| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06771/И |
| Дугаар | 101/ШШ2016/05648 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2016/05648
| 2016 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2016/05648 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, Талбулаг багт байрлах, “Хөх Баянбулаг” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2052644/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 9 дүгээр байр, 1 давхар, 30 тоотод байрлах, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдох,
27,930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөх Баянбулаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Хөх Баянбулаг” ХХК нь 2011 оны ургацаасаа гурилын үйлдвэрүүдэд тушаасан нийт улаан буудайн урамшууллын материалыг “Хүнсний буудайд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журам”-д заасны дагуу хугацаанд нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд бүрдүүлж өгсөн билээ. Ингээд улаан буудайн урамшууллыг авсан боловч 558,6 тонн улаан буудайн урамшууллын 27,930,000 төгрөгийг тариалан эрхлэлтийн сан нь шилжүүлээгүй орхигдуулсан байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаандаа материалаа бүрдүүлж өгөөд урамшууллын тодорхой хувийг авсан боловч 558,6 тонн улаан буудайн урамшууллын 27,930,000 төгрөгийг авч чадаагүй талаараа тухайн байгууллагад гомдол мэдүүлж байсан боловч одоо хүртэл мөнгийг гаргаж өгөхгүй байна.
Иймд Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 558.6 тонн хүнсний улаан буудайн урамшууллын 27,930,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймгийн Жаргалант суманд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Хөх Баянбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26,3-т заасан бүхий л эрх үүргийг эдлэн ТЭД Санг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Чулуундорж овогтой Энх-Од миний бие нь хариу тайлбар гаргаж байна. Тухайн жилийн Төв аймгийн сумдуудын урамшууллын материал бүрдүүлэн авч байсан үед Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн ажилтан нь санаандгүй байдлаар алдаа гаргаж урамшууллын материалыг шүүгээндээ хадгалж нэгдсэн жагсаалт, сайдын тушаалд оруулж хавсаргаагүй хоцроосноос болж уг төлбөр үүссэн болно.
Иймд “Хөх Баянбулаг” ХХК-иас нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх Баянбулаг” ХХК нь хариуцагч Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд холбогдуулан 27,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,930,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА