Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2017/0023

 

 Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э-д холбогдох “Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 01/04 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоолуудын дагуу Айраг сумын Засаг даргаар С.Г-ыг томилохыг даалгасан шийдвэр гаргуулах” тухай захиргааны хэргийн материалтай танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичгээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудын дагуу С.Г-ыг Айраг сумын Засаг даргаар томилуулахыг даалгах тухай Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Учир нь утга нэг нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдээд дууссан тул дахин ийм нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь анх Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулж “Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 01/04 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоолуудын дагуу Айраг сумын Засаг даргаар С.Г-ыг томилохыг даалгасан шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь,... татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох “Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 01/04 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 02/09 дүгээр тогтоолуудын дагуу Айраг сумын Засаг даргаар С.Г-ыг томилохыг даалгасан шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13 дахь зүйлд заасан дагуу нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх зүйлд зааснаар Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА