Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05649

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2016/05649

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай 11-д байрлах, Улаанбаатар хотын банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2637545/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 13 дугаар байр 41 тоотод оршин суух, Овоо овогт Билэгсайханы Оюу-Эрдэнэ /регистрийн дугаар УХ91052689/-д холбогдох,  

 

2,112,213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Оюу-Эрдэнэ нь Улаанбаатар хотын банктай 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЦЗГ0908/131014 тоот Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 0,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Оюу-Эрдэнэ нь зээлийг графикт хуваарийн дагуу төлөх үүргээ 2015 оны 5 дугаар сараас эхлэн биелүүлэлгүй зээлийн зөрчил үүссэн. Зээлдэгчийг уг төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэн, шаардсан боловч төлбөр төлөх бололцоогүй гэх тайлбарыг өгч, өр төлбөрөө төлөхөөс татгалтзсан.

Ийнхүү Б.Оюу-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул Б.Оюу-Эрдэнээс зээлийн гэрээний дагуу төлөх 2,112,213 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Оюу-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Билэгсайхан овогтой Оюу-Эрдэнэ миний бие нь Улаанбаатар хотын банкны нэхэмжилсэн 2,112,213 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Б.Оюу-Эрдэнэд холбогдуулан 2,112,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюу-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,112,213 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оюу-Эрдэнэд холбогдох 2,112,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Оюу-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан, Улаанбаатар хотын банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 48,750 төгрөгийн тал хувь болох 24,375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 24,375 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Б.Оюу-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 24,375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА