Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05646

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05646

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2 байрлах, “Мобиком Корпораци” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2072572/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан Өлгий 7 дугаар гудамж, 78 тоотод оршин суух, Алаг адуут овогт Хоролын Амаржаргал /регистрийн дугаар НА73111401/-д холбогдох,

  1,169,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Амаржаргал нь  2015.01.16-ны өдөр өөрийн 95956568 дугаар дээр “Мобиком Корпораци” ХХК-тай “i-Phone багцын гэрээ” болон “iPhone гар утас зээлээн худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 20141109 тоот гэрээ байгуулан 16 гигабайт багтаамжтай 6 загварын Ай-фон (i-Phone, 6 16GB ) маркийн гар утсыг худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны iрhone 54,000 багц үйлчилгээ авсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ны  2,3 дугаар зүйл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 939,998 ярианы төлбөрийн үлдэгдэл  229,983 нийт 1,169,980 төгрөгийг Х. Амаржаргалаас  гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Амаржаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хорол овогтой Амаржаргал миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1,169,980 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Х.Амаржаргалд холбогдуулан 1,169,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,169,980 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Амаржаргалд холбогдох 1,169,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Амаржаргал нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, “Мобиком Корпораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 32,630 төгрөгийн тал хувь болох 16,315 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 16,315 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Х.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 16,315 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА