Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2016/05732

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2016/05732

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, 35-742 тоотод оршин суух, Чунаг овогт Нацагдоржийн Алтантуяа /РД:Л86101901/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цайз 53-9а тоот хаягт оршин суух, Бүргэд овогт Мөнхжаргалын Бат-Оргил /РД:РЭ85010574/-д холбогдох,

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Алтантуяа, хариуцагч М.Бат-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, М.Бат-Оргилтой 2009 онд гэр бүл болж 2013 онд зан харилцааны таагүй байдлаас болж тус тусдаа амьдрах болсон. Бидний хүү болох Эвсанаа нь эхийн асрамжид өс байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй тус тусдаа гэр бүлийн амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн эрхийн дагуу хүүхдийн асрамжийг шийдэж өгнө үү. Хүү одоо 6 настай. Хүүгээ эмээ, өвөө дээр нь байлгаж, сургуульд сургаж байгаа. Хэрвээ Бат-Оргил тэнд хүүтэйгээ хамт байхгүй бол би хүүгээ өөр дээрээ авах талаар бид ярилцаж тохирсон. Гэр бүлийн дундын өмчлөлийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч М.Бат-Оргил шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, Н.Алтантуяатай 2009 шнд гэр бүл болж 2013 онд зан харилцааны байдал болон бусад шалтгаалах зүйлээс болж тусдаа амьдрах болсон. Бидний хүү Б.Эвсанаа нь одоо 6 настай, миний ээж аав хоёр дээр 4 сартайгаасаа 4 настай болтлоо өссөн. Одоогоор ээжийнхээ асрамжид өсч байна. Миний бие хүүгээ өөрийн асрамжид авч өсгөх хүсэлтэй байгаа. Бид цаашид амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн эрхийн дагуу асран хамгаалагчийг тогтоож, гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд өмч хөрөнгийн маргаан байхгүй, хүүгээ өөрийн асрамжид авахад тэтгэлэг гаргуулахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                      

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Алтантуяа нь хариуцагч М.Бат-Оргилд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэрлэгчид болох Н.Алтантуяа, М.Бат-Оргил нар нь 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, хүү Б.Эвсанааг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн №0010351№54 дугаартай гэрчилгээ, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Зохигчид одоо тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь тэдний тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч В.Дэлгэрмөрөнгийн үйлдсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” зэргээр тогтоогдож байх тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй буюу хүү Б.Эвсанааг М.Бат-Оргилын асрамжид үлдээхээр зөвшилцсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.Эвсанааг эцэг М.Бат-Оргилын асрамжид үлдээх нь зүйтэй байна. Харин хүүхдээ асрамжиндаа тогтоолгоогүй эцэг эхийн хэн аль нь хүүхдийн эрх ашгийг хохирч байна гэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгүүдэд тус тус заасны хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Чунаг овогт Нацагдоржийн Алтантуяа /РД:Л86101901/, Бүргэд овогт Мөнхжаргалын Бат-Оргил /РД:РЭ85010574/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, хүү Б.Эвсанаа /регистрийн дугаар: УХ10270131/-г эцэг М.Бат-Оргилын асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, М.Бат-Оргил хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бат-Оргилоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Алтантуяад олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эхийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Н.Алтантуяад, эхийн үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч М.Бат-Оргилд тус тус даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Энхмаад даалгасугай.  

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.УНДРАА