Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 67

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн ******* Улсын яллагч ******* овогт гийн Шүүгдэгч овогт Л-гийн Бя- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бя-од холбогдох 1923000000061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролтой, дизайн, технологийн багш мэргэжилтэй, Сонгино сумын Ерөнхий боловсролын сургуульд технологийн багш ажилтай, ам бүл-3, өвөө, эмээгийн хамт Завхан аймгийн Сонгино сумын ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Л-гийн Бя- Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Л.Бя- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Л-гийн Бя- нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд Завхан аймгийн Сонгино сумын багийн нутаг дэвсгэрт буюу сумын төвд иргэн Б.*******ийг “сургуулийн хүүхдүүдийн зураг авлаа” гэсэн шалтгаанаар түүнийг зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...Л.Бя- дуудахаар нь би түр хүлээгээд зогстол Л.Бя- над дээр ирэнгүүтээ намайг заамдаж аваад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, намайг хойш нь түлхсэн. Би гэрийн хана налаад газар нь унасан. Намайг уначихсан байхад дээрээс хөл, гараараа хэд хэд цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******гийн “...*******ийг манай сумын сургуулийн багш Бя- заамдчихсан ноцолдож харагдсан ...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Л.Бя-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би *******ийг цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Бя-ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 811942104 дугаартай “Иргэн Б.*******ийн биед тархи доргилт, доод уруулын дотор салстад өнгөц язрал, духны хэсэгт, хамрын нуруу хэсэгт зулгаралт, зуун бугалганы дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд Л.Бя-ын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . . .- “, ” 11 “ ” . . .- 11.6 1 . Шүүгдэгч Л.Бя- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна. Иймд Л.Бя-ын дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Б.*******э нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Л.Бя-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Л.Бя-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт Л-гийн Бя-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бя-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 5.3 4 . 450 450000 / / 03 / / хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бя-од оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Л.Бя-ийн хувьд ногдох хөрөнгөнөөс эд зүйл битүүмжлээгүй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч Л.Бя- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Л.Бя-од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА