бодогч/-ын “...2018 оны 12 дугаар сард Төв номын сангаас “*******” ХХК-иар дамжигдаж ирсэн гээд 1 сая төгрөгийн үнэтэй 51 төрлийн 57 ширхэг ном худалдан авсан. ...2018 оны 12 дугаар сарын 17-нд “*******” ХХК-ний гэсэн ХААН банкны данс руу Соёлын төвийн эрхлэгч С.лын өгсөн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлсэн. ...“*******” ХХК-ний нэр дээр нэхэмжлэх бичигдсэн байсан. гэсэн мэдүүлгээр, Гэрч Н.*******ийн /Сантмаргаз сумын Соёлын төвийн номын санч/-ийн “...2018 оны 12 дугаар сарын 10-дын үед 84 ширхэг номыг Завхан аймгийн Төв номын сангийн дарга яриад номоо аваарай гэж хэлэхээр нь би сумынхаа эмнэлгийн машин Улиастай орчихсон байхаар нь дайлгаж авахуулсан юм. ...Сумын Соёлын төвийн нэмэлт санхүүжилтээр 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 84 ном худалдаж авсан юм. ...Завхан аймгийн Төв номын сангаас ирүүлсэн нэхэмжлэх дээр бичсэн “*******” ХХК-ний данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Төв номын сангийн дарга До-ын шийдвэрээр хийсэн... гэсэн мэдүүлгээр, Гэрч Эрдэнэхайрхан сумын номын санчаар ажиллаж байсан Ч.ийн “...2018 оны 12 дугаар сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн Төв номын сангаас 1 сая төгрөгийн ном худалдаж авч байсан. Номны үнэ нь төсвийн мөнгөөр авч байсан санагдаж байна, нарийн сайн мэдэхгүй байна. ...“*******” ХХК-ний данс руу хийж байсан санагдаж байна. Тухайн үед Төв номын сангийн дарга До-аас асуусан чинь “*******” ХХК-ний данс руу хийчих гэсэн юм, “*******” ХХК-ний нэхэмжлэх байсан санагдаж байна” гэсэн мэдүүлгээр, Гэрч Х.ын /Эрдэнэхайрхан сумын Тамгын газрын нягтлан/ “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр номны мөнгө гаргуулах гээд 1 сая төгрөгийн падаантай сумын номын санч барьж орж ирсэн юм. Тэгээд нэмэлт санхүүжилтийн дансаар боловсролын газраас мөнгө нь орж ирээд би шилжүүлсэн. ... “*******” ХХК-ний данс гэсэн данс руу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.До-ын “...Боловсролын яамнаас бүх сумдад тус бүр нэг сая төгрөгийн мөн аймгийн Төв номын санд 3 сая төгрөгийн ном ав гэж санхүүжилт орж ирсэн юм. Тэгээд би сумуудын ном авах жагсаалтын дагуу сумдад номыг нь авч өгөхөөр болсон юм. Тэгээд Улаанбаатар хотод “*******” гэдэг компаниас бүх сумдын болон Төв номын сангийн номнуудыг авсан. ...“*******” ХХК-ниас эхлээд аймгийн Төв номын сангийн 3 сая төгрөгийн номыг авсан байсан. Дараа нь хөдөөгийн 23 сумын номыг авсан юм. Тэгээд Төв номын санд авсан 3 сая төгрөгийн номны үнийг өөр компаний данс руу шилжүүлж байгаад би авсан юм. Мөн Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Ургамал, Сантмаргаз, зэрэг сумдын номны үнэ болох тус бүр 1 сая төгрөг, нийлээд 5 сая төгрөгийг найз ийн “*******” ХХК-ний дансанд хийлгэж байгаад өөрөө авсан юм. ...“*******” ХХК-ний гэгч хүний дансанд орох ёстой мөнгө байсан. Надад мөнгөний хэрэг гараад түр хэрэглэж байгаад дараа нь өгье гэж бодоод “*******” ХХК-ний дансаар дамжуулан өөртөө авчихсан юм, энэ нь миний буруу” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ын До-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч С.д 8000000 /найман сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн орон тооны бус магадлагч нягтлан бодогч, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “... 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 33 минутад “*******” ХХК-ний ХААН банкан дахь данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөгний гүйлгээ орж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 49 минутанд бэлнээр гарган авсан нь “*******” ХХК-ний ХААН банк дахь дансны хуулгаар тус тус тогтоогдож байна” гэсэн дүгнэлтээр, Завхан аймгийн орон тооны бус магадлагч нягтлан бодогч, шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “... Л.До- нь “*******” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 25-ны нэхэмжлэх, зарлагын баримт №01-ийн дагуу дээрх компаний данс руу орох ёстой 5.000.000 төгрөг “*******” ХХК-ний данс руу орсон нь дээрх байгууллагуудад очсон баримтаар нотлогдож байна. “*******” ХХК нь ном худалдаалдаггүй тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр юм байна” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж тэрээр бусдад хохирол хор уршиг учруулжээ. Л.До- нь Номын коллектер ХХК-иас худалдан авсан 8000000/найман сая/ төгрөгийг өөр компаниудын дансаар өөртөө шилжүүлэн авч иргэн С.г номын үнийг удахгүй төлнө гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэлийг урвуулан ашиглаж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлцлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан” залилах гэмт хэргийн шинжтэй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүгдэгч Л.До- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаангүй байна. Шүүгдэгч Л.До-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэлийг урвуулан ашиглаж үйлдсэн учир түүнийг гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй. Л.До- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 8000000 /найман сая/ төгрөгийг хохирогчид 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан болохыг дурдаж, шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч С.д 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй. Шүүгдэгч Л.До-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.До-т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял ногдуулах саналыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан бөгөөд түүний саналыг харгалзан үзэх боломжтой гэж үзээд.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт Л-ын До-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.До-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.До-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.До-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Л.До- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь 8000000/найман сая/ төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хохирогч С.д нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Л.До-аас 8000000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжлэгч С.д олгосугай.
7.Шүүгдэгч Л.До-т 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжилсэн SAMSUNG GALAXY S7 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэгээр баримтжуулсан бичлэгийн хуулбар болох DVD-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1923000360045 дугаартай эрүүгийн хэрэгт хавсаргасугай.
10.Шүүгдэгч Л.До- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
12.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА