| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06978/И |
| Дугаар | 101/ШШ2016/05698 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2016/05698
| 2016 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2016/05698 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 10 дугаар гудамж, 147 тоотод оршин суух, Шар овогт Цэрэндоржийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ЦБ77021702/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Сот-3 гудамж, 8-10 тоотод оршин суух, Шарнууд овогт Баянбаатарын Эрдэнэчимэг /регистрийн дугаар ЦЕ84091303/-т холбогдох,
4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Ц.Эрдэнэчимэг миний бие 4,000,000 төгрөгийг Баянбаатарын Эрдэнэчимэгт 2015 оны 09 сарын 10-ны өдөр эргэн төлөхөөр хүүгүй зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч Баянбаатарын Эрдэнэчимэг нь зээлийн үүргээ биелүүлэхгүй байна. Зээлдүүлэгч миний бие гэрэээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл шаардлагыг минь хангалгүй иргэн намайг хохироож байна.
Иймээс зээлийн гэрээг цуцалж зээлдүүлсэн үндсэн 4,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянбаатар овогтой Эрдэнэчимэг миний бие нь Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжилсэн 4 сая төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА