| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06249/И |
| Дугаар | 101/ШШ2016/05816 |
| Огноо | 2015-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2016/05816
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2016/05816 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел-19 гудамж, 431б тоотод оршин суух, Улаан соён овогт Ламжавын Оюунцэцэг /РД:БА60100109/-ийн нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Оюунцэцэг нь 1977 онд илгээлтийн эзэн гэсэн мандат авч төлчин малчин саальчинаар 1993 он хүртэл Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын оргил нэгдэлд малчинаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй, мөн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байна. Иймд 1977 оноос 1985 онд хүртэл малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Л.Оюунцэцэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Л.Оюунцэцэг нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Ялалтын оргил” нэгдэлд 1997 оноос 1985 он хүртэл төлчин, малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 599 дугаартай лавлагаа, “Шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23664 дүгээр захирамжийн дагуу асуугдсан, гэрч Б.Лишээгийн мэдүүлэг болон Ялалтын оргил нэгдлээс 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Л.Оюунцэцэгийг шагнасан Баярын бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Улаан соён овогт Ламжавын Оюунцэцэг /РД:БА60100109/-ийг 1977 оноос 1985 он хүртэл Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын оргил нэгдэлд төлчин, саальчин, малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА