Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2016/05776

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2016/05776

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Хорго хотхоны 2-4-31 тоотод оршин суух, Анчин овогт Доржпаламын Золзаяа /РД:ЦВ86082304/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 72 дугаар байр 67 тоотод оршин суух, Тайж овогт Даваасүрэнгийн Мөнхтулга /РД:УУ91060134/-д холбогдох,

 

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Д.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Д.Мөнхтулгатай 2009 онд танилцаж, гэр бүлийн дотно харилцаатай болсон тул 2009-2013 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаад зан байдлын хувьд таарч тохирохгүй байсан тул тусдаа амьдрах болсон.

Бид гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч хамтын амьдралын хугацаанд буюу 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү М.Энхбат төрсөн бөгөөд тэрээр одоо 4 нас 8 сартай. Хүү маань одоо миний асрамжид байдаг. Харин М.Энхбат хүүдээ ямар ч дэмжлэг тусламж үзүүлдэггүй юм.

Одоо бид цаашид гэр бүл болж хамтран амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэгч би хүү М.Энхбатыг өөрийн асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Д.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Золзаяатай 2009 онд анх танилцаж гэр бүл болохоор хамтран амьдарсан 200-2013 он хүртэл хамт их дотно сайхан харьцаатай гэр бүл байсан. 2013 оны дунд сараас бид жоохон маргалдаж хэрүүл болоход аав ээжийгээ дуудаж өөрөө явсан. Хүү маань 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, хүүтэй болсондоо маш их баярладаг. Бид хоёр анх суухдаа гэрлэлтээ батлуулж байгаагүй. 2014 онд бид хоёр дахин нийлж хүүгээ бодож амьдарсан. Гэтэл ээж нь учир утгагүй уурлаж амьдралд минь байнга хөндлөнгөөс орж ирдэг байлаа. Д.Золзаяагийн ээжтэй ам мурийсны эцэст аав ээж хоёр нь намайг хүү эхнэр хоёроос маань бүр мөсөн салгасан нь үнэн. Би цаашдаа хүүгийнхээ тэтгэлэгийг цаг хугацаанд нь төлж, дансанд нь хийж байхыг амлаж байна. Д.Золзаяа М.Энхбат хүүтэй бид гурав тусдаа амьдрах хугацаанд ээж аав байнга гэрт ирж амьдралд оролцож, манай гэр бүлийг доромжлон тохуурхдаг байсан. Салсан шалтгаан бол Д.Золзаяагийн ээжийнх нь хүсэл санаа байсан юм гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Золаяа нь хариуцагч Д.Мөнхтулгад холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.

 

Д.Золзаяа, Д.Мөнхтулга нар 2009 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү М.Энхбатыг төрүүлсэн, тэд 2013 онд салж тусдаа амьдарсан, 2014 онд эргэн нийлж амьдарсан боловч гэр бүлийн хамтын амьдрал үргэлжлээгүй салсан, хүү М.Энхбат одоо охид эхийн асрамжинд эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар болон хүүхдийн төрсний №0000718457-6455, дугаартай гэрчилгээ, хүний их эмч Гэрэлбатын Оюунномингийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигч одоо тус тусдаа амьдарч байгаа, хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүүхдийн тэтгэлэгийг хариуцагч Д.Мөнхтулгаас гаруулж, хүү М.Энхбатыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, хүү Тайж овогт Мөнхтулгын Энхбат /регистрийн дугаар:УЛ11311871/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Мөнхтулгаас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнхтулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Золзаяад олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                        

  

                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.УНДРАА