| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07332/И |
| Дугаар | 101/ШШ2016/05645 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2016/05645
| 2016 оны 9 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2016/05645 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхант 7 гудамж 84 тоотод оршин суух, Барга дархад овогт Ганболдын Мэнд-Амгалан /регистрийн дугаар УЗ79061403/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 14 хэсэг Б.Доржийн гудамж, 28/5 байр 70 тоотод оршин суух, Гэрүүд овогт Жамбалсүрэнгийн Батдорж /регистрийн дугаар АЮ86081879/-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мэнд-Амгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ганболд овогтой Мэнд-Амгалан би 2015 оны 02 дугаар сарын 17-нд Хаан Банкнаас 20 сая төгрөгний зээл аваад 2015 оны 02 дугаар сарын 28-нд Ж.Батдоржид хүүгүй, алдангагүй 20 сая төгрөг богино хугацаанд зээлдүүлсэн. 2015 оны 07 дугаар сард өгнө гэж хэлээд худлаа яриад утсаа авахгүй зугатаж байсаар байгаад 2016 оны 03 дугаар сарын 30-нд 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Ж.Батдорж зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймээс үндсэн зээл болох 20,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Батдоржоос гаргуулан өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Батдорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жамбалсүрэн овогтой Батдорж миний бие Г.Мэнд-Амгалангийн нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мэнд-Амгалан нь хариуцагч Ж.Батдоржид холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Батдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА