Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/356

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Охолбогдох эрүүгийн 1738002370381 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч М.О нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6-р багт оршин суух иргэн Б.Сгэрийн гадаа байсан “Тэнхлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч М.О нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6-р багт оршин суух иргэн Б.Сгэрийн гадаа байсан “Тэнхлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1738002370381 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Майханы гадаа байсан улаан өнгийн тэнхлэг маркийн мотоцикль байхаар нь хулгай хийж авч Тариалан сум руу унаж явсан. Тухайн мотоциклийн түлхүүр нь толгойдоо зүүлттэй байсан. Би хулгайлсан мотоциклио Рашаант сумын төвд дэлгүүрийн эзэн бололтой ах, эгч хоёрт 400.000 төгрөгөөр зарсан...Би хохирлоо барагдуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Б.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 01-ний үед 15 цагийн үед намайг хонинд яваад ирэхэд манай гэрийн зүүн хаяанд байсан хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн “Тэнхлэг” маркийн мотоцикль алга болсон. Улсын дугаар аваагүй байсан бөгөөд аваад удаагүй байсан юм. Би хулгайд алдсан мотоциклио 1.500.000 төгрөгт бодож үнэлнэ. Тэр үед манай хойд айлд мал маллаж байсан М.О гэдэг залууг сэжиглэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М.О Бямбаноровын малыг харж байгаад буцах замдаа манай гэрт улаан өнгийн Тэнхлэг нэртэй шинэвтэр мотоцикль унасан хүрч ирсэн. Би М.Оийг унах шинэ мотоцикль байхгүй гэдгийг мэдэж байсан тул юун мотоцикль унаж яваа талаар шалгаахад Их-Уул сумын найзынхаа мотоциклийг унаж яваа гэж хэлсэн. Халзанбандийн Нямдорж гэж хүн манай гэрт хүрч ирээд танай дүү гэж өөрийгөө танилцуулсан М.О гэж залуу танай гэрт ирсэн үү? гэрийн гадаа байсан миний мотоциклийг намайг байхгүй хойгуур хулгай хийж аваад явсан байна гэж хэлэхээр нь би М.Оийг улаан өнгийн тэнхлэг маркийн шинэвтэр мотоцикль унаж манай гэрт ирээд явсан талаар Нямдоржид хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Гэрч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бямбаноров гэж айлд 5-6 хоног болсон юм уу, үгүй юм уу буцаж явахдаа манай гадаа байсан Тэнхлэг мотоциклийг хулгай хийж авч унаж явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 7 сарын сүүл 08 сарын эхээр Тариалан сумын төвд дэлгүүрийн урд явж байтал 20 гаран насны шардуу царайтай туранхайдуу эрэгтэй хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу надтай таараад мал маллуулах айл байна уу гэж асуухаар нь хөдөө малаа маллуулахаар авч явсан. Надтай анх танилцаж нэрээ танилцуулсан. Тухайн үед хэлсэн нэрийг нь одоо санахгүй байна. М.О нь манай гэрт мал маллах гэж очоод 3 хоног болж чадсан уу, үгүй юу намайг байхгүй хойгуур гэрээс явсан байсан. Явахдаа манай ойролцоо саахалт айл болох Нямдорж гэж хүний гэрийн гадаа байсан тэнхлэг нэртэй мотоциклийг эзнийг нь байхгүй хойгуур эзэнд нь хэлэлгүй мотоциклийг нь хулгай хийж авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 50-р хуудас/,

Мотоциклийн гаалийн бичиг, баталгаат засварын талон /хх-ийн 71-74-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, 439 дүгээр хорих ангиас суллагдсан тухай тодорхойлолтийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-69, 85-91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1738002370381 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын 6-р багт оршин суух иргэн Б.Сгэрийн гадаа байсан “Тэнхлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.С/хх-ийн 21-23-р хуудас/, гэрч Ж.Бямбаагийн /хх-ийн 40-41-р хуудас/, гэрч Х.Нямдоржийн /хх-ийн 42-43-р хуудас/, гэрч Н.Бямбаноровын /хх-ийн 44-45 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 50-р хуудас/,

Мотоциклийн гаалийн бичиг, баталгаат засварын талон /хх-ийн 71-74-р хуудас/,

Хохирол төлсөн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч М.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.О нь хохирогч Б.С“Тэнхлэг” маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч М.О нь 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 онд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  2017 онд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж 1 жил 4 сарын хорих, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 23 хоногийн хугацаагаар тогтоож байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-69, 85-91-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь ам бүл 3, эх, дүүгийн хамт  амьдардаг, гэр бүлээн тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1738002370381 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч М.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738002370381 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуули0йн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР