Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101//ШШ2016/

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05643

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел Плазад байрлах, “Скайтел” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2576376/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академи гудамж 72 дугаар байр, 61 тоотод оршин суух, Дайртан овогт Арваазаны Бадардүүрэн /регистрийн дугаар ЧИ75022116/-д холбогдох,

  653,726 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Бадардүүрэн нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Манай үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Open 400 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 467895 тоот гэрээ байгуулж 91112334 дугаарын хэрэглэгч болсон. А.Бадардүүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 91112334 дугаарын 2015 оны 07 дугаар сарын ярианы төлбөрийн үлдэгдэл 699,226 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3.2.3-р заалыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон болно. А.Бадардүүрэнд төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд А.Бадардүүрэнгээс ярианы төлбөрийн үлдэгдэл болох 699,226 төгрөгнөөс барьцаа 50,000 төгрөгийг суутган үлдэгдэл 649,226 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг нийт 653,726 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч А.Бадардүүрэнд холбогдуулан 653,726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Бадардүүрэнд нь нэхэмжлэлийн шаардлага болох 653,726 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нэхэмжлэлтэй А.Бадардүүрэнд холбогдох 653,726 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Бадардүүрэн нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан, “Скайтел” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 20,240 төгрөгийн тал хувь болох 10,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 10,120 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА