Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 00354

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дхолбогдох эрүүгийн 1938000930377 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр  2018 оны 11 дүгээр сарын 11-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хөх чулуу гэх газраас иргэн Б.Ч7 тооны адууг хулгайлж 5.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутгаас иргэн П.Охул зүсмийн 1 морийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр Бэрх гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд иргэн Б.Б1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр  2018 оны 11 дүгээр сарын 11-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хөх чулуу гэх газраас иргэн Б.Ч7 тооны адууг хулгайлж 5.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

   2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутгаас иргэн П.Охул зүсмийн 1 морийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

   Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр Бэрх гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд иргэн Б.Б1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938000930377 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Тосонцэнгэл сумын хойд тал руу нилээн хол яваад 7 тооны адуу бэлчиж байхаар нь өөрт байсан реминен цагаан өнгийн 5-6 метрийн урттай бугуйлаар нэг адууг нь бугуйлдах гэж үзээд бугуйланд орохгүй байхаар нь 7 адуугаа туугаад Их-Уул Шивээ багт гэртээ үүрээр ирсэн. Ирээд хэсэг зуур амарч байгаад нар халахын алдад тууж ирсэн 7 адуунаасаа 4-ийг нь гэрийнхээ гадаа алж нядалсан… Маргааш өглөө 11 цагийн орчимын үед үлдэгдэл 3-н адуугаа гэрийн гадаа дахин алж нядлаад махны ченж Наранцогт гуайд 1.700.000 төгрөгөөр зарсан. 7 тооны адуу маань 4-н хээр зүсмийн адуу 3-н цавьдар адуунууд байсан…Тосонцэнгэл сум руу морьтойгоо явж байтал урд талд хул зүсмийн морь байхаар нь хөөж байгаад Тосонцэнгэл сумын зүүн талд өмнө ногооны хашаа байсан газар луу шахаж байгаад бугуйлдаж барьж авсан. Тэгээд хөтөлж явсаар байгаад гэртээ ирээд амарсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тосонцэнгэл сумын нутгаас авчирсан адуугаа нядалсан...Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ нэгдүгээр багийн нутаг Үрчгэр гэх газарт бэлчиж байсан буурал азаргатай ойролцоогоор 30 орчим тооны адуу байхаар нь гэрийнхээ гадаа тууж оруулж ирээд адууныхаа хашаанд хашиж байгаад хээр зүсмийн цагаан оломтой, зүүн талынхаа гуян дээр Тариан тамгатай морь барьж аваад адууг нь гаргаад барьж авсан морио Үрчгэр гэх газрын эхэнд байх модноос уяад орхисон. Тэгээд маргааш орой нь намайг гэртээ байхад цагдаа нар очиж авсан. Маргааш нь би морь уясан газраа цагдаа нарт зааж өгөхөд миний морь уяж үлдээсэн морь байхгүй болчихсон байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 32-34-р хуудас/,

     Хохирогч Б.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Миний адуунаас 1 тооны хээр зүсмийн сувай гүү, 1 тооны хээр зүсмийн унаганы эх гүү, 1 тооны хээр зүсмийн морь, 1 тооны шарга зүсмийн морь, 1 тооны хонгор зүсмийн морь, 1 тооны хонгор зүсмийн сувай гүү, 1 тооны хар зүсмийн сувай байдас зэрэг нийт 7 тооны адуу алдагдсан байна...Би хулгайд алдсан 7 тооны адуугаа нийт 8.000.000 төгрөгөөр үнэлнэ. Учир нь миний хулгайд алдсан адуунууд дунд хурдан удмын хоёр тооны гүү байсан юм. Тэгээд ч тухайн үед миний адуунууд тарга тээвэргэ сайтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-р хуудас/,

        Хохирогч П.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Хул зүсмийн морь адуун дотроосоо хулгайд алдагдсан болохыг би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө мэдсэн. Тэгээд манай нөхөр адуугаа хайгаад тэр хавийн айл амьтан, нутаглаж байсан ойролцоох айлуудаар явж асуусан боловч харсан үзсэн, сонссон ямар ч хүн байхгүй, сураг нь огт гарахгүй байсан. Би хулгайд алдсан морио хайж нөхрийнхөө хамт өөрийн эзэмшлийн 63-74 ХӨВ улсын дугаартай НR\/ маркийн суудлын авто машинаар Хөвсгөл аймгийн Их-Уул, Тариалан, Рашаант, Түнэл, Төмөрбулаг сумдаар явсан. Ингэж явахад бензины зардалд ойролцоогоор 380.000 орчим төгрөг зарцуулсан. Одоо би хулгайд алдсан мориныхоо өртөгийг шинжээчийн гарсан дүгнэлтээр, дээр нь нэмээд морь эрж хайхад гарсан зардалд 500.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50-р хуудас/,

Хохирогч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Буурал азаргатай адуун дотроос хээр зүсмийн зөв талын гуян дээрээ арвай тамгатай бүдүүн морь адуун дотроосоо гэнэт алга болчихсон. Би тэр хавиар нилээн эрэл сурал хийж адуугаа хайсан боловч сураг нь гараагүй. Миний хулгайд алдсан адуу бол хээр зүсмийн зөв талын гуян дээрээ арвай тамгатай, гэдсэндээ цагаан өнгийн оломны судал мэт үстэй, зөв талын чих нь үзүүргүй, зөв талын нүднээс нь их нулимс урсаад байдаг нилээн тарга тэвээргэ сайтай бүдүүн морь байсан...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт алга. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-12-р хуудас/,

Гэрч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 12 сарын 23-ны өглөө 1 тооны хул зүсмийн их насны морио хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Тэгээд би адуугаа хайгаад тэр хавийн айл амьтан, нутаглаж байсан ойролцоох айлуудаар явж асуусан боловч харсан үзсэн, сонссон ямар ч хүн байхгүй сураг нь огт гарахгүй байсан. Миний хулгайд алдсан морь бол хул зүсмийн одоо 13 настай, зөв талынхан гуян дээрээ онгитой дормон тамгатай, буруу талын хойд хөлийн өсгий цагаан морь байсан. Мөн миний морь тарга тэвээргэ сайтай, бүдүүн том биетэй, догшин ширүүн үргэмтгий хэр барагтай хүн ойртуулахгүй, малын хашаа хотонд орохдоо их дургүй морь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Манай хадам ах Нямдалайгийн хул зүсмийн морь манай адуунд байдаг байсан юм...Манай адуун дотроос Нямдалай ахын нэг тооны хул зүсмийн морь ганцаараа алга болчихсон байсан. Хулгайд алдагдсан морь нь хул зүсмийн 13 настай зөв талынх нь гуян дээр онгитой дормон тамгатай, буруу талын хойд хөлийн өсгий нь цагаан морь байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/,

Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын дундуур яг адууны мах авсан үе байна. Тэр үед адууны махыг нойтоноор нь аваад хот руу ачдаг байсан. Их-Уул сумын ихэнх иргэд надад адуу, үхэр, хонь, ямаа, авчирч өгдөг болохоор олон хүнтэй харьцдаг. Надаа өгсөн байж магадгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын дундуур Д.Д нь өөрийн цэнхэр өнгийн Пронтер маркын автомашинтай ирж адууны мах өгч байсан. Яг хэдэн ширхэгийг сайн санахгүй байна. Мөнгийг тоолоод өгч байсан. Давааням өөрийн адуу гээд адууны нойтон махнууд авчираад өгсөн. Ямар ч байсан адууны махнууд авчирч өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-р хуудас/,

Гэрч Я.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…манай сумын хэсгийн төлөөлөгч надтай уулзаад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ 1 дүгээр багийн нутаг Үрчгэрийн эх гэдэг газар руу тус багт оршин суух хаягтай Д.Дын хамт явчихаад ир тэнд нэг тооны хээр зүсмийн бүдүүн морь модноос уяатай байх ёстой харчихаад ир гэж хэлсэн. Тэгээд би Д.Дын зааж өгсөн газар болох Шивээ 1 дүгээр багийн нутаг Үрчгэрийн эх гэх газарт явж очсон боловч тухайн очсон газарт ямар ч адуу мал байгаагүй. Д.Д надад ярихдаа яг энд модноос уяад үлдээсэн юм гэтэл алга болчихож гэсэн юм ярьж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-р хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /1-р хх-ийн 77, 82-р, 2-р хх-ийн 20-р хуудас/,

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй гэсэн нотариатчаар батлуулсан хүсэлт /2-р хх-ийн 25-р хуудас/,

Шүүгдэгч Д.Дын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 106-112-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938000930377 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн 1938006990433 дугаартай хэргийг эрүүгийн 1938000930377 дугаартай хэрэгт шүүхийн шатанд нэгтгэсэн тул  Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

   Шүүгдэгч Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр  2018 оны 11 дүгээр сарын 11-11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг Хөх чулуу гэх газраас иргэн Б.Ч7 тооны адууг хулгайлж 5.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

    2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутгаас иргэн П.Охул зүсмийн 1 морийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

     Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр Бэрх гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд иргэн Б.Б1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

     Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 30-31-р хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 32-34-р хуудас/,

Хохирогч Б.Ч/1-р хх-ийн 40-р хуудас/, хохирогч П.О/1-р хх-ийн 47-50-р хуудас/, хохирогч Б.Б/2-р хх-ийн 9-12-р хуудас/, гэрч Ц.Нямдалайгийн /хх-ийн 54-р хуудас/, гэрч Г.Батзоригтийн /1-р хх-ийн 56-р хуудас/, гэрч Н.Наранцогтын /1-р хх-ийн 72-р хуудас/, гэрч Б.Бадамсамбуугийн /1-р хх-ийн 74-р хуудас/, гэрч Я.Адъяацэрэнгийн /2-р хх-ийн 18-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /1-р хх-ийн 77, 82-р, 2-р хх-ийн 20-р хуудас/,

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй гэсэн нотариатчаар батлуулсан хүсэлт /2-р хх-ийн 25-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Д ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Д нь хохирогч Б.Ч7 тооны адууг хулгайлж 5.750.000 төгрөгний хохирол, хохирогч П.О1 тооны адууг хулгайлж 850.000 төгрөгний хохирол, хохирогч Б.Б1 тооны адуу хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирогч Б.Ч, Б.Б, П.О нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Хохирогч П.О алдсан адуугаа эрж хайсан зардалд 500.000 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Даас нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1, 151 дүгээр зүйлийн 151.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-112-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр 0-3 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938000930377 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6.8 метр урттай цагаан өнгийн ремин оосрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйтэй байна.

       Эрүүгийн 1938000930377 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн 1938006990433 дугаартай хэргийг эрүүгийн 1938000930377 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Д-д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

      6. Эрүүгийн 1938000930377 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.О алдсан адуугаа эрж хайсан зардал 500.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Даас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн 1938000930377 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6.8 метр урттай цагаан өнгийн ремин оосрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР