Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05647

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05647

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 25 дугаар байр, 10 тоотод оршин суух, Хиад Боржигон овогт Цэрэндоржийн Чойдорж /регистрийн дугаар УХ65060853/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотгоны 203 дугаар байр, 25 тоотод оршин суух, Чонот овогт Чинбаатарын Тамир /регистрийн дугаар ТЖ72101815/-т холбогдох,

 

1,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чойдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Чойдорж би Ч.Тамирт 2014 оны 08 дугаар сарын 24-нд 7 ширхэг бүргэд хаалгыг 7 хоногийн хугацаатайгаар зээлээр өгөөд одоо болтол мөнгө ороогүй тул нийт 1,340,000 төгрөг Ч.Тамираас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ч.Тамир нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Тамир миний бие Ц.Чойдоржийн нэхэмжилсэн 1,340,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Чойдорж нь хариуцагч Ч.Тамирт холбогдуулан 1,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Тамир нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,340,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч Ц.Чойдоржийн нэхэмжлэлтэй, Ч.Тамирт холбогдох 1,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Тамир нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан, Ц.Чойдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 36,390 төгрөгийн тал хувь болох 18,195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 18,195 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Ч.Тамираас улсын тэмдэгтийн хураамжид 18,195 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ц.Чойдоржид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА