| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/04196/И |
| Дугаар | 101/ШШ2016/05733 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2016/05733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байр, 180 тоотод оршин суух, Жижгийнхэн овогт Пүрэвсүрэнгийн Болортуяа /РД:ЧП73091601/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын 9 дүгээр байр, 16А тоот хаягт байрлах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн үржлийн газарт холбогдох
Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,520,908 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Болортуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд ХААИС-ийн мал эмнэлгийн факультетийг малын эмч мэргэжлээр, 2006-2008 онд Недерланд улсын Утрехтийн их сургуульд “Мал эмнэлгийн эпидемиологич, эдийн засагч” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын мал эмнэлгийн салбарын хэмжээнд “эпидемиологич” нарийн мэргэжлийг өндөр хөгжилтэй оронд эзэмшсэн гурван хүний нэг бөгөөд 2014 оноос эхлэн Дэлхийн мал амьтаны эрүүл мэндийн байгууллагын Монгол дах төлөөлөгчөөр ажиллаж байсан болно.
2014 онд малын гоц халдаврт шүлхий өвчны дэгдэлт их гарсан тул цаашид тус өвчнийг тархалтыг хязгаарлах, багасгах эрсдэл багатай даван гарах зорилгоор тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаас надад хамтран ажиллах санал тавьсаны дагуу Сайдын 2014.02.18 тоот тушаалын дагуу Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга Малын Ерөнхий эмчээр ажиллаж байсан бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны 02 сарын 02-ны А/02 тоот тушаалын дагуу “Ерөнхий эпидемиологч, тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан их эмчээр ажиллахаар болж, 2015 оны 02 сарын 02-ны өдөр Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.
Ажиллаж байх хугацаандаа “Контрактаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 29 Чуулганыг Монгол улсад амжилттай зохион байгуулсан, “Шүлхий өвчинтэй тэмцэх стратеги”-ийг Олон улсын түвшинд хүргэж дээрх байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн зэрэг олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус гэрээний салшгүй хэсэг болох 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлж тус гэрээ болон контрактаар хүлээсэн үүргээ “хангалттай” биелүүлсэн үнэлгээ авч 2015 оны эцэст удирдлагаас шагнал урамшуулал хүртсэн болно.
Гэвч Мал эмнэлэг үржлийн газрын удирдлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Батцэнгэл нь томилогдсон даруйдаа “Чи хоёр жилийн өмнө надад арга хэмжээ авч байсан биздээ. Би арга хэмжээ авахуулаад дууг,й өнгөрсөн, чамайг ажиллуулахгүй, чи хүсэлтээ өг” гэх байдлаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн.
Улмаар 2016 оны 03 сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалаараа П.Болортуяа намайг эхлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээг цуцласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-д заасан үндэслэлээр контрактыг цуцлаж болохоор зохицуулсан бөгөөд тус нөхцөлийн аль нь ч үүсээгүй. Мөн Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт”-ын гэрээний 9.4.1-9.4.3-д контракт цуцлах үндэслэлийг тус тус тодорхой заасан бөгөөд эдгээр нөхцлүүдийн аль нь ч үүсээгүй байхад “контракт”-ыг цуцлаж Хөдөлмөрийн хууль болон “контракт"-ыг зөрчиж миний биеийг хууль бусаар ажлаас халаад байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “ажил олгогчийн санаачлагаар контракт цуцлах тохиолдолд 2 сарын өмнө мэдэгдэх”, Ту/хө/61 тоот “Удирдах албан тушаалтантай байгуулах контракт’’-ын гэрээний 9.2-д “ажил олгогчийн санаачилгаар контрактыг цуцлах тохиолдолд ажил олгогчоос 1 сарын өмнө мэдэгдэнэ” гэж тус тус заасан шаардлагыг ажил олгогч нь биелүүлээгүй, миний биед урьдчилан мэдэгдэлгүй хууль, журам зөрчсөн болно.
Ажлаас чөлөөлөх тушаалдаа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 511 тоот шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2315 оны 01 сарын 08-ний өдрийн 23 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 48 тоот тогтоол зэрэг контрактийн гэрээгээр ажиллаж буй Ерөнхий эпидемиологч, гадаад харилцаа хариуцсан их эмчийн ажил үүрэгтэй ямар ч холбоогүй шүүхийн шийдвэрүүдийг үндэслэсэн нь хууль болон гэрээний дагуу бус хувийн шалтгаанаар контрактыг цуцалсан гэдгийг харуулж байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байх хугацааны цалин хөлс 4,520,908 төгрөгийг олгуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Мал эмнэлэг, үржлийн газрын даргад даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн үржлийн газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хулэн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...чамайг ажиллуулахгүй, чи хүсэлтээ өг гэх байдлаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Улмаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот тушаалаараа П.Болортуяа намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж "удирдах албан тушаалтантай байгуулсан контрактын гэрээг цуцалсан" гэж дурьдсан нь үндэслэлгүй юм.
Хүнс Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 дугаар сарьш 14-ний өдрийн А/41 тоот тушаалын дагуу "Мал эмнэлэг үржлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Мал эмнэлэг үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 тоот тушаалаар П.Болортуяаг ажлаас чөлөөлсөн. Түүний дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн. П.Болоргуяа нь Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 тоот тушаалтай танилцаж мэдсэн мөртлөө үүнийг нэхэмжлэлдээ дурьдаагуй байна. Хүнс Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/41 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Мал эмнэлэг, үржлийн газрын зохион байгуулалтын бүтцээр П.Болортуяагийн гүйцэтгэж байсан Ерөнхий эпидемиологич, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо үндсэндээ үгүй болж "Mал эмнэлгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий эпидемиологич”, “Төлөвлөлт гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн” гэж 2 хуваагдсан нь П.Болортуяаг үндсэндээ ажлын байраар хангах боломжгүй болсныг илтгэж байгаа юм. Ажлын байрны тодорхойлолт ч дагаад өөрчлөгдсөн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэнгэлийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/05 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь МЭҮГ-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/11 тоот тушаалаар хүчингүй болсон.
П.Болортуяа нь нэхэмжлэлдээ ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан гэж бичсэн байх боловч бас л үндэслэлгүй юм. Төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагч биш П.Болортуяаг Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга бөгөөд мал эмнэлэгийн хэлтсийн дарга Т.Баатарыг үндэслэлгүйгээр ажлаас халж, түүний орон тоон дээр томилж байсан. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаал гарснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг биелүүлж Т.Баатарыг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилон, П.Болортуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ийнхүү П.Болортуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болох байсан боловч тухайн үеийн удирдлага ажлын байраар хангая гэсэн шийдвэрт хүрч Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Мал эмнэлгийн хэлтсийн ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүүг мөн үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан П.Болортуяаг Ерөнхий эпидемиологичоор томилсон.
Тухайн үеийн удирдлагын буруутай шийдвэр байсан гэдэг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Т.Баатарыг үндэслэлгүйгээр ажлаас халж төрийн албан хаагч биш хүнийг ажлын байраар хангасан нь тогтоогдсон, Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 511 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 48 дугаар тогтоолоор Б.Цолмонг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж төрийн албан xaaгч биш хүнийг төрийн албанд ажиллуулсан, Төрийн албаны төв зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 281, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 532, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1061 тоот 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 253 тоот албан бичгүүдэд тус агентлагт үүсээд буй зөрчил болох төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халж төрийн албан хаагч биш хүнийг ажиллуулсаар байгаа зөрчлийг даруй арилгаж ажиллах, хууль ёсыг дээдлэж шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллахыг анхааруулсан албан тоотуудаас харагдана.
П.Болортуяа нь харилцааны доголдолтой, багаар ажиллах чадвар болон удирдан зохион байгуулах чадвар муу, хувийн амбиц хөөж агентлагийн бүтэц орон тоог өөрийн дураар өөрчлүүлэх гэж улайран зүтгэдэг, мөн ажлын цаг ашиглалт муу, хамт олны дунд нэр хүнд муутай, төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй зан авираар албан хаагчидтай харьцдаг, 2015 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, өөрийн эрхлэх хүрээний ажлыг бие даан хийх чадвар муугаас гадна оюутан болон өөр байгууллагын мэргэжилтнүүдээр өөрийнхөө үүрэгт ажлыг хийж гүйцэтгүүлдэг этгээд. Англи хэлгүй ярианы чадвар сайн ч албан ёсны хэллэг байхгүй. Гоц гойд авьяастай нэгэн биш юм.
Иймд тус агентлагт бүтэц орон тооны өөрчлөлт орсонтой холбогдуулан, дээд шатны байгууллагуудаас удаа дараа ирсэн албан тоот зөвлөмжүүдийг үндэслэн төрийн албанд болон тус агентлагт илэрсэн зөрчлийг арилган үүднээс иргэн П.Болортуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлхийн банкны дэлхийн мал эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийн эрхээ 2014 онд авсан. 2014 оны 02 сарын 18-нд сайдын тушаалаар Мал эмнэлэг үржлийн газрын даргаар томилохдоо Дэлхийн мал эмнэлэг үржлийн газрын төлөөлөгчийн хувьд нарийн мэргэжлил эзэмшсэн гэдгээр авч ажиллуулсан. Мал эмнэлэг үржлийн газрын даргаас 2015 оны 02 сарын 02-ны өдрийн А2 тоот тушаалаар Ерөнхий эпидемиологич тандалт шинжилгээ, гадаад харилцаа гэсэн ажилтнаар ажиллуулах үед мөн дэлхийн мал эмнэлэг, эрүүл мэндийн төлөөлөгч П.Болортуяаг ерөнхий эпидемиологич гэх статусаар тайлбарлаж, үүнийг үндэслэн уг албан тушаалд контрактын гэрээгээр авч ажиллуулсан. Төрийн албаны тухай хуулийн 10.1.2-т зааснаар контрактын гэрээгээр төрийн албан хаагч авч ажиллуулах нь нээлттэй. 2016 оны 03 сарын 14 өдөр А41 тоот тогтоолоор байгууллагын бүтэц өөрчлөгдсөн. Бүтэц өөрчлөгдөхдөө нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалыг 2 хуваасан. Уг тушаалаа мэдэгдээгүй. Мэдэгдсэн гэх албан хаагчдаараа гарын үсэг зуруулсан баримт дээр П.Болортуяа зөвхөн мэдэгдсэн гэж гарын үсэг зурууллаа, тушаал бүтцийг танилцуулаагүй гээд биччихсэн байгаа. Тушаал бүтцийг танилцуулаагүй байхдаа бүх ажилчдаа нэгдсэн журмаар ажлаас чөлөөлдөг. Ажлаас чөлөөлчихөөд холбогдох албан тушаалтанд мэргэжилтнүүдээ буцаан томилсон тушаалууд гарсан. П.Болортуяагаас бусад нь ажилдаа орсон. 2016 оны 03 сарын 18-ны өдөр Б05 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлээ Захиргааны хэргийн хэд хэдэн шүүхийн шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн албан тоотыг гэсэн үндэслэлээр халсан гэсэн. Хууль зүйн үндэслэл байхгүй. Контрактаар авч ажиллуулж байгаа тохиолдолд контракт Хөдөлмөрийн тухай хуульд заасан контракт цуцлах журам хөдөлмөрийн гэрээг цуцлах журмын үндэслэлийг заагаагүй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 т заасан холбогдох үндэслэл заагаагүй. 40.1.1-т заасан контракт цуцлах үндэслэлийг заагаагүй. Төрийн албаны зөвлөлийн албан тоот нь 2015 оны 04 сарын 03-ны өдөр Галбадрах даргад ирээд тухайн үедээ хариу нь өгөгдсөн. Гэтэл үүнийг бүтэн жилийн дараа төрийн албаны зөвлөлийн албан бичгийг биелүүлж байгаа гэсэн. Хууль бусаар гэрээг цуцалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байх хугацаанд П.Болортуяаг ажлаас чөлөөлсөн Б05 тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалыг хүчингүй болгосон бол нэхэмжлэгч ажилдаа орох ёстой. 2016 оны 03 сарын А41 тушаалаар халагдсан гэсэн зүйл хэлдэг. Бүтэц өөрчлөгдсөнөөр ажлаас халагдаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 зааснаар мэдэгдэх ёстой боловч мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай мэдэгдэл өгөөгүй. Аль ч тушаал нь хүчин төгөлдөр бус, аль ч тушаал нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй. 2016 оны 03 сарын 14-ний өдрийн А41 тушаалаар орон тоо байхгүй болсон учраас ажиллуулах боломжгүй. 2016 оны 03 сарын 18-ны өдрийн А8 тушаалаар бүх албан хаагчдыг чөлөөлсөн. Болортуяаг эргүүлэн томилох боломжгүй байсан учраас томилоогүй. Б05 тушаал нь давхардаж гарсан. А8 тоот тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн. Б5 давхардаж гарсан учраас 2016 оны 04 сарын 18-ны тушаалаар хүчингүй болгосон. Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч Батцэнгэлийн тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4-т заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон. 2016 оны 08 сарын 18-ны өдрийн А8 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ тушаал нь хүчин төгөлдөр байгаа. Болортуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ажлын байр байхгүй байна.
Нэхэмжлэгч нь хувийн шинжтэй асуудлыг нэхэмжлэлдээ бичсэн. Контрактын гэрээ нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албан хаагчтай байгуулдаг гэрээ биш. Төрийн жинхэнэ албан хаагчтэй үр дүнгийн гэрээ байгуулна гэж заасан. Уг гэрээнд 2015 оны 02 сарын 02-ны өдрийн А2 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ерөнхий эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр байгуулсан. Контрактын гэрээг Ерөнхий эмч, Ерөхий эпидемиологич гадаад харилцаа хариуцсан их эмчийн хооронд байгуулсан гэрээ юм. Энэ гэрээгээр явахгүй. Энэ хүнийг гоц гойд учраас ажилд аваагүй, аргагүйн эрхэнд контрактын гэрээ байгуулж авсан. Үүнийг харахад ажил албан тушаалын жагсаалтанд байгаа албан тушаал биш. Тэгэхээр бид контрактын гэрээг цуцалсан гэж үзэхгүй байна. 2016 оын 03 сарын 14-ний өдрийн А41 тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт болсон. Нэхэмжлэгч нь ажиллаж байхдаа ТЗ8-р цалинждаг байсан. Төрийн албанд хүнийг урьж ажиллуулдаггүй. Контрактын гэрээ байгуулагдаагүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө анзаарахгүй байна. Болортуяа нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй ажилд орсон. Нэхэмжлэлийн шаардлагаа зөв ярих хэрэгтэй. Нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Болортуяа нь хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн үржлийн газарт холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4,520,908 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ерөнхий эпидемиологич бөгөөд төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмчээр томилогдон ажиллаж байсан П.Болортуяаг тус газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.
П.Болортуяаг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/41 тоот тушаалыг тус тус үндэслэл болгосон байна.
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А-41 дугаар тушаал нь Мал эмнэлэг, үржлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн байх бөгөөд хариуцагч нь уг тушаал гарсантай холбогдуулан “МЭҮГ-ын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/02 тоот тушаалыг хүчингүй болгосон тухай мэдэгдэл”-ийг ажилтнуудад танилцуулсан гэх боловч нотлогдож тогтоогдохгүй байна.
Харин Мал эмнэлэг, үржлийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг өөрчилсөн тухай Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гарахад ажилтан П.Болортуяаг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдов.
Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх,аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.
Гэтэл хариуцагч Монгол Улсын Засгийн гарзын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн үржлийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул дээрх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П.Болортуяа нь дээр дурдсан 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ерөнхий эпидемиологич бөгөөд төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан их эмчээр томилогдон, ТЗ-8 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатлалаар болон ажилласан хугацааны нэмэгдэл 5 хувиар тооцон цалинжиж байсан бөгөөд түүний сарын дундаж цалин хөлс 691,642 төгрөг болох нь хэрэгт авагдсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажлын 119 хоног болон сарын дундаж цалин 691,642 төгрөгөөс нэг өдрийн цалинг 32,169 төгрөгөөр тогтоож нийт 3,828,111 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 4,520,908 төгрөгөөс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч П.Болортуяаг төрийн албан хаагчийн шалгалтанд ороогүй, шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны төв байгууллагын мэдэгдлийг биелүүлж түүнийг ажлаас халсан гэж маргасан боловч ажилтныг ажлаас халсан тушаалд энэ талаар тусгагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА